Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?
Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.
Хүн л юм болохоор Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд сайн, муу олон л чанар байдаг байх. Магадгүй сайн нь олон байхыг хэн мэдлээ. Гэхдээ муугийн дотроос бүр маш муухай нэг чанар байна. Тэр нь алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэгээд алдаагаа зөвтгөх гэж зүтгэх тусам илүү их алдаа хийдэг.
Энэ бол төрийн хүнд байж болшгүй чанар. Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.
Саяхан болж өнгөрсөн ганцхан жишээ... Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийн талаар Тамгын газрын дарга нь мэдээлэл хийсэн даруйд Сангийн сайд нь гарч ирээд “Алдагдалгүй төсөв батлах дээр Засгийн газар санал нэгтэй байна. Тэвчих ёстой зардлуудаа танах шаадлагатай болж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна” гээд мэдэгдэл хийчихсэн.
Үнэхээр ч УИХ хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж аваад, УИХ-аар баталсан төсөвтэй холбоотой хуулиудыг хүчингүй болгоод, 2025 оны төсвийн төслийг шинээр өргөн барихыг Засгийн газарт үүрэг болгосон Үүнээс хойш бүх буруугийн "үүд" нээгдэв.
Хэрэв Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол хориг тавьсан зүйл, заалтуудыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцээд болчих байлаа. Гэтэл бүхэлд нь хориг тавьчихсан учраас Засгийн газар төсвөө цоо шинээр боох, ингэхдээ холбогдох байгууллагуудаас санал авах гэх мэтчилэн хуулийн шаардлага үүссэн учир Засгийн газар төсвөө хугацаанд нь батлуулж чадах уу, эсвэл УИХ өөрөө тарах уу? гэдэг нуман тулгуурт орсон хэрэг.
Үүнд бачуурсан Ерөнхий сайд эхлээд Ерөнхийлөгчийн институт рүү дайрч үзэв. Ерөнхийлөгч төсвөөр барьцаалж, УИХ, Засгийн газрыг шантаажиллаа. Цаагуураа Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, хоёр дахиа сонгогдох гэж байх шиг байна... гэх мэт төлбөртэй ч баримтгүй мэдээллүүдийг цацав.
Үргэлжлүүлээд “Төсвийг буцаасны ард нүүрсний хууль бус гэрээ байсан байна. “Чайна Энержи”-тэй хийсэн Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хилийн холболтод саад хийхийн тулд төсвөөр барьцаалаа, гацаалаа” гэх мэдээллүүд. Үүнийгээ батлахын тулд Шанхайн уулзалтын үеэр Хятадын талаас Ерөнхий сайдад гаргаж өгсөн гэх, 2013-2014 онд байгуулсан санамж бичиг гэх зүйлийг ил гаргаж тавив.
Гэтэл тэнд нь “Боомтын төмөр замыг нарийн царигаар тавина, хоёр талаас ийм компани, ААН-үүд оролцоно. Санхүүжилтын зарчим ийм байна аа” л гэсэн байна. Гэхдээ уг санамж бичиг нь “заавал биелэгдэх шинж чанаргүй шүү, санамж бичиг хэрэгжээгүй тохиолдолд хоёр тал ямар нэг хариуцлага хүлээхгүй шүү” гэдгийг ч тусгасан байна. Энэ бол гэрээ заавал биелэгдэх шинж чанартай гэрээ биш, санамж бичиг юмаа л гэсэн байна.
Уг нь энэ санамж бичгийн дагуу ажил явсан бол, дараа дараачийн Засгийн газрууд нь ажлаа хийсэн бол аль эрт Монгол Улс төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлчих байж. Тэгээд үүнийг гацаасан хүн нь Ц.Элбэгдорж болов. Тэгээд Элбэгдоржтонгууд нь өнөөдөр “Чайна Энержи”-тэй тохирсон Гашуунсухайт-Ганц мод боомтыг хилийн холболтыг эсэргүүцээд, төсвөөр барьцаалсан гэжээ.
Ерөнхий сайд өөрийн амаар ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ ард нь хэн байгаа нь угаасаа гаргаж тавьсан баримтаас нь нэвт шувт харагдана.
Гэтэл асуудал нь өөрөө маш энгийн. Угаасаа манай хуульд Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд, өөрөөр хэлбэл УИХ хоригийг хүлээж аваад хууль хүчингүй болчихвол төсвийг шинээр яаж өргөн барих, хэлэлцэх тухай зохицуулалт байхгүй. Төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан жишиг, түүх ч байхгүй. Хууль нь байхгүй учраас сая УИХ-ын гишүүд санаачлаад Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явж байна. Үүний үр дүнд Засгийн газар төсвөө шинээр өргөн барих нөхцөл бүрдэж байгаа юм. Угаасаа төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарчих гээд байгаа учраас гишүүд дотроосоо хөдлөөд эхэлсэн хэрэг л дээ.
Атал үүнийг “Ерөнхийлөгчийн шантааж”, “Элбэгдоржийн шахалт” энэ тэр гэж зүтгэх, гүтгэх мэт нь эрүүл хүний хийх үйлдэл лав биш. Ингэхэд Л.Оюун-Эрдэнийг “минажуулсан” байх нь уу, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө “минажуулав” уу? Тав алхахгүй гүйцэгдэх газарт тараа таниулах хэрэг байсан ч юм уу...
inews.mn
DR. MANIPAL
Зочин
DR. MANIPAL
Зочин
Зочин