Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

“Хонхны дуу” МАН-д урваад, АН-ынхаа эсрэг цуурайтав

АН-аас МАН аргагүй хүчирхэг юм аа. АН сөрөг хүчин байхдаа яаж бойтоглож, нусаа хацартаа нааж явлаа. Тэгэхэд МАН сөрөг хүчин болмогц төрийн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд сүпер суулт хийж буйг хар. Төрийн ордноос 30 метрээс дотогш жагсаал цуглаан суулт хийх хориотой.
#улстөр #нийтлэл

МАН-ын дарга нарыг жагсаж сургая

МАН-ын дарга нар цуглаан зохиогоод өрөөлийг гөвших синдромондоо халуурч “улам чанга гөвшөөд бай” гэж уухайлан гөвшиж гарсан чинь өөрийгөө зөнд нь гөвшиж орхижээ. Эмзэглэх мэдрэмжтэй хүмүүст бол эвгүй жагсаал болсон.
#улстөр #нийтлэл

Бид чоно шиг биш мал шиг

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ гэдэг үг худал ажээ. Махаа өгөх Монгол бөхийж, мах авах Орос гэдийж байна. Орос баян орон болохоор Монголын махыг авахгүй байсан ч хотойхгүй. Харин ядуу Монгол 2 тэрбум орчим доллараараа Оросоос шатахуун, эрчим хүч импортолж, тарчиг сан хөмрөгөө гүвдэг тул жаахан махаа шавхаж өгөхөөр бөхийнө.
#эдийн засаг #нийтлэл

БУРХАНГҮЙЧҮҮД

Бид бүхэн бурхангүйчүүдийн замаар замнасан цаг мөчөөсөө эхлэн нүглийг цээрлэлгүй намын хувьсгалт дайчин ухамсраар үйлдэж эхэлжээ. Бурхангүйн үзэл суртлын тогоонд 70 жил чанагдсан монголчууд нүгэл гэдгийг мэдрэх чадвараа эгүрт алдсан байна.
#улстөр #нийтлэл

Сэтгэх багтаамж

Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ.
#улстөр #нийтлэл

Зөнөг халтар

Насан өндөр ганц бие эмгэн Солийн хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, өвчин намдаах элдвийн эм, өвс ургамал уугаад нэмэр болсонгүй.
#нийгэм #нийтлэл