Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр, “Огцрох амархан” жагсаал, их сургуулиудын хонхны баяр давхцаад хөл хөдөлгөөн ихтэй. Түм түжигнэж, бум бужигнана. Энэ бүгдээс хэсэг ч болов ангижруулах “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Таван мянгын будаатай хуурганы асарт дэлгэгдсэн нь аглагийг эрхгүй санагдуулна.Бүргэд нисэх өндрөөс бүгдийг дээрээс нь халиагаад дүрсэлбээс залуусын идэвх, иргэний ухамсар, боловсрол, соёлын үнэт зүйлс ая зөнгөөрөө өнгө будгаа олоод зохирсон харагдах бөгөөд доошлон бууж олны дунд орвоос хөдөлгөгч хүч нь залуус ажээ.
Их Британийн ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажилласан Винстон Чөрчилл бол ХХ зууны түүхэнд тод томруунаар дуурсагдан үлдсэн улс төрийн зүтгэлтэн юм.
#нийгэм
#нийтлэл
Амьдралд тохиолдож байгаа юмсыг харах өнцгийг хандлага гэнэ. Таны хандлага танд гай ч дуудаж мэднэ, гавьяа ч авчирч болно. Тэгэхээр гай, гавьяа хоёр танаас шалтгаалах нь. Номын “Сайхан ертөнц үргэлж нээлттэй байдаг” бүлгээс та хандлагын тухай уншина. Гэхдээ энэ бүлэгт онолын мэдлэг, хуурай цэцэрхэл байхгүй. Ким Вонгил найман жил ажилласан компаниасаа халагдчихаад гутарч гунин найман өдөр уйлж унжсан ч хандлага нь түүнийг аварчээ.
Брежневийн тухай анх яаж сонсож, зургийг нь яаж харснаа сайн санаж байна. Би 1964 оны есдүгээр сард нэгдүгээр ангид оров. Энэ бол бид Хрущёвын амласан коммунизмыг хүлээн аж төрж байсан цаг.
#чөлөөт цаг
#нийтлэл