Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

УИЛЛИАМ БРАУН: АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМИА АЛДСАН АМЕРИКИЙН АНХНЫ ТАГНУУЛ МОНГОЛЫН ХИЛ ОРЧИМ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

Элчин сайд Уиллиам Браун нь Монгол улс – АНУ-ын харилцааны нэн эгзэгтэй үед маш сонирхолтой үүрэг гүйцэтгэсэн, Монголд анхлан суух Элчин сайдаар томилогдоод монгол хэл сурсан, гэвчиг улс төрийн байдлаас болж хоёр улс дипломат харилцаа тогтоогоогүй, үүний тул сурсан монгол хэлээ дэмий хаяхгүй хэмээн, “БНМАУ-ын түүх” бүтээлийг англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн, дипломат, судлаач хүн юм. Ийнхүү Монголд элчин сайдаар ажиллаж чадаагүй боловч хожим Израйльд хоёр ч удаа Элчин сайдаар суусан түүхтэй. Нэрт монгол судлаач Франсис Кливезийн шавь тул Монгол судлалд элэгтэй, сонирхолтой хэвээр, биднийг анх Кливезийн номын сантай танилцуулсан буянтан билээ. Энэ удаад аанай л их сонирхолтой мэдээ дуулгая гэж залгахад нь Арлингтон дахь гэрт нь явж очлоо. Том өрөөндөө гэргий нь сууж байдаг сан, 2022 оны 11 сард бурхан болжээ. “Эхнэр минь надаас 4 эгч, 96 настай байсан юм аа” гэсээр Элчин сайд Браун яриагаа эхлэв (Браун гуай өөрөө 1930 онд төрсөн, өдгөө 93 настай буурал).

Лос-Анжелес 2016 Хөлбөмбөгийн тэмцээн

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдгаас хөлбөмбөгийн тэмцээн нь оролцогчдын тоо, тэмцээн үргэлжлэх хугацаа зэргээрээ аргагүй ялгардаг юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Хуучин дуу шинэ утга санаагаар

Нэгэн ярилцагадаа Гэйнор "Энэ дуу бол өөрийг нь гомдоосон зүгээр нэг "хөгийн" залуугийн тухайд төдий биш юм. Цаг хугацааны уртад хуучиршгүй энэ яруу найраг бол ирээдүйн тухай, унаад босохын тухайд, хүн гэгч амьтны сэргэн мандах сэтгэл итгэлийн тухай дуу юм" хэмээсэн байдаг.

Жон Крюгер: Монгол бичиг надад их дотно, угийн холбоотой юм шиг санагдаж билээ.

Би Н.Поппетой 1954 онд анх уулзсанаасаа хойш 1992 онд нас барахыг нь хүртэл 38 жил ойр дотно байсан. Би өөрийгөө түүний хамгийн шилдэг, ухаантай шавь нь гэж хэлэхгүй. Олон сайн судлаачид ирж түүнээс суралцаж байсан. Гэхдээ би бол хамгийн удаан, ойр ажиллаж үр шимийг нь илүү их хүртсэн шавь нь юм.

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал

... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа.
#нийгэм #нийтлэл

Б. Ринчений “ХУВИЛАЙ СЭЦЭН” шүлгийн далд утгыг шинжихүй

Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
#нийгэм #нийтлэл