Монголчууд бол хамгийн их аз жаргалтай хүмүүс, дэлхийд түр ирснээ мэддэг. Хөрөнгө байвал бүгдийг нь үрнэ. Байгаа бүх боломжоо ашиглаад баяжаад, амьд дээрээ бүгдийг нь идэж уугаад дуусдаг. Шившиг болсон ч хамаа байхгүй. УИХ-ын гишүүн болоод Ганц худаг руу хүргэгддэг ганцхан замтай.
Угаасаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл нь өөрөө Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн. Гэтэл дээр нь нэрмээд төсөв баталж байгаа УИХ нь өөрөө баталсан хуулийнхаа дээгүүр алхаад, алцайгаад гараад явчихлаа. Тийм болохоор батлагдсан төсвийг буцаах, УИХ, Засгийн газрыг хуулийн дэгээнээс салгах нь ганц арга зам Ерөнхийлөгчийн хориг л байна даа.
Шүүхийн шийдвэр улс төржсөн буюу улс төрийн нөлөө орсон гэдэг нь маргаангүй болчихлоо. Шүүхийн шийдвэр хуулийн асуудал биш, улс төрийн шийдвэр болоод хувирчихсан нөхцөлд яах ёстой вэ? Улс төрийн шийдвэртэй улс төрийн аргаар л хариу барих ёстой.
Бүр өсөн үрждэг татварын схем хийх гэж үзэж байна шүү дээ. Манжийн дарлалд байхдаа ч Монголд татвар, торгуулийн ийм систем байгаагүй юм шүү.
М.Энхболд, Ц.Батбаяр нарын хувьд аль аль нь МАН-ын өнгөрсөн үе, баларсан түүх. Одоо эрх барьж байгаа нөхөд болон ирэх сонгуульд нь ямар ч хал балгүй, товчхондоо бол "МАН-д гарзгүй" болсон хүмүүс. Ерөнхийдөө ийм л шалгуураар М.Энхболд, Ц.Батбаяр нарыг шалгаж эхэллээ гэж хардахаар байна.
АН дотогшоо хагардаг бол Ардын нам гадагшаа хагалдаг. Иргэдээ өмч хөрөнгөөр нь хагална, үзэл бодлоор нь хагална. Ардын нам эрх барьсан үед монголчууд хэзээ ч урагш алхдаггүй, дандаа арагш ухарч ирсэн шалтгаан энэ.