Италийн Винчи хотноо төрж хорвоо ертөнцтэй анх танилцсан Леонардо “галзуу” мэт сониуч, есөн шид нь бүрдсэн хүү явжээ. Тэрээр бутач хүүхэд, ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой, анхаарал нь сарнимтгай, бас ч үгүй тэрслүү үзэлтэн, эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч архитекторч, хөгжимчин, зохиолч, өөртөө тугалын ихэс, матрын эрүү, тоншуулын хэл, нүүрний булчин, сарны гэрэл, сүүдрийн ирмэг судлах даалгавар өгсөн суутан байв.
Шэкспирийн зохиолын баатар Хамлэт эдгээр алдарт мөрүүдийг хэлж байх үедээ сэтгэл санааг эзэмдсэн, цайзаар хэсүүчлэгч аавынхаа сүнсний талаар санаа зовж байжээ. Шэкспир дэлхий ертөнц Макиавэлли, Копэрникийн үзэл санаагаар хэдийнээ хэлбэржчихсэн, Бэкон, Галилэй нарын үед зохиол бүтээлээ туурвиж байв.
#чөлөөт цаг
#нийтлэл
Албан тушаал хүлээн авах ёслолын илтгэлдээ ерөнхийлөгч Кеннеди “Эх орон чинь чамд юу хийж өгч чадах вэ гэж асуухын оронд чи эх орондоо юу хийж чадах вэ гэж асуу” гэж хэлсэн нь олонтаа ишлэгддэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Энэ номыг харахаас дургүй хүрдэг сурах бичгээс чанх эсрэг арга барилаар бүтээсэн, нэг үгээр “эсэргүү сурах бичиг” гэж болно. Гэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг тархи толгой зовоолгүй ойлгуулна. Энгийн үг хэлээр, маш ойлгомжтой зураг дүрслэл, инфографикаар баян учир хүүхдийн сонирхлыг татах увдистай. Ном 256 нүүртэй, хэмжээ нь цүнхлээд явахад яг тохирно.
АНУ-ын улс төр судлаач, улс төрийн эдийн засагч, олон улсын харилцааны эрдэмтэн, зохиолч Фрэнсис Фукуяамагийн "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" номоос
1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр бүрэн утгыг илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг. Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-аад сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямар ч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно