Мо Янийг цэрэгт элссэнээс яг арван жилийн дараа буюу 1986 оны хаврын эхэн сарын нэгэн орой Жөжянь мужийн Хайянь сумын шүдний эмч залуу голын эргийн навтгар байшинд Кафкагийн “Хувирал” туужтай “учирч” эхний өгүүлбэрийг уншмагцаа тогонд цохиулчихсан шиг мэдрэмж төрөхийн сацуу “Би ч Хятадын ахуй амьдралаа ингэж бичиж яагаад болохгүй гэж” хэмээн бодсон хүн бол хожмын нэрт зохиолч Үй Хуа юм. Шүдний эмч хийж өдөржин хүний ам руу өнгийж суух уйтгарт ажлаас нэгэнт залхаад байсан ба 19 настайдаа сумынхаа соёлын төвд ажилд орох хүсэлдээ хөтлөгдөн бичиж эхэлсэн тэрээр 1983 оны нэгдүгээр сард "Баруун нуур" /西湖/ сэтгүүлийн оны эхний дугаарт "Анхны дотуур байр" өгүүллэг нийтлүүлснээр зохиолч болох замд хөл тавьж, 12-р сард тухайн үеийн нөлөө бүхий "Залуус" сэтгүүлд "Тагтаа, тагтаа" өгүүллэгээ нийтлүүлсэн нь Хайян хошууны соёлын төвд ажилд орох эрхийг түүнд авч ирэв. Маогийн үхэл тэдэнд цоо шинэ, өөр нэгэн замыг нээж өгсөн нь энэ байлаа.
Мөнгөний нөлөөллөөс ангид хэн ч, хаана ч байхгүй. Мөнгө бидний ихэнхийг төөрөгдүүлэх чадалтай. Мөнгөний талаарх хүн бүрийн ойлголт харилцан адилгүй. Мөнгө бидэнд эрсдэл, итгэл (өөртөө итгэх) болон аз жаргалын талаарх амьдралын чухал хичээлүүдийг сургамжилдаг. Тэгээд зогсохгүй, хүний ааш авирыг хуу илчилж, учир шалтгааныг ч тайлбарладаг. Ёстой л хамгийн дуулиант шоуг энд л үзнэ.
Бид эрүүл мэнд, гэр бүлийн асуудлууд дээрээ тохиолдож болох азгүйтэлдээ буруугүй байж болох ч мөнгөний хувьд өөр. Өнөөдөр бидэнд учирч буй мөнгөний асуудал бэрхшээл нь бараг ихэнхдээ бидний өчигдөр гаргасан буруу шийдвэрийн үр дагавар байдаг. Даниэл Лапин багш Библи дэх Бизнесийн нууц номдоо өөрийн ард түмний олон зуун жилийн турш амьдралдаа гаргаж ирсэн зөв шийдвэрүүдийг уудлан харуулжээ.
Ардчилал ямагт эмзэг байдгийг бид бүгд мэдэх ч гэлээ бидний өнөөдрийн амьдарч байгаа ардчилал нь чулуун хэрэм мэт бат бэх юм шиг санагдана. Бидний Үндсэн хууль, эрх чөлөө ба тэгш эрхийн үндэсний мэдрэмж, угийн чадал тэнхээтэй дунд давхарга, бидний хөрөнгө чинээ болон боловсролын өндөр түвшин, том бөгөөд олон төрөлт хувийн хэвшил зэрэг нь бусдад тохиолдсон шиг ардчиллын хямралаас биднийг хамгаалах ёстой дархлаа юм.
Эрт дээр цагт гараар хуулж олшруулдаг байхад ном асар үнэтэй байжээ. Зураг чимгээс аваад дэвтэрлэх, хавтаслах нь хүртэл гар ажиллагаатай, цаг шаардсан, нарийн чимхлүүр ажил. Бас шашны ёсоор ном судар бурхны сургаал. Тэндээс олж мэдсэн нь хишиг буян учир зарж борлуулбал нүгэлд тооцно. Тиймээс дундад зуунд сургуулийн багш нар хичээл заагаад цалин хөлс авахгүй, чаддаг мэддэгээрээ амьдралаа залгуулна. Номыг бараа таваар биш гэж үзэх учир зарж борлуулахгүй. Иймээс ном бэлэглэх ёс дэлгэрчээ. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг хэлц монголчуудад дунд зуун гэхээсээ бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан социализмыг санагдуулдаг.
Нийт 1500 гаруй байгууллага оролцсон бөгөөд үүнд Хятадын дотоодын ном сонин хэвлэл, программ хангамж, мультимедиа, дижитал тоног төхөөрөмжийн газруудаас гадна АНУ, Англи, Герман, Итали, Испани, ОХУ, Малайз, Алжир зэрэг дэлхийн 56 улсууд оролцжээ. 200,000 гаруй ном үзэсгэлэнд дэлгэгдсэн тухай Global Times сонин мэдээлсэн. Номын үзэсгэлэнгээр аль нэг орныг “Хүндэт улс”-аар нэрлэгдэг уламжлалтай бөгөөд энэ удаа Алжирыг онцолжээ.