Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Парламентийн засаглалаас уйдаа юу даа

Монголчуудын онцлог нь шинэ зүйлийг тусгаж авахдаа ч амархан бас түүнээс уйдахдаа ч амархан юм шиг санагдах юм. Төр хийгээд засаглалыг сонгохдоо ч монголчууд тун сонин шийдэл гаргаж байсан түүхтэй. Манжийн хаанд дагаар орох шийдвэрийг Чингисийн удмын хаадууд өөрсдөө гаргасан байдаг юм билээ.
#улстөр #нийтлэл

Төр булаах тусгай зөвшөөрөл

Ухаант хүний мөнхийн мөрөөдөл хаа ч ялгаагүй дээ. Ядаж ах дүү ойр тойрныхноо, чадвал түүнээс олон хүнийг захирч амьдрах хүсэл байсан аж. Тэгээд л хэн нэгэнд даргалах захирах эрх олгож төр гэж нэг юмыг бий болгосон байна.
#улстөр #нийтлэл

Уул уурхайгаа улстөржилтөөс аваръя

Монголчууд улстөржинө гэж ёстой сүйдэлж байна даа. Юуг сүйдэлж байна гэж асуувал товчхондоо эх орноо, хөлөө олж ядаж яваа эдийн засгаа л сүйдэлчихсэн байна. Улстөржихгүй сэдэв, улстөржихгүй хүн, улстөржихгүй сэдэв, улстөржихгүй цаг хугацаа гэж даанч алга.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Сул гишүүнээс сумын Засаг дарга дээр

Парламентын засаглалтай Монголын улс төр, улстөрчид нь ч удаан мэт боловч хөгжил дэвшил рүү явж байна. Тун удахгүй Монгол Улс хөгжиж монголчууд бид чинь улс шиг улсад амьдрах амны хишигтэй гэж боддог. Парламентын засаглалтай улсын нэг онцлог нь, шийдвэр гаргах гэж уддаг боловч найдвартай, тогтвортой хөгждөг гэж судлаачид үздэг.
#улстөр #нийтлэл

“Жаст”-ын Батхүүг шоронд хийж, хөрөнгийг нь хурааж яах гээв

Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
#нийгэм #нийтлэл

Хулчиганаж хавчиганасан хууль шүүхийнхний балаг

Ядуухан төр минь хууль шүүхийнхнийг хараат байдлаас гаргана гээд яасан ч их мөнгө өгчихөв дөө. Авлигатай тэмцэх газар болон хууль шүүхийнхэн татвар төлөгчдийн маань байдаг мөнгийг цалин гээд авч орхилоо. Чухам мөнгө л байвал цалин өндөр л байвал шүүх хараат байдлаас гарлаа. Авлигачдын атганд орж албан тушаалтнуудаас айж шүүх шийдвэр гаргадаг нь ердөө л шүүгч нарын цалин бага байгаагаас болсон.
#нийгэм #нийтлэл