Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Венесуэл дайнд бэлтгэж байна
Венесуэлийн эрх баригчид үргэлж ер бусын мэдэгдлээрээ дэлхий нийтийн гайхшралыг төрүүлж байдаг.
Венесуэлийн эрх баригчид үргэлж ер бусын мэдэгдлээрээ дэлхий нийтийн гайхшралыг төрүүлж байдаг. Уго Чавес тус улсын Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш ингэх болсон. Венесуэлийн төрийн тэргүүн ням гариг бүр “Байна уу, Ерөнхийлөгч өө” нэвтрүүлэгт оролцож гаргасан шийдвэрээ олонд түмнийхээ сонорт хүргэдэг уламжлалтай. Харин өчигдрийн нэвтрүүлэгээрээ Колумбитай хиллэх нутаг дээр буюу Баринас мужид танк болон байлдааны нисдэг тэрэг байрлуулах болсон тухайгаа мэдэгдсэн юм. Ийнхүү тус улс нь Колумбийн эсрэг дайтахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Уго Чавес хэлэхдээ “ Ойрын хугацаанд Баринас муж руу илгээх Оросоос танк ирнэ” гэсэн. Шинэ зэвсэгүүд нь бүгд Оросын юм. Гэхдээ энэ нь хөрш Колумбид заналхийлж байгаа хэрэг биш гэдгийг ч Венесуэлийн Ерөнхийлөгч хэлэхээ мартсангүй.
Өнгөрсөн оны есдүгээр сард Уго Чавес ОХУ-д айлчлахдаа тус улсаас зэвсэг, цэргийн техник худалдаж авахраар 2.2 тэрбум ам.долларын зээл авах гэрээ байгуулсан. Ер нь тус хоёр улсын цэргийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд маш сайн хөгжиж байгаа. 2005 онд гэхэд Оросоос дөрвөн тэрбум ам.долларын зэвсэг худалаж авсан билээ. Тэднийг ийнхүү нэгтгэх болсон шалтгааныг ч бүгд сайн мэднэ.
Ийнхүү улс орныхоо аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах болсон нь Америктай хэл амаа ололцохоо болиод байгаатай холбоотой юм. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ нь Колумбын долоон ч цэргийн баазад цэргээ байрлуулах болсон. Үүнд эгдүүцсэн Уго Чавес Колумбийн эрх баригчдыг Америкийн гар хөл боллоо хэмээн шүүмжилсээр байгаа.
Уго Чавес төрийн эрхэнд гарснаасаа хойш социализм байгуулна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Энэ нь үзэл бодлын хувьд Америктай зөрчилдөхөд хүргээд байгаа. Хүйтэн дайныг санагдуулам энэ харилцаа энэ чигээрээ үргэлжлэх юм бол дэлхийн халуун цэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, гэм зэмгүй венесуэлчүүдийг хохирно.
Уго Чавес өөрийн байр суурийн хатуу хамгаалдаг, Америкийн эрх баригчдыг байнга шүүмжилэгч. Барак Обама Ерөнхийлөгч болсноос хойш Америкийн гадаад харилцаанд ч нааштай өөрчлөлтүүд гарсан билээ. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч л юу ч өөрчлөгдөхгүй хэмээн үзсээр байгаа. Тэрбээр Барак Обамаг Нобелийн дайны шагналтан хэмээн шүүмжилсэн.
Социализм, коммунизмын үзэл бодол моодноос гарч, явуургүй болохыг дэлхий нийтээрээ харсан. Коммунизм үнэнч хэвээр үлдсэн цөөхөн хэдхэн орнуудын нэг БНАСАУ ч Америктай дайсагналцахгүй, энхтайвнаар оршин тогтнох хүсэлтэйгээ мэдэгдээд байна. Гэтэл Венесуэл л зэр зэвсэгээр сүрдүүлж, үзэл суртлын дайн хийсээр байгаа нь юунд хүргэх бол.
Ю.Дэлгэрмаа
bg
bg