Төрийн өндөр албан тушаалд хэн томилогдохоос үл хамааран урт хугацаанд тогтвортой тууштай хэрэгждэг нь Хятадын бодлогын онцлог, тогтсон уламжлал нь.
Ерөнхийлөгч Х.Баттулга баталсан журмынхаа хүрээнд “Дайчилгаа зарлах тухай” зарлиг гаргасан бол юу болж өнгөрөх байв? Хэрвээ шүү...?!
Парламентад ажилласан туршлага нь жин дарах ч Дээд шүүхийн сонгон шалгаруулалтаас гарч ирэх магадлал нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарт бага. Парламентад буюу спикер Г.Занданшатарын "халаас"-нд Д.Одбаяраас сулрах нэг орон тоо бий ч Хуулийн сайд асныг дэмжих үү? эсвэл Ахлах зөвлөхөө дэвшүүлэх үү? гэдэг нь өөрөөс нь гэхээсээ цэвэр МАН-ын бодлогоор явах асуудал.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ч Монголын Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг ирэх аравдугаар сард өөрийн улсдаа айлчлах урилга үлдээгээд буцсан нь учиртай. Ерөөс хоёр улсын тунхаглал, тэр дагуу Засгийн газрынх нь түвшинд хэрхэн ажил хэрэг болгосныг, үндсэндээ монголчууд ярьсан, тохирсноо яаж биелүүлдгийг тандах, магадгүй дүн тавих "гэрийн даалгавар"-ын үнэлгээ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх албан ёсны айлчлалаар баталгаажина гэсэн үг.
Торгууль тавьдаг санкц нь зөвхөн нэг хэрэгсэл нь. Зорилго нь биш. Бизнес, зах зээл, эдийн засгийн холбоо, харилцааг илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй байлгах нь гол зорилго нь.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хэд хэдэн томоохон айлчлалыг дотооддоо хүлээж авахын хажуугаар Ерөнхий сайдынхаа түвшинд технологийн салбарын тэргүүлэгчидтэй холбоо тогтоож эхэлсэн нь маргаангүй зөв шийдэл, том агуулга болох нь.