АН-ын гэрчилгээг АН-ын даргад өгөхгүй байх нь Х.Баттулгын эрх ашиг лав биш бололтой. Л.Гантөмөр, Х.Баттулга, С.Эрдэнэ гурав дундаа нэг намтай, нэг тамгатай, нэг гэрчилгээтэй, өмнөх шигээ намаа хуваагаад сонгуульд орох нь хэнд ашигтай байх вэ?
Хууль гэдэг зүйлийг хууль зөрчих зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг болохоос “нийтээрээ гайгүй дээ” гээд зөнд нь хаядаг юм биш. Хууль зүйн сайд хүн ядаж үүнийг мэддэг байх ёстой. Хууль сахиулагчид нь өөрсдөө хуульгүй давшиж байхад өөр хэнээс бид хуульт ёсыг нэхэх билээ?
Эцэстээ нүүрсний хэрэг гэж байхгүй, 40 их наяд төгрөг ч гэж байхгүй, АН гэдэг ганц “хулгайч”-тай, тэр нь “Ажнай” Бат-Эрдэнэ болж үлдэх нь.
Хөрвөх чавартай удирдлага, менежментийн тухай энэ ярианд ихэвчлэн ”байгууллага, хүмүүс” гэдэг үгийг ашигласан байгаа боловч бүхэлдээ бол тогтолцооны тухай юм. Хүмүүс ч гэсэн тогтолцооны нэг хэсэг нь, тэр тогтолцоог, дүрэм журмыг бий болгож байгаа эд эс нь. Тэгэхээр тогтолцоог шүүмжлэхээсээ өмнө түүнийг бий болгож байгаа хүмүүстэй, хүмүүс хоорондоо ажиллах ёстой гэсэн үг. Тогтолцоо буюу байгууллага гэдэгт төр, нам, төрийн байгууллагууд гээд бүгд багтана. Тэр бүгдийг үр дүнтэй, ажиллуулахад, өөрчлөгдөж хөгжихөд энэ ном тус дөхөм, гарын авлага болох юм л даа.
Ардчилал бол ард түмэн дарангуйлагчаа өөрөө сонгох эрх юм...
1990 оноос өмнө бол хөөрхий, Жамбын Батмөнх гэдэг ганцхан хүнийг МАХН нэр дэвшүүлээд, тэгээд улсаараа гоёж гоодож, баяр ёслолын байдалтай очоод 100 хувийн саналаар ялуулдаг байлаа.