Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ.
#нийгэм
#нийтлэл
АНУ-ын Ассошиатед Пресс агентлаг, Балтимор Сан сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд архивынхаа ховор нандин фотог зарж эхэлж байсан цаг.Монголтой холбоотой хэдэн сайхан зураг тэндээс олж авснаасаа Дилова хутагтын хоёр зургийг та бүхэнд танилцуулъя.
#нийгэм
#нийтлэл
Дилова хутагт АНУ-д 2 сарын 28-ны орчим бууж, нислэг дамжсаар 3 сарын 1-ний өдөр Вашингтон Ди Си хотноо ирсэн бололтой. Нийдхамын анхны захиа тэр оны 3 сарын 16-ных гэж бодохоор ерөөс Хутагтыг ирснээс хоёрхон долоо хоногийн дараа энэ хоёр хүн танилцаж, эрдэм номынх нь үйл хэрэг нийцжээ
Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй. 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийн ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм.
Ярилцах явцдаа Далай лам эх орноо ихэд алслагдан тусгаарлагдсан болохыг, мөн гадаадад ганц ч анд нөхөргүй болохыг өгүүлж байв. Би түүнд андуурч байгааг нь хэлж, Америк болоод бусад улсад Төвөд, Далай ламд сайн сайхныг хүсэгч олон хүн буй, тэд Төвөдийн ард түмнийг бадран хөгжөөсэй хэмээн хүсдэг хэмээн өчив.
Энэ зун Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, малчин Бадмаабазарын Пүрэвчулууныд гэр бүлээрээ амарсан билээ. Тэдний зуслан Монголын түүхийн маш чухал дурсгалт газрууд болох Хар балгас, Эрдэнэ зуу хийд, Билгэ хааны хөшөө зэргийн төвд оршино. Пүрэвчулууны аав нь энэ нутагт насаараа аж төрж буй, хамгийн сонирхолтой нь нутгийнхаа сүүлчийн ноёны зээ хүү нь болох 86 настай хөгшин сонин сайхан үүх түүх хуучлан сууна. Тиймээс Бадмаабазар гуайтай ярилцлаа.