NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Норвегийн ой

Миний хувьд 1969 он хөл алдам намаг шиг санагддаг юм. Алхах бүр гутал сугарчих шиг болж, нүд алдам намаг дундуур туучиж, хүмүүсийн бараа сураггүй энэ хүйтэн хөндий орчинд өдөр хоногийг ганцаар туулж явлаа.
#шинэ ном #норвегийн ой #мүраками харүки

Менежмент

Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Дэлхийн түүхийн Альманах

Цар хүрээний хувьд өргөн хэдий ч нарийн мэдээлэлтэй Үндэсний газарзүйн нийгэмлэгийн энэхүү Дэлхийн түүхийн альманах-т эрт үеэс эдүгээ хүртэлх хүн төрөлхтний түүх бүрнээ багтжээ. Эрин үеүд хийгээд иргэншлийн түүхийг тод томруун цэгцтэй байдлаар хүүрнэж, харахад хялбар, дэс дараатай эмхэлсэн энэ бүтээлийг та сэтгэл догдлон уншаад, ахин дахин лавлан харах нь магад.

Хаданд мөнхөлсөн зан үйл

Эртний хадны зураг буюу петроглиф гэдэг нь давтах, сийлэх, зүсэх, төнхөн зорох, хусах, үрж зүлгэх зэрэг аргаар хадны гадаргуунд уран дүрс, загвар, тэмдэг үлдээснийг хэлнэ. Эдгээр аргаар урласан ховил, дүрслэлүүдийг будаагүй буюу будаг хүргээгүй байдаг.

МОНГОЛ ТҮҮХ

Түүхийн шинжлэх ухаанд “Түүх бичлэг” гэж бас нэгэн том цар хүрээ бүхий маш чухал, аягүй бол тэргүүлэх ч байж магадгүй салбар бий. Түүх бичлэг нь тодорхой үе, салбар, газар орны цэдгийг сонгон олон түүхчдийн бүтээлүүдийг цуглуулан “оёж” нэг системд оруулаад нэгдсэн дүгнэлт, гаргалгаа өгдөг ухаан. Түүхийн шинжлэх ухааныг өөрийг нь судалдаг ухааныг Historiography гэдэг ч гэж тайлбар тольд “тайлбарлах” юм билээ. Миний бүтээл бол Монгол түүх хэмээх түүх бичлэг болой. Энэ удаагийн (энэ сүүлчийнх нь байх) дөрөв дэх хэвлэлд олон бүлгийг тэр чигээр нь шинэчлэн зассанаас гадна нэлээд бүлгийг цоо шинээр бичлээ. Харьцуулахад анхны хэвлэл 500 хуудастай 445 эшлэлтэй байсан бол энэ дөрөв дэх хэвлэл 1 300 орчим хуудастай 2 000 орчим эшлэлтэй болжээ.

Их өгөгдөл

Бидний өдөр тутмын амьдралд мэдээллийн технологи улам бүр гүнзгий нэвтэрч салшгүй хэсэг боллоо.