Хүсэн хүлээсэн шинэтгэлийг хийж, бидэнд хэрэгтэй авралын хаалгыг нээх боломж зөвхөн миний дэмждэг нам, дэмждэг хүмүүст л олдох учиртай юм шиг бодож явсан маань ч төөрөгдөл ажгуу. Мөрөөдөл биелүүлэх хүн нь заавал манай өнөө хэн байх ямар албатай юм бэ?
Яагаад гээч, манайхын дунд “Эзэнгүй юманд нугасгүй” гэдэг хэллэг байдаг нь цаанаа их учиртай. Ер нь хүн, ялангуяа манайхан эзэнгүй юм харагдвал оллоо гэж үзэх дуртайгаас гарсан үг. Ойр хавьд эзэн харагдахгүй юм тааралдвал олз гэж үзэх нигүүртайд бид итгэдэг. Гэтэл улсын өмч, нийгмийн өмчийн эзэн нь ойр харагддаггүйгээр барахгүй, ерөөсөө хаана буй нь бүрхэг. Ялангуяа байгалийн хишиг, дайны олз мэтэд шүтэж ирсэн нүүдэлчдийн удам болох бид “Орлогоос илүү олзыг шүтэж, гарзыг тоохоос биш гарлагыг анзаардаггүй” тул улсын өмчийг “олз” байна л гэж харах нь олонтаа.
Ийм учраас “Авилга, хулгайтай тэмцэнэ” гэвэл улсын өмч, төрийн өмч хэмээх тэрхүү олзын далайг ширгээж чадахаа байг гэхэд хамгийн бага хэмжээнд барих ёстой. Хэрвээ энэ мэтчлэн, хувьчлалыг буцааж, эзэнгүй эмчийг нэмээд байвал ямар ч хүчтэй засаг авилгын өмнө сөхрөх л болно.
“1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ??
Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.
Хэрвээ, цаг урагшлахаар бидний бие муудаж, даралт ихсээд сүйд болдог бол эрт босох тоолондоо бид хүнд асуудалтай учрах ёстой. Улмаар, гадаадад байг гэхэд Монгол дотроо ийш тийш явахдаа ч хүнд өвчинд нэрвэгдэх нигууртай. Дорнод-Улаанбаатар, Улаанбаатар-Ховд, Баян-Өлгийн хооронд нэг, нэг цагийн зөрөө байдаг.
Цаг урагшилж, хойшлохоор л сүйд болоод байдаг бол Дорнодоос хотод ирэгсэд хэвтэрт ороод, Баян-Өлгий рүү эндээс очигсод носийлкоор буцаад баймаар. Бид огт анзаарахгүйгээр Буйр нуурт амраад, буцаад Алтай Таванбогд ороод ирдэг шүү дээ.
We, the Mongols, represent and respect Russia for its innumerable geniuses, such as Sergei Korolev, Yuri Gagarin, Igor Sikorsky, Maxim Gorky, Andrei Sakharov, Mikhail Bulgakov, Sergei Rachmaninov and so on and so forth. Unfortunately, the geniuses never became the masters of their homeland, but passed away as "prisoners of genius", "masterpiece refugees" and "amnestied after death". It is time for those we love and respect to win. They are no longer alive, but the time has come for their ideas to triumph. Russia will win.
Өчигдөр нийтлэгдсэн өгүүллийг маш хурдан орчуулж ирүүлсэн уншигчид маш их баярлалаа Энэ бол Оросын бас Украйны ард түмэнд хандсан ил захидал маягийн зүйл юм. Та нар Орос, Украины олон найзтай байх,тэдэн рүүгээ илгээгээрэй Биднийг дайныг дэмжиж байгаа мэт мэдээлэл гарч байна. Бид оросын ард түмэнтэй санаа нэг байгаа болохоос дэглэмтэй биш гэдгийг найз орос, украйн найзууддаа ойлгуулаарай.