“Хонхны дуу” МАН-д урваад, АН-ынхаа эсрэг цуурайтав
АН-аас МАН аргагүй хүчирхэг юм аа. АН сөрөг хүчин байхдаа яаж бойтоглож, нусаа хацартаа нааж явлаа. Тэгэхэд МАН сөрөг хүчин болмогц төрийн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд сүпер суулт хийж буйг хар. Төрийн ордноос 30 метрээс дотогш жагсаал цуглаан суулт хийх хориотой.
АН-аас АН-аас МАН аргагүй хүчирхэг юм аа. АН сөрөг хүчин байхдаа яаж бойтоглож, нусаа хацартаа яаж нааж явлаа. Тэгэхэд МАН сөрөг хүчин болмогц төрийн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд сүпер суулт хийж буйг хар. Төрийн ордноос 30 метрээс дотогш жагсаал цуглаан суулт хийх хориотой. Тэгвэл юун 30 метр, МАН-ын жолоодогч нар төрийн ордон дотор бүр чуулганы танхимын үүдэнд “чуулган хуралдуулахгүй, гишүүд оруулахгүй” гэж давраад, урьд нь урж хаяж байсан Гүндалайн лоозонгуудыг билэг тэмдэг болгон сүлдлээд суулт хийж буйг телевизээр цацсаар байна. Чуулганы танхимд орох гэсэн АН-ын УИХ-ын гишүүдийн хоншоор дундуур татаад буцааж байна. Гаднаас төрийн ордонд орох гэсэн гишүүдийг тусгай хурдавчилсан программаар бэлтгэгдсэн Арвайхээрийн хөлсний этгээдүүд хөөгөөд хавьтуулсангүй. Нэг үгээр хэлэхэд сөрөг хүчин төрийн ордны гадна дотно хяналтаа тогтоожээ. Ийм дураараа хүчирхэг сөрөг хүчин хэзээ манайд байсан юм бэ. Эрх баригч олигархиудын луйвар хулгайг хазаарлах хүчтэй сөрөг хүчин бидний 20 жилийн мөрөөдөл. Хуулийг уландаа гишгэлдэг сөрөг хүчин бидний дайсан. Сөрөг хүчин хууль сахиулахын тулд тэмцэх ёстой.
1990-ээд онд социалист лагерын орнуудад ардчилсан үзэл, эрх чөлөө коммунист хөлдүү дэглэмийг газар хөдлөх мэт сэгсэрч, дахин өндийхөөргүй булшилсан. Энэ аймшигт сэгсрэлтэд социалист лагерын орнуудад ганцхан коммунист угшилтай нам тэсэж үлдсэн нь хуучнаар МАХН, одоогийнхоор МАН билээ.
Манай МАН үнэнхүү тасархай юм аа. Ах дүү социалист орнуудын нам цөм удирдагч нартайгаа хамт годройтоход, манай МАН хорин жил төр засгийн эрх барьж, яг л хуучнаараа даналзав. Эрх мэдэл, илүү цалин бүгд хэвээрээ. Хуулиас дээгүүр ганцаараа дур мэдэн жанжилсан дарангуйллын эсрэг Монголын ардчилагчид өнгөрөгч 20 гаруй жилд хичнээн жагсаж, хичнээн өлсгөлөн зарлалаа. Эрх баригч МАН гудамжны тэмцлийг нулимж байсан түүх саяхных. Өргөх бичиг барьсан жагсагчид ордны хаалган дээр цагдаа нарт зодуулж байсан түүх саяхных. Тэр цагдаа нар хаачив? Цагдаа нар тоо ёсоор бүрэн байгаа. Гагцхүү тэднийг жагсагчдын эсрэг турхирч үймээн самуун үүсгэдэг нам нь сонгуульд ялагдаад, төрийн эрхэнд АН гарснаар цагдаа нар томчуудыг өмөөрөхөө болиод, зөвхөн хууль сахиулах үйлчилгээ үзүүлдэг болох юм гэнэ. 7-н сарын 1-ний үймээнээр олон жилийн хилс ял авсан насанд хүрээгүй хүүхдүүдийг өрөвдөж уйлсан эх хүн-Г.Баасанг ХЗДХ яаман дотор уйллаа гэж Ц.Нямдорж баривчилж хорьсон түүхийг хүмүүс мартаагүй. Сүхбаатарын талбайд дуугай суулт хийсэн Саруул нарын хүүхнүүдийг “дуугарсангүй, үг хэлсэнгүй” гэж буруутган мөн хүчирхийлэн хорьж байв. Тэгвэл эдүгээ МАН-ынхан талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй орилолдож байна. Эрх баригч МАН-д хууль үйлчилдэггүй байсан. Сөрөг хүчин болсон МАН-д хууль бас сөхрөв. МАН аргагүй хүчирхэг юм аа. Нар баруун хойноос гарах мэт саяын сонгуулиар цөөнх болж, алтан үеэ мөнх хэмээн итгэж явсан пост коммунистууд шоконд унав. С.Бямбацогт Ж.Энхбаяр гэх залуу гишүүд бусдаасаа онцгой гойд бачимдаж буй нь тэд маш өндөр албан тушаалд хүрнэ гэж бат итгэж явсны нь гор уу гэмээр. Их юм, их горьдоод бүдрэх ч аргагүй гомдолтой доо.
АН-аас МАН хавьгүй илүү хүчирхэг гэдгээ цөөнх болсноосоо хойш хэдхэн хоногт батлаж чадлаа. Тэд “марксизм ленинизмийн яруу алдарт ялалтын төлөө” гэж лоозогносонгүй. Намынхаа жанжин шугмыг бүр 180 градус эргүүлээд “ардчиллаа ардчилсан намаас аваръя” гэж зүсээ ичих ч үгүй хувиргав. Тэд Сүхбаатарын талбайд цуглаан хийхдээ зөвшөөрөл СБ дүүргийн засаг даргаас авсан юм уу? Жанжны талбайд жагсах зөвшөөрөл авах ямар хэцүү билээ. СБ дүүргийн засаг дарга харъяаллаараа жанжны талбайд цугларах, жагсах зөвшөөрөл олгох, эс олгохыг мэддэг гэх авч амьдрал дээр зөвшөөрлийг МАН-ын удирдах зөвлөл, түүн дотроо Ц.Нямдорж шийддэг байсан нууврыг АН болон иргэний хөдөлгөөнийхөн андахгүй. Төрийн хамгаалалттай газар жагсаал суулт хийхийг хуулиар хатуу хориглодог байсан МАН өнөөдөр өөрөө төрийн ордонд ямар хуулиар суулт хийгээд байна? Төрийн ордныг суулт хийхэд тохилог, УИХ-ыг гацаахад тохиромжтой гэж ямбархаг сөрөг хүчин сонгов уу? Тэгвэл хөөрхий хууль хохирно биз дээ? Муу хууль хохирсон ч яадгийм гэх үү?
Г.Батхүү Д.Зоригт хоёрын асар том хөргийг хулдаасан дээр хэвлээд талбайд дэлгэсэн агаад хоёр эрхмийн нүүрэнд эмгэд гутлаа арчиж стрессээ тайлаад бүр бүжиглэх дуулах янзтай. Хувьсгалч эмгэд ямар дуу дуулж, ямар бүжиг бүжиглэдэг бол? “Уравсан хулгай дайснуудыг уухай хийгээд даръя” эсвэл “сүүлийн үеийн хөрөнгөтнүүдийг сөнөөн устган даръя” гэж дуулах ухааны юм бодож зогстол МАН-ын дарангуйлагч системийг нураах тэмцэлд уриалан дуудсан, ардчиллын алтан хараацай С.Цогтсайханы “хонхны дуу”-г цуглаан зохион байгуулагчид цагаан хоолойгоор хангинуулав. “Хонхны дуу” МАН-д урваад АН-ынхаа эсрэг цуурайтлаа. Хувьсгалч дайчин өвгөд эмгэд “биднийг сэрээ, сэрээ” гэж түрээд эгээ л хип хоп бүжсэнгүй. Төрхгүй, настай хүний намбагүй хөгшдөө МАН-ынхан уухайлан ёргиож буй нь “ардчилсан үзэлтэй ийм хүчирхэг хүчин бидний талд байгааг харав уу” хэмээн ам асууж, мөн АН-ыг сүрдүүлж буй шинжтэй. МАН-ын дэмжигчдийг харахад бахархаж сүрдээд баймааргүй, хагас харвасан, хазгар доголон голдуу хөөрхийс ажээ. Г.Занданшатар Ж.Мөнхбат хоёрын аймаар бачимдсан чарлааныг сонсоход тун саяхны сонгуульд ялагдсан хүмүүсийн хорсол, багтаж цөхсөн атаа жөтөө аргагүй л ингэж бүлтрэндээ гэж бодогдом. 20 гаруй жилийн өмнөөс ардчиллынхны лоозогнож ирсэн үг өгүүлбэрийг яг давтан дуурайж буй нь, ардчиллынханд өөрсдийн нь үгийг өөрсдөд нь зориулах утгагүй учир, орилоод буй энэ үгс нь өөрсөддөө, МАН-даа зориулан хэлж буй үг мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Л.Чинзориг Н.Төмөрхүү хоёр насанд хүрээгүй хүүхдээр сонгуулийн сурталчилгаа хийлгэснийг 10-р тойргийн хороо нотолсон атлаа эргүүлэн татах сонгуулийн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй орхисноос одоогийн маргаан дэгдэв. Энэ нь хуулиа яс мөрдөж хэвшээгүй монгол хайнга зангийн ердийн илрэл. Нэр дэвшигч нэрээ татуулах заалттай сонгуулийн хуулийн зүйл ангийг зөрчсөн нь тогтоогдсон бол, 6 саналаар ч илүү бай, 6000 саналаар ч илүү бай, адилхан юм биш үү. 6-хан саналаар илүү юм, сонгуулийн хууль зөрчсөн энэ нэр дэвшигчийг эгүүлэн татъя. 6000 саналаар илүү юм, сонгуулийн хууль зөрчсөн энэ нэр дэвшигчийг эгүүлэн татахаа больё гэх үү? Л.Чинзориг Н.Төмөрхүү хоёрын авсан санал хэдэн мянгаар илүүрхээд буйг үл тоож, тэднийг хассан нь хууль зөрчиж буй нотолгоо мөн гэж мэдэн будилж зүтгээд яах юм бэ. Энд сонгуулийн хууль зөрчсөнийг ярьж байгаа болохоос луйвраар авсан саналын тоо яриагүй. Тэгээд ч олон санал худалдаж авч чадсан нэр дэвшигчийн ял улам хүндрэх ёстой бус уу? Мөнгө архи тараасныг Өвөрхангайн цагдаа эрүү үүсгээд шалгаж буй. “Ардчиллаа аваръя” гэсэн сүр дуулиантай цуглааны маргаан ердөө энэ. 2008 оны сонгуулийн аймаар луйвраас болж 5 залуугаа буудаад, мянгаад хүүхдээ эрүүдэн шүүж, шоронд хатаасан харгис үйлдлээсээ сургамж авахаар сонгуулийн хуулинд мөнгө эд бараа тараах зэргээр сонгогчдын саналыг худалдан авч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан үйлдэл тогтоогдвол хатуу хариуцлага хүлээх сүрхий чанга хууль нийгмийн захиалгаар УИХ нугацтай хэлэлцэж байж баталсан билээ. Хэрэглэхгүй юм бол яах гэж сонгуулийн тийм хууль гаргасан юм бэ. Сонгуулийн явцад сонгуулийн хууль зөрчигдөв үү, эс зөрчигдөв үү гэдэг үзүүлэлт ямар сонгууль болсныг хэлээд өгнө. Өнгөрсөн сонгуулиар илэрсэн бүх зөрчлийг орхилгүй хатуу шалгаж үнэнийг тогтоох хэрэгтэй. Сонгуулийн хуулиа хатуу баримталдаг жишиг тогтвол сонгууль будилахгүй.
МАН-ынхан хоёр нэр дэвшигчээ тангараг өргүүлэх гэсэндээ гол нь биш. Эцсийн нууц санаа нь Их хурлыг тарааж, Засгийн газрыг огцруулаад, өөрсдөө төр засгийн оройд хуучнаараа залрахад “ардчиллаа аваръя” цуглааны мөн чанар оршиж буй гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Хуучнаараа даналзах хүсэл шуналынх нь үүд хаалгыг энэ жилийн сонгууль хаасанд, арга нь мухардсан МАН-ынхан зөрүүлээд ордны хаалгуудыг хааж, хариугаа авч буй нь ичмээр болхи юм даа. Өөрсдийгөө сонгоогүй сонгогчдоос хонзонгоо нэг бүрчлэн авах боломжгүй. Тэд саналаа нууцаар толгой мэдэж өгсөн. Сонгогчид хэнд санал өгөхөө урьдын адил МАН-аас асуухаа больсон цаг. АН-ыг хорлохоор УИХ-ыг гацаах мугуйд авир хол явахгүй ээ. Хор нь хөдөлж, хонзон нь буцалж буй гачлантай үед АН-ынхан төр засгийн эрх барьж, олонхоороо дулдуйдаж, дуртай шийдвэрээ гаргаж буй нь үхмээр зэвүүн. Та нар ч гэсэн цагтаа тэднээс илүү юү гэхээс дутуугүй зэвүүн байснаа сана. Гайны сонгууль. Тушаалтай ч дэрвэж, тушаатай ч дэгэж явдаг хорвоо юмсан хойно, хувь заяаны тохуурхалтай эвлэрч, тайвшрахаас өөр замгүй. Хуулийг гууль болгосон Ц.Нямдорж “хуулийг гууль болгохоо боль” гэсэн лоозон бариад, газрын наймааг гааруулсан М.Энхболд “шударга байя” гэсэн лоозон тэврээд сууж буй нь үнэхээр марзан аж. Чойбалсан Цэдэнбал хоёр ингээд сууж байгаа юм шиг төсөөлөгдөж, инээд хүрээд буйг нуух юун.

2012-10-20
DR. UROLOGIST
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
hugshin
unshigch
Zaya
ard bataa
Зочин
Зочин
Bek
зочин
Зочин
sain baina uu shimtgen usnhig minii bodol shuu
Зочин
bilgee
Зочин
Зочин
Зочин
adtsog
Зочин
Зочин
Зочин
irgen
irgen
irgen
зочин
zochin
зочин
Зочин
Зочин
Haha
Дэндэв
Зочин
456465798789798
789789456465
456456546546
Зочин
Баяраа
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
Дарамын Дэлгэрцогт
Бат
Батаа
Зочин
Зочин
Өлзий
Зочин
Зочин
Mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Антикоммунист
ffffff
Guest
a