Чэс (хаш), хурган гуа-ашигтай ногоо
Англиар eggplant. Оросоор баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор чэс, хаш гэж нэрлэдэг. Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ. Чэс нь хуурай бодис 7-9%, үүний дотор саахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна.
Англиар eggplant. Оросоор баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор чэс, хаш гэж нэрлэдэг. Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ. Чэс нь хуурай бодис 7-9%, үүний дотор саахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна. Илчлэг нь 20 орчим ккал. Кали, фосфорын давс, фолийн хүчил, А, В1, В12 аминдэм агуулна.. Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Шарж, жигнэж болгохоос гадна төрөл бүрийн шанзаар дүүргэж хоол бэлтгэнэ.
Шарсан хаш (чэс)
Хаш 2ш
Ногоон сонгино 1ш
Сармис 1х Гурил 3х/х .
Ургамлын тос 3х/х
Цайны хагас халбага жижиглэсэн базилик (basil), давс амт оруулах хэмжээгээр
Бэлтгэх арга
- Хашийг нимгэвтэр дугуй хэрчиж давс цацаад 15 мин байлгасны дараа ялгарсан шүүснээс нь шүүн авч гурилд хөврүүлээд цөцгийн тосонд шарна
- Сонгино, саримсыг жижиг дөрвөлжин хэрчиж цөцгийн тосонд хө хуурна.
- Шарсан хаш, сонгино, сармисаа нийлүүлэн базиликаар чимэглэж шарсан жигнэсэн, загас болон махан хоолны хачир байдлаар хэрэглэхэд тохиромжтой.
Улаан лоольтой битүү хайрсан хаш
Хаш 3ш
Улаан лооль 3ш
Амтат чинжүү 4ш
Булцуут сонгино 2ш
Цайны 2 халбага нимбэгний шүүс, хоолны 5 халбага ургамлын тос, давс
Бэлтгэх арга
- Хаш, улаан лооль, амтат чинжүү зэргийг жигнэсний дараа хальсыг нь арилгаж таллан хувааж хэрчинэ.
- Үүн дээрээ хагас цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, нимбэгний шүүс, ургамлын тос, давс нэмж зөөлөн галаар жигнэж болгоно.
ХУРГАН ГУА
Энэ ногоо нь хатуу хальст хулууны нэгэн төрөл юм. Англиар vegetable marrow, оросоор кабачок гэнэ. Хүнсэнд 8-12 хоногтой хурган гуаг хэрэглэнэ. Хурган гуаны үр жимс нь уртавтар гонзгой цилиндр хэлбэр дүрстэй байдаг. Хурган гуаны үр жимсэнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй калий, фосфор, кальций, магнийн зэрэг эрдэс давс их хэмжээгээр агуулагдана. Мөн олон төрлийн бичил элементээр баялаг. С, каротин, В1, В2 аминдэм, мөн органик хүчил агуулна. Цэцгийг нь хандалж гаргасан шүүсээр арьсны өвчин, ялангуяа харшлыг анагаана. Ходоод гэдэсний эмгэгтэй, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд нэн зохимжтой. Цусны даралттай, элэг, бөөрний эмгэгтэй хүмүүс энэ ногоог хоолондоо өргөн хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Мөн цөс, шээс туух үйлчилгээтэй. Хурган гуаны шүүс мэдрэлийн системийг тайвшруулж өгдөг.
Сүүнд жигнэсэн хурган гуа
Хурган гуа 800г
Өндөг 2ш
Ургамлын тос 1х/х
Сүмс 1х/х
Сүү 1/2 аяга
Хар повоор .
Давс
Бэлтгэх арга
- Хурган гуаг дунд зэргийн шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоно.
- Өндгийг саванд хийж хөөсөртөл нь задалж хутгаад буурцагны сүмс, бага зэрэг давс нэмж халаасан тосонд жигд тарааж хайрна.
- Хайрсан өндгөн дээрээ хурган гуа, халуун сүү нэмж 5 минут жигнэнэ.
Жигнэсэн хурган гуа
Хурган гуа 1кг
Бөөрөнхий сонгино 100г .
Лууван 1-2ш
Улаан лоолийн нухаш 100г
Ургамлын тос 4х/х
Ногооны амт оруулагч 1ц/х
Гоньд 1 бут .
Бэлтгэх арга
- Сонгиныг жижиг хэрчиж, лууванг үрүүлээр жижиглэнэ.
- Шоо дөрвөлжин хэрчсэн хурган гуа дээрээ ногооны амт оруулагч нэмж 5 минут хуурч шарна
- Үүн дээрээ улаан лоолийн нухаш, бага хэмжээний ус нэмж үргэлжлүүлэн 5 минут жигнэж болгон гоньдоор амт тохируулна.
УНШИГЧДЫН АНХААРАЛД: Та төрөл бүрийн ногоогоор бэлтгэх хоолны баялаг жортой болохыг хүсвэл Ж. Октябрь. “НОГООТОЙ ХООЛ” номыг авч уншаарай. Энэ номыг зөвхөн Интерном их дэлгүүрт худалдаалж байна.
buya
togoo
Зочин
Зочин
Зочин