Улс төр: Тун товчхон танилцуулга ном нь эртний сонгодог эринээс ХХ зуун хүртэлх хугацаанд улс төр хэрхэн хувьсан хөгжсөнийг тэнцвэртэйгээр тайлбарлажээ. Эхлээд Герег, Ромын сонгодог эринийг авч үзэн иргэншил, эх оронч үзэл гэж юу байсныг харна. Дараа нь Христийн шашин, орчин үеийн төр, хүчний тэнцвэрийг хөндөх ба улмаар улс төрийн идэвх, намууд, номлол, ардчилал, үзэл суртлыг ч хамарна. Энэ ном бидэнд улс төрийн систем яагаад хувьсан өөрчлөгддөгийг харуулангаа манай нийгэмд эрх мэдэл, дэг журам ямар байгааг, ардчилал дандаа сайн зүйл байдаг эсэх, XXI зуунд улс төр ямар байж болох талаар эргэцүүлэхэд биднийг хүргэнэ.

“Өнөө үед хүний тавиланг улс төр тодорхойлдог болжээ” гэж Томас Манн өгүүлжээ. Цөөнгүй их сургуулийн профессорууд хүн улс төрийн ямар нэг байр суурь илэрхийлэлгүйгээр шүлэг тэрлэж, хайрлан дурлаж чадахгүй гэж бодож байна. Хар ухаанаар үзвэл энэ нь бүх зүйл цаанаа сексийн санаа агуулдаг хэмээх Фройдын үзлээс дутахгүй тэнэглэл болно. Тийм болохоор л Ийтс Маннд:

Тэгвэл анхаарлыг минь татан
Тэнд зогсож буй бүсгүй миний
Ром, Орос, аль эсвэл Испанийн талаарх
Улс төрийн үзэлтэй минь ямар холбоотой вэ?
гэж шүлэглээ биз. Хар ухаанаар үзвэл ямар ч холбоогүй. Улс төрд бүх зүйл бодит; гагцхүү үзэл бодол л тийм бишийн дээр үнэн юм уу худал. Хүмүүс үхдэг. Улс төр хүмүүст бие биетэйгээ хөөрөлдөх орчин бий болгож, философичид хүн төрөлхтний туршлагыг үзэл санаа, мэдрэмж, үнэт зүйлс, соёл болгон хувиргадаг бол өөр зарим зүйлс тэр орчинг үгүй хийдэг. Улс төр гэдэг бол хүнд оршин амьдрах боломж олгож буй орчин, тогтолцоо хэдий ч амьдрал өөрөө биш. Юмсыг үгүйсгэдэг философич, ёс зүйч, нийгмээ шүүмжилдэг эрдэмтэн, шашны мяндагтан, уран бүтээлчдэд соёл иргэншилд орших орон зай байгаа нь мэдээж авч улс төрд хутгалдаад ирэхээрээ тэд сэтгэл хангалуун биш байжээ. Ялангуяа сүүлийн хоёр зуун жилд. Түүхээс үзвэл улс төр энэ мэт адал явдал эрэлхийлэгчдээс зайгаа барьж байх хэрэгтэй. Тийм хэдий ч улс төр баатарлаг явдал, худал хуурмагаар дүүрэн. Улс төрийг ойлгоно гэдэг бол улс төр ямар олон талтайг тухайн цаг үеийнхээр нь, газар орных нь хувьд ойлгоно гэсэн үг.
Энэхүү удиртгал маань улс төрийг шинжлэх ухааных нь хувьд болон түүхийн үүднээс ойлгуулах бяцхан луужин юм. Энэ ном онол, практик хоёрыг хоршуулах замаар ганц нэг алдаатай бодлуудыг ч залруулах гэж оролдоно. Тийм авч нэг хүний алдаа өөр хүний баяр баясгалан байдаг гэдгийг зохиогч би бээр мэдэх билээ.

Зохиогч

УЛС ТӨР,  ТӨРИЙН ЗАХИРГАА,   ЛОГИК,   БУДДА,  БИБЛИ   Тун товчхон танилцуулга цуврал

Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Тун товч танилцуулга цуврал бол Шашин, Социологи, Улс төр, Уран зохиолын онол, Түүх зэрэг олон сэдвийг хамарсан товч бөгөөд ончтой танилцуулга номууд юм. Эдгээр нь бөөн тодорхойлолтоор дүүрэн, байдаг л нэг сурах бичиг бус сонирхол татам, хурц боловч зохисыг барьж тал талаас нь сайтар нягтлан боловсруулсан хэлэлцүүлэг билээ. Чингэхдээ зохиогчид янз бүрийн баримт, дүгнэлт, шинэлэг санаагаар баяжуулж нэлээд нарийн мэргэжлийн сэдвүүдийг ч хэн бүхэнд ойлгомжтой, уншууртайгаар тайлбарлажээ. Та энэ цувралын алийг ч авч уншсан тухайн сэдвийн талаар товч атлаа гүнзгий ойлголт, мэдлэгтэй болж, танин мэдэхүйн их ертөнцийн хаалгыг нээх болно. Мөн хаана ч авч явахад авсаархан, та дуртай үедээ халааснаасаа юм уу, цүнхнээсээ гарган унших боломжтойгоороо онцлог билээ. Нэпко хэвлэлийн газраас тус алдарт цувралын Засаглал, Их өгөгдөл, Будда, Библи, Логик, Төрийн захиргаа, Улс төр номуудыг монгол уншигчдынхаа хүртээл болгоод байгаа бөгөөд цаашид бусад номуудыг нь орчуулан гаргахаар төлөвлөж байна.

Улс төр: Тун товчхон танилцуулга
“Кэннэт Миногийн ном Бэрнард Крикийн Улс төрийг өмгөөлөхүй бүтээлээс хойш бичигдсэн энэ чиглэлийн хамгийн сайн ном болжээ. Өргөн цараатайгаас гадна... гол сэдвээ маш нарийн хөндөн... тун сайхан бичигджээ.”
Виллиам Малэй, Полиси

“Кэннэт Миног ээдрээтэй асуудлыг гуйвуулалгүйгээр сонирхолтой тайлбарлаж.”
Морис Кранстон

“Энэ сэдвийн эрэг шургийг нь харуулж чадсан
бахадмаар зохиолч.”
Николас Лезард, Гуардиан