Ядуухан төр минь хууль шүүхийнхнийг хараат байдлаас гаргана гээд яасан ч их мөнгө өгчихөв дөө. Авлигатай тэмцэх газар болон хууль шүүхийнхэн татвар төлөгчдийн маань байдаг мөнгийг цалин гээд авч орхилоо. Чухам мөнгө л байвал цалин өндөр л байвал шүүх хараат байдлаас гарлаа. Авлигачдын атганд орж албан тушаалтнуудаас айж шүүх шийдвэр гаргадаг нь ердөө л шүүгч нарын цалин бага байгаагаас болсон.
Ядуухан төр минь хууль шүүхийнхнийг хараат байдлаас гаргана гээд яасан ч их мөнгө өгчихөв дөө. Авлигатай тэмцэх газар болон хууль шүүхийнхэн татвар төлөгчдийн маань байдаг мөнгийг цалин гээд авч орхилоо. Чухам мөнгө л байвал цалин өндөр л байвал шүүх хараат байдлаас гарлаа. Авлигачдын атганд орж албан тушаалтнуудаас айж шүүх шийдвэр гаргадаг нь ердөө л шүүгч нарын цалин бага байгаагаас болсон. Тэр цалинг нэмээдэхвэл шүүгч нар хэргийг үнэнчээр шийдвэрлэнэ. Алх тас гэмт хэрэгтэн гишгэх газаргүй болно гэсээр байгаад шүүхийн шинэчлэл гээч юм хэрэгжив. Ард иргэд ам сайтай байна. Одоо л авлигач нарын оодордог өнгөрлөө. Ашгүй нэг шударга шүүхтэй болох нь ээ гээд татвар төлөгчид идэх, өмсөхөө хасан байж, ард иргэд өөрсдөө өлсөн байж шүүхийнхний цалинг нэмлээ. Гэтэл тэр шүүхийнхний байж байгааг хараач ээ. Үүнд би түмний мэддэг хоёрхон жишээ татмаар байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хоёулаа Иргэний нисэхийнхний олон арван тэрбум төгрөг угаасан хэргийг илрүүлэн “том гэмт хэрэг гэж үзэн” хийсэн хэрэгт нь таарсан ял өгсөн. Ард иргэд ч овоо итгэж авлигачидтай одоо л нэг тэмцэх нь гэж найдаж шүүхийнхэнд нэмэх оноо өгч, алдагдсан нэр хүнд нь сэргэж байсан юм. Гэтэл цалингаа хахталаа нэмүүлсэн дээд шүүхийнхэн хоёр шатны шатны шүүхийн шийдвэрээ үндэслэлгүй гэж үзэн “төрийн мөнгө”-нөөс идсэн мөнгө угаагч нарын хэргийг худалч хүнд бараг л хүчингүй болголоо. Шүүхийнхний цалин хангамжийг хичнээн нэмээ0д ч тэд том гэмт хэрэгтнүүдийн өмнө аргагүй л жижиг гэдэг нь харагдлаа. Одоо иргэний нисэхийнхний хэрэг гэгддэг олон арван тэрбумаар хэмжигдэх хэрэг Өршөөлийн хуулиар ороод алга болох өнгөндөө оржээ. Үүний дараагийн шүүхийнхний олныг алмайруулаад байгаа нэг тодорхой хэрэг бол УИХ-ын сонгуулийн үеэр гарсан Увсын дөрвөн нэр дэвшигчийн хэрэг байдаг. Одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар яван олныг талцуулж, хууль шүүхийн нэр хүндийг шороотой хутгаад явна. Ардчилсан оронд хууль шүүхийн мөрдөх ёстой цагаан толгой гэж байдаг тэр цагаан толгойгоор шүүхийн шийдвэр бол тодорхой байх ёстой. Шүүхийн шийдвэр нотолгоотой байх ёстой. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой гэж байдаг. Тэгвэл манай шүүгчид авч ч болохгүй, хаяж ч болохгүй шийдвэр гаргадаг болжээ. Шүүхийн шийдвэр хамгийн ойлгомжтой байх ёстой. Тэгвэл манай шүүхийнхэн хэн ч уншаад ойлгохгүй шийдвэр гаргадаг болжээ. Шүүхийн шийдвэр өөрөөр тайлбарлалтгүй, буруутай буруугүйг нь тогтоох ёстой. Тэгвэл манай шүүхийн шийдвэр буруутай ч байж болох, буруугүй ч байж болох хоёрдмол утгатай хэн ч ойлгохгүй шийд гаргаж маргагч хоёр талыг хүнд байдалд оруулаад байх юм. УИХ-ын сонгуульд МАН-ын хоёр ялсан гээд одоо гишүүнээрээ байгаа. Гэтэл АН-ын хоёр тэд сонгогчийн саналыг худалдаж аваад ялсан юм. Нотлох баримт нь байна гээд заргалдав. Шүүх шийдвэрээ гаргалаа. Ямар шийд гарсан гэж бодно. Нэг уншихад МАН-ын хоёрын зөв гээд алх цохисон ч юм шиг. Дахиад нэг уншихад МАН-ын хоёр буруу тэд санал худалдаж авсан байна гээд шийдчихсэн ч юм шиг ёстой нэг марзан шийд гаргаад удаж байна. Одоо байчихаад Сонгуулийн Ерөнхий хороо шийдэх юм гэнээ. Сонгуулийн шинэ хуулин дээр бол маргааныг шүүх эцэслэн шийднэ. Шүүх нотлох баримтыг эцэслэн шийдвэл УИХ-ын гишүүн болсон ч падлийгүй, буруутай нь тогтоогдвол сонгуулийн үеэр санал худалдан авсан нь тогтоогдвол эргүүлэн татна гээд цагаан цаасан дээр хар үсгээр бичээд хууль гээд баталчихсан байгаа. Тэгвэл Увсын хоёр тойргийн тухай шүүхийн гаргасан шийдвэр таавар шиг юм болчихоод байна. Хулгайн хэргтэй зүйрлэбэл МАН-ын хоёрын хулгай хийгээд ир гээд явуулсан сайн эрчүүд нь үйлдэл дээрээ гардуулчихжээ. Баригдсан хулгайч нь хэний ямар бүлэглэлийнх бүлгийн толгойлогч нь хэн болох гэдгийгээ ч хүлээжээ. Гэтэл шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь болохоор хачин юм болов. МАН-ын хоёр хулгайч мөн ч байж болно, биш ч байж болно. АН-ын хоёр хохирогч мөн ч байж болно, биш ч байж болно. Одоо энэ хоёр маргаж байгаа талын эцсийн асуудлыг сонгуулийн хороо шийднэ гээд л хаячихсан юм шиг боллоо. Шүүхийнхэн яахаараа ийм шийдвэр гаргаж чаддаг байна. Хулчиганаж хавчиганасан хууль шүүхийнхний балаг арилах болоогүй юм уу. Шүүхийн шинчлэлт гээд татвар төлөгчид хууль шүүхийнхнээс цалин мөнгийг нь харамлахгүй байна. Гэтэл тэдний гаргачихсан шийдвэрийг хар даа. УИХ-ын сонгуулийн Увсын хоёр тойрог дээр гарсан маргааныг шийдсэн шүүхийн шийдвэрийг хэн ч уншаад учрыг нь ойлох арга алгаа. Ийм шүүгчдийнхээ хэрэг шийдвэрлэн шүүх эрхийг дахиад л сунгаад байх юм байх даа. Цалин хангамж нэмснээр шүүх шинэчлэгдэх юм уу.
Хүн
1
1
2
2
Доржпүрэв
Зочин
СУДЛААЧ
......
буудлага
Уншигч
цэцгээ
Зочин
55555
Зочин.
kkkkkkkkk
Зочин
UBS
уцөцө
Зочин
Аргаа барагч
Зочин
Ganaa.mn
зочин
Baagii
Иргэн
Зочин
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
Zochin
ЦӨХРӨЛ
ЦӨХРӨЛ
Khorolsuren
Зочин
Зочин
Шүүгч
Зочин
Зочин
Zochin
Шүүгч
Шүүгч
jhh
Зочин
зочин
BOK
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Kkkk
Çî÷èí