NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

МАРТАГДСАН ШИНЖЛЭХ УХААНЫГ ЭРГЭН НЭЭХҮЙ

Амьсгалын олон янзын арга нь бидний биеийн жин, ерөнхий эрүүл мэндэд үнэхээр нөлөөлж, яаж амьсгалж буй нь бидний уушгины багтаамж, түүний үйл ажиллагаанд хамааралтай. Амьсгал бидэнд мэдрэлийн систем болон дархлааны хариу урвалаа удирдах, эрүүл мэндээ сэргээх боломжийг олгож, амьсгалах хэв маягаа өөрчилснөөр урт наслах ч боломжтой аж. Зөв амьсгалахгүй бол бид юу идэж байгаа, бидний ген хэр уян хатан, хэр туранхай, хэр залуу, ухаантай байх ердөөсөө чухал биш. Үүнийг л эдгээр эрдэмтэд нээн илрүүлсэн байна. Эрүүл мэндэд орхигдсон тулгуур багана бол амьсгал юм. Эндээс л бүх зүйл эхэлнэ.

Оксфордын тун товчхон танилцуулга цуврал

1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр бүрэн утгыг илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг. Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-аад сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямар ч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно

ГЭГЭЭРЛИЙН ЗАМ

Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.


Шинжлэх ухааны товч түүх 3 боть

Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын төвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.

МОНГОЛ-ЯПОН ТҮҮХЭН ХАРИЛЦАА

XV зуунд Баруун Европт газарзүйн аугаа нээлтүүдийн эрин үе эхэлсэн. Зуун жилийн дараа түүний оршин суугчид - худалдаачид, номлогчид, цэргийнхэн Зүүн Азид нэвтэрч эхлэв. 1543 онд анхны европчууд Японы Танэгашима арал дээр хүрч ирэв. Тэд арлын иргэдэд галт зэвсэг өгсөн нь удалгүй Япон даяар зэвсгийн үйлдвэрлэл эхлүүлжээ. 1549 онд иэзүит Фрэнсис Ксавье Япончуудыг Христийн шашинд анх танилцуулсан Кагошима хотод ирэв. Нэг зууны турш Португал, Испанийн худалдаачид Японд очиж, Зүүн Азийн худалдаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын бараа бүтээгдэхүүнийг Япон мөнгөөр ​​борлуулж байжээ. Европчууд өмнөд колониудаас ирэхэд япончууд тэднийг “өмнөд варварууд” гэж нэрлэжээ.