Эзэгтэйн гал тогоонд

Анагаах ухааны номонд:

  • Тахианы шинэ мах идвэл нас уртасна. Энэ мах өөртөө арвин их шим тэжээл агуулдаг.
  • Таван амттанаар найруулсан шөл нь зүрхний хийг дарж, цус махан тамирыг тэтгэн, шимийг авхуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. 
  • Өндөг нь уураг арвин, тэжээллэг, амт тансаг сайхан. Уураг билгийн шимийг хантаж, бэлгэсийн чадварт нөлөөлдөг гэж бичсэн буй.


ЭДГЭЭР ХООЛЫГ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ

Тахианы  махтай  плов

Жор: тахианы  мах 200, шар  лууван 20,  яншуй  20,  цоохор  майлзны  үндэс 10, булцуут сонгино 20, цуунд  дарсан улаан  чинжүү 5, цөцгийн  тос 25, цагаан  будаа  60, үзэм 10, бүйлс (миндаль) 10, повоор, давс

  • Тахианы  махыг  давстай усанд   хийж  үндэс  үрт  ногоо, сонгиноор  амт  тохируулан  чанаж  болгоно.
  • Цагаан  будааг  угааж  дараа нь сэврээгээд  цөцгийн  тосонд  будаагаа  тунгалаг  өнгөтэй  болтол  хуурч  дээр нь шөл  нэмнэ. 
  • Үүн дээрээ  үзэм, повоор, давс  нэмж  хүчтэй  галаар  10  минут буцалгасны  дараа  саваа  таглаж  буцламгай халуун  устай  тэвш, эсвэл том саван  дотор 15 минут  байлгана.
  • Тахианы  чанасан  махаа  яснаас нь шулж  тууш урт хэрчээд  тосонд  хуурна.
  • Бүйлс, чинжүүг тусад нь тосонд  хуураад хэрчинэ. 
  • Шарсан  мах, бүйлс, чинжүүгээ  жигнэсэн  будаатайгаа хольж хутгана.

Араб  аргаар  бэлтгэсэн  тахиа

Жор: тахианы  мах  150, нэг  ширхэг  өндөг, гурил 3, булцуут сонгино 25,  цөцгийн  тос 10, лоолийн  нухаш  10, нимбэгний  хүчил,  саримс, нялх  ногоо,  давсамт оруулах хэмжээгээр

  • Тахианы гулуузыг  чанаад  мөчлөн хувааж  нимбэгний  хүчил, нялх ногоо  хольсон  саримсны  уусмалд  1-2  цаг  дарна.
  • Задалж зуурсан  өндгөнд жижиг хэрчээд  хуурсан  сонгино, нялх ногоо, нимбэгний  хүчил, давс  нэмж сайтар  хутгана. 
  • Тахианы махаа  гурилд  хөрвүүлж  дээрх  зуурмагт  дүрээд  сайтар  халаасан  тосонд  шарж  болгоод  дээр нь үлдсэн  өндгөн зуурмагаа  цутгаж  шарах  шүүгээнд  гүйцээж  болгоно. 
  • Хуурсан  сонгино, лоолийн нухшаар  амт  тохируулсан  будаагаар  хачирлаж  өгнө.


МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

  • Тахиа, шувууны махыг гэдэс, дотроос нь  цэвэрлэж бүхлээр чанах буюу шарж болгоод хөргөөсний дараа мөчлөн эвдэж хувилна. Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчих буюу нимбэгний шүүс шүршвэл сайхан амт, өнгөтэй болно.
  • Тахиа, шувууг шарах шүүгээнд бүхлээр нь шарах тохиолдолд тэвшин дээр нуруугаар нь доош харуулж тавиад  шарах явцад гарсан тос, шүүснээс нь үе үе дусааж шарвал шүүслэг, сайхан амттай болдог. Шарах явцад шувуу гадна талаасаа хайрагдаж дотроо түүхийрэх маягтай болбол тосолсон мөнгөлөг цаасаар хучаад шаралтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
  • Бүхлээр нь шарсан, чанаж болгосон тахиа, шувууны махны гүйцэд болсон эсэхийг модон сэрээ, эсвэл тогоочийн гэж нэрлэдэг зүүгээр хатгаж мэддэг. Сэрээ, зүүний үзүүр маханд төвөггүй орж тунгалаг шүүс гарч байвал мах шүүслэг, зөөлөн, бас гүйцэд болсны шинж.



3-р хороололд нэг өрөө байр үнэ тохирч худалдана. 99867480