Энэ 7 хоногт
-
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
-
Оргилмаа
Төр өөрөө "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудахад хүргэлээ
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
-
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Сонгодог үдэш, үндэсний балет, шинэ кино
Оны заагт дор бүрнээ чимээгүй байсан урлагийн байгууллагууд бужигнаж эхлэв.

Оны заагт дор бүрнээ чимээгүй байсан урлагийн байгууллагууд бужигнаж эхлэв.
Драмын театрт Говьсүмбэр аймгийн Хөгжимт драмын театр уран бүтээлээ толилуулах гээд захиалга өгсөн байна. Харин өөрсдийнх нь жүжигчид орон нутагт тоглох бэлтгэлээ базааж буй юм билээ.
ҮДБЭЧ дараалан гурван том тоглолт тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Чуулга байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буй тул уран бүтээлийн хур арвин ихээр буух буй за.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудын дундаас ДБЭТ л тоглолтын бүтэн жилийн хөтөлбөр гаргасан байх аж. Эднийх энэ онд сонирхолтой олон тоглолт төлөвлөжээ. Түрүүчийнх нь энэ сарын 9-нд толилуулах В.А.Моцартын “Увдист лимбэ” хошин дуурь. Харин маргааш нь Монголын нэр хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Чойжид дагина” балет тоглоно.
“Чойжид дагина” бүжгийн жүжгийн гол дүрийн нэг Бурхан багшид балетын гоцлооч Д.Одсүрэн тоглохоор эх орондоо ирээд байна. Тэрбээр 2005 онд сургууль төгсмөгцөө энэхүү дүрд анхлан тоглосноос хойш удалгүй ажил, амьдрал хөөн Европыг зорьсон уран бүтээлч билээ. Английн Хатан хааны нэрэмжит театрт ч хүртэл хөл тавиад авсан залуу жүжигчин зав л гарвал нутгаа зорин гүйдэг нэгэн. Тэрбээр эдүгээ Герман улсад суурин ажиллаж буй ч байсхийгээд л орон орон дамжиж аялан тоглолт хийдэг байна. Түүний ажилладаг балетийн компани “Галт шувуу” хэмээх бүжгийн жүжиг шинээр тавьснаа Герман, Швейцарь, Францад үзүүлээд түр амсхийх үед тэрбээр Монголдоо ирсэн бөгөөд “Чойжид дагина”-д тоглочихоод л маргааш нь Евродыг зорин ниснэ.
Мөн тус театр ойрын үед болох онцлох бүтээл бол Венецийн маэстротой, Б.Эрдэнэтуяатай “Сонгодог үдэш” юм.
ДБЭТ энэ сарын 16-нд Венецийн алдарт удирдаач Роберто Сальвалаёгийн удирдлагаар сонгодог уран бүтээлийн үдэш зохион байгуулах нь ээ. Тэрбээр тус театрын симфони найрал хөгжим болон дөрвөн гоцлол дуучинтай хамтарч уран бүтээл толилуулах юм. Тэд зөвхөн ари, романс, хоршил дуунаас бүрдэх тоглолт сонирхуулна. Одоогоор уг тоглолтод дуурийн гоцлооч, өмнө нь Италид “Дон Жуан” дуурьт маэстротой хамтран ажиллаж байсан Б.Эрдэнэтуяа дуулах нь тодорхой байна. Харин нөгөө гурав нь хэн байх нь тун сонин. Дуурийн чадварлаг залуу дуучид бүгд л туршлагатай тэр удирдаачид өөрийгө таниулж, цаашид олон төслийн хүрээнд хамтарч ажиллахыг хүсч байгаа. Тийм болохоор удирдлага, уран сайхны зөвлөлийн зүгээс хэнийг дуулуулахаар томилохыг хүлээж буй юм билээ. “Сонгодог үдэш”-ийн гол баатар байх нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дуучны нэр тун удахгүй тодорно.
Роберто Сальвалаё Европын нэр хүндтэй бусад удирдаачийн адил дэлхийн аль ч оронд хэзээ ч тоглож байж мэдэх завгүй нэгэн аж. Тэрбээр энэ удаа өнгөрөгч оны есдүгээр сарын 16-нд Италиас гараад, БНХАУ, БНСУ-д ажиллажээ. Манайд болох “Сонгодог үдэш”-ийн дараа тэрбээр Япон болон Беларусь улсын нийслэл Минскийг зорино. Маэстро тэдгээр улсад мөн л симфони найрал хөгжим удирдана.
Театрын урлаг, улсын төв чуулгын эргэн тойронд иймэрхүү сонинтой.
Үүний зэрэгцээ нийслэлийн кинотеатруудад өдөр бүр кино үзүүлж байна. Гадаадын болон Монголын уран бүтээлчдийн шинэ кино ар араасаа цувран, бүр дэлгэцээ булаацалдах шахан дугаарлажээ. Тэднийг дэлхийн шилдэг “Аватор” магнайлж буй бол дөнгөж өчигдөр нээлт нь болсон Монголын уран сайхны ”Ахан дүүс” удаалж байна.
Р.Оюунжаргал


zochin