Бээжинд Манжийн төрийн чиг хандлага, байр байдлын талаар стратегийн шинжтэй мэдээллийг Сэцэн Чин ван Наянт, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин тэргүүтэй ноёд болон Өмнөд Монголоос гаралтай Гүнсэнноров зэрэг ноёдоор дамжуулан олж авдаг байжээ. Эдний хэн нь үнэхээр үүрэг гүйцэтгэгч тагнуул байсан, хэн нь монголчуудаа гэсэн сэтгэлийн дуудлагаар мэдээ, мэдээллээр хангаж байсныг тодорхой хэлэхэд бэрхтэй юм.
Сталиныг үхсэний дараагаас хүмүүсийн айдас тавирч эцэг нь гэж янз бүрийн нэр гаргаж ирсний дотор жүүд худалдаачин ч багтаж байв. Гэхдээ л ихэвчлэн Яков Эгнаташвилиг нэрлэнэ. Энэ эр бол дарсны худалдаачин, дажгүй зодоонч. Кэкэ тэднийд бас ажиллаж байж. Эгнаташвили Сосогийн сургалтын зардлыг төлж байсан нь зүгээргүй байх. Сталин түүнийг дурсаж ууган хүүдээ Яков гэж нэр өгсөн гэцгээх юм билээ... Би тэр булиа баатрын зургийг харсан. Яав ч, үлбэгэр Сосотой адилгүй... Мэдээж Бесо Тифлисээс буцаж ирээд энэ бүх хов живийг сонсож таараа. Тиймдээ ч хөөрхий муу Сосог тэгтэл нь зоддог байсан ч юм бил үү? Эхнэрээ ч үхтэл нь зодно. Сталин өсөж том болсон хойноо гүрж хүн гэсэндээ нэрээ алдсан эмэгтэйг жигшихгүй байж чадахгүй. Ийм л учраас эхийгээ Москвад ганц ч уриагүй, захидал ч бичдэггүй байсан.
Эдийн засгийн салбарын оюутан эс бөгөөс эдийн засгийг сонирхдог бол энд тэндээс сонссон, уншсан эрээвэр хураавар зүйлсээ цэгцлэхэд онц тустай. Яг л нэр шигээ 10 хоногт л бүгдийг хялбархан ойлгуулна. Эдийн засгаар төгссөн бол мартсаныг тань сануулж, мэдлэгийг чинь сэргээнэ. Ямар нэг асуудал тулгарбал эргүүлээд сөхөхөд хамгийн сайн туслагч чинь болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бизнесийн удирдлагын ном түм бумаараа бий. Тэгэхдээ онцсайн гэвэл ганц нэг л байдаг.
Цагаан сарын бэлтгэлээ базаав уу? Энэ жил ууц, боов, цагаан идээ, тавгийн чихрийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарчээ. Өөрт ойр дөтөөр нь ороод гарвал зүгээр. Том үйлдвэрлэгчийн лангуу бүгдэд нь байгаа хойно заавал тийшээ ийшээ гэж замын түгжрээнд цагаа үрэх хэрэг юун билээ. Битүүлэг, будаалаг шүүс яах вэ, болчихно. Харин жил жилийн цагаан сараар бэлэг асуудал дагуулдаг. Энэ жил ч ялгаа алга. Харин та бэлгийн агуулгад илүү анхаардаг бол Нэпко хэвлэлийн газар дараах номуудыг санал болгож байна. Шашин соёл, сар шинийн аль алинд дүйцэх мөртөө боломжийн үнэтэй, бас өвөрт багтахаар авсаархан боловч агуулгаараа аугаа бэлэг. Та өөрт ойрхон номын дэлгүүр болон www.nepko.mn хуудсаар захиалан үнэгүй хүргүүлээд аваарай
"Номд гарч буй муур нь амьтан хэдий ч амьд үлдэхийн тулд зовлонг үл хүсэх, жаргалд тэмүүлдгээрээ ижил гэсэн санаа илэрхийлэхээс гадна нөгөө талаас Дээрхийн Гэгээнтний муур болж ирснээрээ буруу сэтгэл, буруу үйлээ наманчилж, бие, хэл, сэтгэлээрээ гэгээрч байгааг харуулж байна. Үүгээрээ Бурханы номын охь шим болсон нинжин, асрахуй сэтгэлийг номложээ. Хүн төрөлхтөн бага балчир цагтаа эцэг, эхийн асрал халамжаас нэн ихээр хамаардаг. Тэдний асрамж халамжгүйгээр амьдарна гэдэг бэрх бол өтлөх насандаа мөн л хүний хайр халамжийг ахин үгүйлдэг. "
Хэрхэн дээд урсгалд хүрэх вэ
Дэн Хит номдоо “дээд урсгал”-д хүрэх гурван зөвлөгөө өгсөн байна:
1.Бушуухан гүйцэтгээд үр дүнг нь яаралгүй хүлээ. Зарим зорилгодоо хүрэхийн тулд чамгүй цаг хугацаа зарцуулдаг.
2.Энгийн түвшинд сайн хийдэг зүйлээ дээд түвшинд хийж чадна. Чанх эсрэгээр жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол томыг бүр ч чадахгүй.
3.Бүгдэд таардаг супер жор гэж байдаггүй. Өөрийг хэрэглээд үз, дасан зохиц. “Цаг нь ирэх”-ийг хүлээлгүйгээр үр дүнгээ байнга шалгаж, үнэлж бай.