Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 17 их наяд төгрөгт хүрч 11.3 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр дундаж монгол хүний орлого өссөнгүй. Учир нь амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Үүнээс гадна төгрөгийн ханш 30 хувиар унаж, хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг Монголын эдийн засагт хүчтэй цохилт өглөө.
#эдийн засаг
#нийтлэл
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шанси мужийн Тайюань хотод олон улсын коксжих нүүрсний дөрөв дэх чуулган болов. Чуулганд нүүрс олборлогчдоос гадна нүүрс, төмөр, гангийн үйлдвэрийн холбоод, худалдан авагчид, нийлүүлэгчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн биржийнхэн оролцов. Тус чуулган Монгол Улс нүүрсний бодлогоо зах зээлийн бодит байдалд тохируулахад чухал хувь нэмэр болох нь тодорхой.
#эдийн засаг
#нийтлэл
Одоохондоо элбэг болохоор нь бид усыг үнэлэхгүй байна. Гэтэл усгүйгээр хүн нэг ч хоног амьдарч чадахгүй. Цөлд цангаад үхэх гэж байгаа хүн аяга усны төлөө алт, мөнгө, юугаа ч хайрлахгүй. Ус гэх энэхүү нандин эрдэнийн бодит үнэ цэнийг монголчууд бид хэзээ, яавал бүрэн ойлгож, түүнийг хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэх юм бэ? Бүх усаа барж, хатаж үхэхийн даваан дээр л ойлгох гэж үү?
#нийгэм
#нийтлэл
Улсын төсөв нь хэрхэн бүрдэж, зарцуулагдаж, иргэдийнхээ амьдралд ямар үр өгөөжтэй байгаа нь ардчилсан орны төр засаг буюу нийтийн засаглалын чанар, нийгмийн хөгжил, авлигын түвшинг тод илэрхийлдэг.
#эдийн засаг
#нийтлэл
Эдийн засаг бол хүний биетэй адилхан амьд, цогц систем бөгөөд мөнгөний ханшийг эдийн засгийн “цусны даралт” гэж үзэж болох юм. Төгрөг, долларын харьцааг хэмжвэл өнгөрсөн жилийн дотор эдийн засгийн “даралт” бараг гучин хувиар өсчээ. Энэ бол таны машин авах гэж байсан төгрөгийн гуравны нэг нь алга болсон гэсэн үг.
#эдийн засаг
#нийтлэл
Монголыг нүүрсгүйгээр төсөөлөх аргагүй. Нийт экспортын ч, төсвийн орлогын ч аль алиных нь дөрөвний нэг энэхүү “царай муутай” эрдэстэй холбоотой. Мөн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ная, дулааны ерэн хувийг бид нүүрснээс авдаг.
#эдийн засаг
#нийтлэл