Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Гишүүдийн 76 тэрбумын авлига Цэцийн хаалга “тогшлоо”
Монгол Улсын иргэн Н.Хайдав улстөрчдөд шинэ оны сюрприз барихаар шийджээ.
Монгол Улсын иргэн Н.Хайдав улстөрчдөд шинэ оны сюрприз барихаар шийджээ. УИх-ын эрхэм гишүүд 2010 оны улсын төсвийг батлахдаа өөрсдийнхөө тойрогт тэрбум төгрөг хуваарилан авч, орон нутгийн болоод гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд бүдүүлгээр халдсан. Анх 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр парламентаа чих зөөлөнтэй байлгахын тулд УИХ-ын гишүүн бүрт 10 сая төгрөг хуваарилж, амыг нь тагласнаар эхэлсэн улс төрийн авлига АН, МАХН-ын хамтарсан Засгийн газрын үед тэрбум төгрөг болж огцом нэмэгдсэн нь олон нийтэд таалагдаагүй. Өдөдр тутмын сонинууд ганцхан шөнийн дотор ард түмнээсээ хулгайлсан гишүүдийн 76 тэрбумын луйврыг илчилж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргаж, төр, нийгмийн зүтгэлтнүүд авлигыг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн боловч хууль тогтоогчид шийдвэрээ эргэж харахыг хүсээгүй. Сүүлд нь Ерөнхийлөгч 2010 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавих замаар 76 тэрбумын улс төрийн авлигыг зогсоох гэж оролдов. УИХ бас л хүлээж аваагүй. Харин ч Ерөнхийлөгч рүү дайрч, өөрөө ч гэсэн 500 саяыг авсан шүү дээ хэмээн хүний өөрийнгүй барьцаж шогтсон. Монгол Улсыг 77 Засгийн газартай болгосон эрхэм гишүүдийн шийдвэрийг иргэн Н.Хайдав зүгээр хараад суухыг хүсэлгүй тэмцэхээр шийджээ.
Иргэн Н.Хайдав гишүүдийн нэр, зүсийг нь хувирган тойрогтоо хуваарилсан мөнгө орон нутгийн эрх мэдэлд халдсан, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг алдагдуулсан эсэхийг тодруулахаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Түүний гомдлыг Цэц хэзээ маргаан үүсгэж хэлэлцэх нь тодорхойгүй ч ард түмнээсээ мөнгө хулгайлсан гишүүдийн луйварт цэг тавина гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд орон нутгийн хөгжилд санаа тавьж байгааг буруутгах үндэс байхгүй. Харин ажлаа хийхгүй байгаа гүйцэтгэх засаглалыг шахаж шаардахын оронд өөрсдөө хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хутгалдан орж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэдгийг олон хүн хэлж байгаа. Мэдээж хэрэг тэрбум төгрөгийн ард УИХ-ын гишүүдийн сонгогчдодоо таалагдах гэсэн PR нуугдаж байгааг бүгд л мэднэ. 2012 онд болох УИХ-ын сонгуульд татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр үнэгүй сурталчилгаа хийсэн эрхэм гишүүд болон шинээр нэр дэвшигчдийн хооронд тэгш бус байдал үүсэх нь тодорхой. Ийм шударга бус байдлыг л олон нийт, хэвлэлийнхэн эсэргүүцээд байгааг эрхэм гишүүд мэдсэн ч мэдээгүй царайлж суугаа нь харамсалтай. Гишүүдийн тойрогтоо хуваарилдаг мөнгө 250 сая болох үед нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол мэдүүлж, заргаа авч байсан удаатай. Харин энэ удаад иргэн Н.Хайдав болон авлигатай тэмцдэг хүн бүхэн Цэцээс ямар шийдвэр гарахыг хүлээх л үлдлээ. Шударга үнэн ялах уу, шуналтай улстөрчдөд дарлуулах уу гэдгийг хамтдаа харъя.
Б.Түвшинтөгс
Сааяа
Saaya
100 terbum
zochin
demjigch
otgoo
batmunkh
скана