Ардчилал ямагт эмзэг байдгийг бид бүгд мэдэх ч гэлээ бидний өнөөдрийн амьдарч байгаа ардчилал нь чулуун хэрэм мэт бат бэх юм шиг санагдана. Бидний Үндсэн хууль, эрх чөлөө ба тэгш эрхийн үндэсний мэдрэмж, угийн чадал тэнхээтэй дунд давхарга, бидний хөрөнгө чинээ болон боловсролын өндөр түвшин, том бөгөөд олон төрөлт хувийн хэвшил зэрэг нь бусдад тохиолдсон шиг ардчиллын хямралаас биднийг хамгаалах ёстой дархлаа юм.
Библийн домогт Соломон хаан бүх амьтдын хэлээр ярьдаг шидэт бөгжтэй байв гэдэг. Харин Лоренцийн хувьд тэр бөгж нь шинжлэх ухаан, ажиглалт, энэрэл гурав байв. Тэр шувууд, галуу, нохой, загас зэрэг төрөл бүрийн амьтдыг гэртээ тэжээж, зан үйлийг нь өдөр бүр ажиглаж, тэмдэглэж байжээ. Нэгэн галуу түүнийг “эцэг”-ээ гэж ойлгож, хаа ч дагаж, түүний хажууд огтоос уйдахгүй байдаг тухай өгүүлдэг хэсэг уншигчийн сэтгэлийг хөдөлгөнө.
Сургуульд байхад биднийг Балканчуудаас ч мундаг, соёл иргэншилтэй, ухаалаг гэж заадаг байсныг санаж байна. Балканчуудыг усанд ч ордоггүй, хоорондоо байнга байлдаж байдаг гэж заадаг байсансан. Биесээ тэвчин, хөгжиж дэвжих хүслээс тэнцвэрт байдал үүсэж байжээ. Ташрамд дурдахад тэнцвэр, баланс хоёрыг ер нь хүмүүс их хольж, сольж хэрэглэдэг л дээ.
Бусдаас ялимгүй өөр арга ашиглаад сурчихвал онцгой чадваргүй, туршлагагүй хүн ч гэсэн ажлаа үр бүтээлтэй урагшлуулсаар зорилгоо гүйцэлдүүлж чадна
Нобелийн шагналт Бэртранд Рассэл атаархлыг аз жаргалгүй байдлын хамгийн том эх сурвалж гэж үзсэн. Атаархал өвчин эмгэг, санхүүгийн хүндрэлээс илүү аз жаргалд нөлөөлж, сайхан амьдрах боломжийг хаадаг.