В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Монгол ялна!

1800 оны сүүлээр гео улс төрийг онцолж судалж байсан Фридрих Рацел хэмээх эрхмийн шавь Шведийн газарзүйч Рудольф Челлен 1900 оны эхээр органик төрийн онолыг гаргажээ. Энэ онол нь хожим нацистуудын үзэл суртал болсон "цус, газар"-тай холбогдоно. Энэ үзэл суртал бараг 120 жилийн дараа "Монгол ялна" гэдэг зөв агуулгатай боловч буруу хэлбэртэйгээр богино зайн сонгуулийн марафоны хэрэгсэл болоод төгөлдөршиж байна.
#үндэсний ижилсэл #гео улстөр

Тэгш оролцоо

Синдикат ярилцлага – Эксклюсив 10 дахь дугаараар нийгмийн тэгш оролцоог онцолж байна. Хөдөө орон нутаг, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй боловсролын ялгаатай байдлыг багасгаж, хүртээмжтэй болгохоор АНУ-ын ЭСЯ-ны хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зочин АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Идэр-Ууган байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#боловсрол #тэгш оролцоо #ану #америкт төгсөгчдийн холбоо #тэгш бус байдал

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Хоёр дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин #коронавирус #гадаадад гацсан монголчууд

Баянгол дүүрэг

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн өрсөлдөх чадвар ба өнөөгийн дүр зураг, хөгжлийн боломж, түүнд учирч буй бэрхшээл, гарц, шийдлийн талаар хот, дүүрэг, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд, судлаач, манлайлагч ба нөлөөлөгч залуус хамтдаа хэлэлцэж эхэлж байна. Хэлэлцүүлгээр дамжуулан хот, орон нутгийн тухай олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлж хот ба орон нутгийг ойртуулах, хотын хөгжлийг хурдасгах, хөдөө орон нутгийн тухай эерэг имиж түгээх, орон нутгийн залуу лидерүүдийн улстөр болон нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилт тавьж байна. Анхны зочноор Баянгол Дүүрэг уригдлаа. Синдикат ярилцлагын 50 дахь дугаарын зочдоор Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Алтан Биоплас” компанийн үүсгэн байгуулагч Б.Оч, Баянгол дүүргийн иргэн Д.Гүндэгмаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#баянгол дүүрэг #орон нутгийн удирдлага #нийслэлийн хөгжил

Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа

Дээрх холбоо үгсийг урж шөнө он солигдох мөчид төрийн гурван өндөрлөг хэлснийг онцолж байна. Илтгэлүүдийг нь товч тоймлоё.
#ерөнхий сайд #ерөнхийлөгч #уих-ын дарга #оны тойм

Залуусын хөдөлмөр эрхлэлт

Монгол Улс залуусын орон гэгддэг хэдий ч боловсролын чанар, ажил олгогчдын идэвхгүй оролцоо, ​төрийн байгууллагуудын уялдаа сулаас болж хөдөлмөрийн зах зээл дээр цэцгийн эмзэг дэлбээ шиг нөхцөл байдалтай тулдаг. Энэ салбарт залуусын өмнө тулгамдаад байгаа асуудлууд болон шийдлийг 68 дахь дугаараар онцолж байна. Зочдоор “Лоринет” сангийн хөтөлбөр, мэдлэгийн менежер Т.Хандсүрэн, “Зориг” сангийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бат-Оргил, “Nitotech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай, “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн нар уригдлаа. ​
#ажил эрхлэлт #залуус #хөдөлмөрийн зах зээл