NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Цэнхэрийн гол минь, би таны хүү

“Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын үргэлжлэл Төрийн Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол үндэстний суу билигт сэтгэгч, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын номын хэсгээс

Янзын гоё амьтад

Энэ удаа бид хүүхэд, багачуудадаа зориулан наадаг зурагтай ном эрхлэн гаргалаа. Энэхүү сонирхолтой номд 1000 орчим амьтны наадаг зургаас гадна төөрдөг байшин, өнгө, хээ тааруулах зэрэг чадвар хөгжүүлэх таавар, ухаан тэлэх тоглоомууд, мөн амьтдын тухай маш олон сонирхолтой мэдээлэл багтжээ.
#чөлөөт цаг #нийтлэл


ХӨСРИЙ НЭРТИЙН ТҮҮХ

Хөсрий нэртийн түүх юуг өгүүлнэ вэ? Монголын утга зохиолын тойм түүх, олон шатны сурах бичигт 17-р зууны үеийн “Асрагч нэртийн түүх” хэмээх нэг зохиолын тухай мэдээ сурвалжууд тааралддаг. Гэтэл “Асрагч” гэдэг нь “Жамба” гэсэн Төвд нэрийн монгол орчуулга бөгөөд тэр номыг зохиогч нь Жамба ноён гэх нэгэн язгууртан байсныг түүх сурвалжид тэмдэглэжээ. Эртний утга зохиолын тэрхүү нэг уламжлалаас санаа аваад би энэ номыг “Хөсрий нэртийн түүх” хэмээн нэр өглөө.

ГАЗАРЗҮЙН ХОРИГ

Оросыг Европын улс гэх үндэслэл ямар байлаа ч олон шалтгаанаар Азийн улс л лав биш. Газар нутгийнх нь 75 хувь Азид багтдаг хэдий ч хүн амынх нь дөнгөж 22 хувь энд оршин суудаг. Сибирь Оросын эрдэс баялаг, газрын тос, байгалийн хийг агуулсан “эрдэнэсийн авдар” байж болох ч хэдэн сар үргэлжилдэг хүйтэн улиралтай, асар том ой тайгаар бүрхэгдсэн, намгархуу нойтон хөрстэй, газар тариаланд таагүй эрс хатуу уур амьсгалтай нутаг. Энэ нутгийг баруунаас зүүн тийш Транс-Сибирийн ба Байгаль-Амарын хоёрхон төмөр зам хөндлөн огтолно. Хойноос өмнө тийш чиглэсэн тээврийн зам бараг үгүй тул урд зүгт өнөөгийн Монгол хийгээд Хятадад хандсан хүчний бодлого явуулахад бэрхшээлтэй. Хүн хүч болон хангамжийн шугам ч байхгүй.

ТАЛИЙГААЧИЙГ ДИВААЖИНД ХҮРГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ

Талийгаач бидэнд энэ хорвоогийн үхэл мөнх бусыг өөрийн биеэр үзүүлдэг. Та бидний дунд талийгаачтай хамт замынх нь талыг туулсан хүн олон амьдардаг ажээ. Ерөөс хүн төрөлхтөн эртнээс талийгаач нарынхаа цаашдын зам мөрт санаа тавьж, аль чадахаараа хичээж ирсэн нь аль ч соёл иргэншилд гүн мөр үлдээжээ. Үдэгсэдийн амсаж мэдэрсэн сонин хачин ёр зөнгийн тухай өгүүлэх энэ ном талийгаачийгаа тавьж явуулах зөвтгөл өгч ч мэднэ.