Зарим нэгнийх нь “дайран дээр давс үрж”, нөгөө хэсгийнх нь “хатсныг дэвтээн мартсныг сануулан” байж “Тамгагүй төр”-ийг шинээр найруулсан “Хийроо” Баатар жүжгээсээ ч сонин нэгэн... Харин, яагаад тээр тэнд өөрийн тайзан дээр “Татар ажиллагаа” найруулж явсан Хийроо баатар юуны учир “Мояа ажиллагаан”-нд татагдан орсныг бүү мэд. Түүнийг авъяастай бас чадвартай байхыг хүссэн боловч тэр нь заяагаагүйгээс эргэн тойрондоо өширхсөндөө тэгсэн гэх үндэслэл үгүй.
Нэгэнтээ, гитарын чавхдас хангинан хачин гуниглаг атлаа, сэтгэл татам аялгуу дуурьсан байхыг гэнэт сонсов. Яг л миний гуниглан уйтгарлах сэтгэлд хэн нэг нь ая оруулсан мэт. Эсвэл, гэгэлзсэн сэтгэлийн минь хөг эгшиг нь ижлээ олоод тэлүүлэх мэт. Хэдэн ах эгч том хадан дээр суугаад, нэг нь гитардан дуулж, бусад нь амандаа гүнгэнэн түрнэ. Өвдөж шаналсан ч гэсэн сэргэг тунгалаг ой тойнд минь тэр дууны мөр дорхноо бичигдэн үлдэв.
Япон тэнгисийн эрэг дээр
Янаг хоёр болзжээ
Янаг хоёрын болзоо
Яг л зуурдынх байжээ ...
Манайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг.
Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ.
Манай иргэд, төр засгийн удирдагчдаа улс төрийн зоригтой байхыг шаардах дуртай. Том гүрний өөдөөс толгой өргөж байгаад ярихыг хүсэмжлэх маягтай. Гэхдээ, том гүрний өөдөөс эгц хардаг болоход улс төрийн зориг хэрэг болдоггүй гэдгийг олж харахгүй байна. Харин “эдийн засгийн зориг” хэрэг болдог.
Жишээ нь, Монголоос сүүлдэж ураан ашиглаж эхлээд, түрүүлээд явчихсан Казахстаныг хар. Ерөнхийлөгч нь Путинтай зэрэгцэж суугаад “Донецкийг өөртөө нэгтгэхийг чинь зөвшөөрөхгүй “ гэж хэлж чадаж байгаа юм даа. Дэлхийн урааны зах зээлийн том тоглогчийн нэг болсон улсын эзэнд ийм боломж байгаа юм. Манайд ийм боломж байсан ч бид “өөрснөө” эсэргүүцээд нэг ч алхуулаагүй.
Чухам энэ үеэс л Монголд байгаль хамгаалах чиг баримжаатай төрийн бус байгууллага борооны дараахь мөөг шиг олширч зарим мэдээллээр 20 гаруй мянга болжээ. Ийнхүү монголын төрийг Засгийн газар нь бус тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллагууд “жолоодсон” хориод жил эхэлсэн юм.
Хүн байна гэдэг бол өөрөө эрх чөлөө хэмээн бид ухаардаг. Гэхдээ, амьдарч эхэлсэн, ялангуяа хүний биеийг олж төрсөн зэрэг маань бидний сонголт байгаагүй. Хэн ч биднээс “орчлонгийн хүрдэнд төрөх эсэх”, “хүмүүн заяа таалагдах уу, яахав”, “Ямар хүйс зүгээр вэ”, “Иймэрхүү аав, ээж чамд санал болговол зөвшөөрөх үү” гэхчлэн асуугаагүй. Тэр бүү хэл өөртөө ямар нэр өгөх нь ч бидний мэдлээс гадуур...