Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг бид ухаанаа уралдуулан, ам булаалдаж мэтгэлцэж маргалдсан ч эцсийн бүлэгт оргилуун дарс, мэндчилгээ хоёр дээр буудаг. Бас нэг нийтлэг зүйл нь байгууллагын логотой бал дэвтэр, аяга оосор. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын хэрэглээ мөн ч бусдын өмнө өөр компанийн лого гялалзуулж суух нь хэр оновчтой, зохимжтой хэрэглээ болох эсэхийг бодох л асуудал. Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна.
Аливаа нэгэн улс төр бүхий нь эрхбиш өөрийн улс үндэсний түүх явдлыг мэдэх танихыг ихэд чухал болгодог тул улсын бүх сургууль, соёлын газрууд, цэрэг, ард хүртэл нийтэд заан сургаж, танилцуулдаг ажгуу.
#чөлөөт цаг
#нийтлэл
Фрэнсис_Фукуяма ТАНИГДАХУЙ
Нэр төрийн хэрэгцээ ба гомдлын улс төр.
Өнөө үед танигдахуйн хэрэгцээ дэлхийн улс төрийг тодорхойлох болжээ. Цагаачдыг эсэргүүцэх популизм, улстөржсөн лалын сэргэлт, коллежийн оюутны хотхоны талцсан байдал, цагаан үндсэрхэг үзэл эргэн гарч ирсэн зэрэг, энэ бүхэн нь либерал ардчиллын үндэс суурь болсон түгээмэл хүлээн зөвшөөрөлд тулгараад байгаа гол бэрхшээлүүд юм. Одоо эдгээрийн олонх нь улс үндэстэн, шашин шүтлэг, шашны бүлэглэл, арьс өнгө, үндэс угсаа дээр суурилсан хүлээн зөвшөөрлийн явцуу хэлбэр лүү гулсан орж байна.