Хэрвээ Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд явсан бол олборлолтыг дахиад гурван жилээр урагшлуулах боломж байсан гэсэн үг. Тэр боломжийг зэсийн үнийн өсөлттэй уяад үзвэл дахиад өөр тоо гарна. Цаашдаа энэ үнийн өсөлт хэдий болтол хадгалагдахыг бид таашгүй.
АН-ын гэрчилгээ, тамга хоёрыг хоёр тус тусад нь хадгалах нь анхнаасаа МАН-ын бодлого байсан байх. Тиймээс Л.Гантөмөр намынхаа тамга, гэрчилгээг авахын тулд шүүхтэй биш, Засгийн газартай тохиролцох хэрэгтэй болж байна.
Манай Засгийн газар ярьснаасаа их өөр юм хийж байгаа. Гитлер еврей нарын хөрөнгийг яаж булаасан, Сталин фермерүүдийг яаж тоносон, Мао Зедун бизнесүүдээ яаж дээрэмдсэн, яг үүний араас манайх явж байна. Ийм байхад яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ.
Ардчилал бол ард түмэн дарангуйлагчаа өөрөө сонгох эрх юм...
Яг үнэндээ бол нийт 150.000 хуудас бүхий 450 хавтаст хэргийг нэг шүүгч хэд хоногийн дотор бүтэн уншиж дуусгах вэ гэдэг ч асуултын тэмдэг. Ихэнх нь прокурорын яллагаан дээр тулгуурлаад л шийдвэрээ гаргаад явах болов уу. Гэтэл хэргийг шүүх таслах, нотлох ажиллагаа чинь мэтгэлцээн дээр тулгуурладаг зүйл.
Өмнө 2017 онд “МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй ээ” гээд байхад “Болно оо, бид иргэдээсээ асуугаад хийчихнэ” гээд Зөвлөлдөх санал асуулга гэдэг юмыг зохион байгуулсан, иргэд ч дэмжсэн. Одоо бол “Нөү шүү, та нар хангалттай” л гэж байна.