Октябрь

@oktyabri
100
нийтлэл
4,825,029
уншигдсан
1,299
сэтгэгдэл

Гамбургер

Анх Германаас гаралтай түргэн хоолны энэ төрөл өнгөрөгч зууны сүүлийн хагасаас Америкчуудын өдөр тутмын хамгийн түгээмэл хоол болсон билээ. 1955 онд анхны ресторанаа нээсэн дэлхийд зартай түргэн хоолны “Макдональдс” корпорацийн үндсэн бүтээгдэхүүн болох гамбургерыг дэлхийн өнцөг булан бүрт олон мянган цэг салбараар борлуулж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Плов

Дундад Ази, Кавказ, Турк, түүнчлэн Ойрхи Дорнодын улс үндэстний уламжлалт хоолны төрөл болох пловыг бүр X зууны үеэс баяр ёслолын ширээний хүндэтгэлийн хоол, “Найрын ширээний хаан” хэмээн нэрлэж хэрэглэж ирсэн бөгөөд харин бусад улс үндэстнүүдийн хоолны цэсэнд нэлээд хожуу буюу XIX зууны сүүлч, XX зууны эхэн,дунд үед орж иржээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Тахианы махан хоол

Тахианы шинэ мах идвэл нас уртасна. Энэ мах өөртөө арвин их шим тэжээл агуулдаг. Таван амттанаар найруулсан шөл нь зүрхний хийг дарж, цус махан тамирыг тэтгэн, шимийг авхуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. Өндөг нь уураг арвин, тэжээллэг, амт тансаг сайхан. Уураг билгийн шимийг хантаж, бэлгэсийн чадварт нөлөөлдөг гэж бичсэн буй.
#чөлөөт цаг #нийтлэл

Чэс (хаш), хурган гуа-ашигтай ногоо

Англиар eggplant. Оросоор баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор чэс, хаш гэж нэрлэдэг. Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ. Чэс нь хуурай бодис 7-9%, үүний дотор саахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна.
#чөлөөт цаг #нийтлэл

Бууцай

Хүнсэнд хэрэглэдэг хар ногоон өнгийн навчит ногоо. Энэ ногоог англиар spinach, оросоор шпинат гэж нэрлэнэ.
#чөлөөт цаг #нийтлэл

Бидний мэддэг, бас мэддэггүй байцаа

Дэлхийн хүн ардын тарималжуулсан ургамлаас хамгийн эртний таримлын нэг бол байцааны төрлийн ургамлууд юм. Байцааны олон төрөл байдаг. Үүнээс хамгийн их хэрэглэгддэг нь бөөрөнхий цагаан голт, бөөрөнхий улаан голт, цэцэгт, хятад, урт байцаа бөгөөд бас навчит, олон толгойт, бужгар, булцуут, залаат байцаа, далайн, чөмгөн байцаа гэж байдаг.
#чөлөөт цаг #нийтлэл