Парламентын засаглалтай Монголын улс төр, улстөрчид нь ч удаан мэт боловч хөгжил дэвшил рүү явж байна. Тун удахгүй Монгол Улс хөгжиж монголчууд бид чинь улс шиг улсад амьдрах амны хишигтэй гэж боддог. Парламентын засаглалтай улсын нэг онцлог нь, шийдвэр гаргах гэж уддаг боловч найдвартай, тогтвортой хөгждөг гэж судлаачид үздэг.
Парламентын засаглалтай Монголын улс төр, улстөрчид нь ч удаан мэт боловч хөгжил дэвшил рүү явж байна. Тун удахгүй Монгол Улс хөгжиж монголчууд бид чинь улс шиг улсад амьдрах амны хишигтэй гэж боддог. Парламентын засаглалтай улсын нэг онцлог нь, шийдвэр гаргах гэж уддаг боловч найдвартай, тогтвортой хөгждөг гэж судлаачид үздэг. Энэ үнэн байж магадгүй юм. Эргэн харвал юм их өөрчлөгдсөн байна шүү. Ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд УИХ-д дэвших хүн, сайд болох хүн, хөдөө аймаг сумын Засаг дарга болох хүн олддоггүй байсан гэвэл ямар ч сонгуульд “Би дэвшинэ “гэж явдаг өнөөгийн залуус мэдэхгүй байх. Тийм шударга, гэнэн үе байсан юм. Шинэ залуу намуудад нэр дэвших хүн олддоггүй арай хийж нэр дэвших хүн, дарга сайд болох хүн олдсон ч сонгуульд ялах хүн байхгүй хэцүү байсан. Бямбасүрэн гуайн Засгийн газрын үе буюу хамгийн анхны эвслийн Засгийн газарт одоогийн Ардчилсан намаас хоёр шадар сайдтай ажиллахаар болсон юм. Бүгдээрээ сайд хийхгүй гэж гүрийцгээгээд сайд дарга болох хүн олддоггүй. Сэтгүүлчид та нар Да.Ганболд, Д.Дорлигжав нараас одоо асуугаарай даа. Та хоёрыг нам чинь шадар сайд болгох гэж хөөгөөд та хоёр сайд болохгүй гэж зугтаад байсан юм уу гэж. Тэр үед энэ хоёрыг намын нөхөд нь зөндөө ятгаж байж арай хийж сайд болгож байв. Дэд сайд, аймаг сумын даргын төлөө одоогийнх шиг алалцдаггүй байв. Аймгийн орлогч агентлаг хэлтсийн даргад бол мань мэт нь чихэгдэнэ. Өмч хувьчлахад авах хүн байдаггүй ээ. ”Бороо гоулд” ашиглалтын лиценз эзэн олдохгүй тэнүүчилж, Заамарын арын алтны үндсэн ордны дөрвөн лицензийг аваад өгөөч гэж Төв аймгийн дарга Паушокийг царай алдаад явдаг байсан гэвэл одоо үнэмшихийн аргагүй болжээ. Сумын дарга хийчих хүн олдохгүй Нутгийн зөвлөлийнхөн өндөрхөн албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ гарсан өвгөд болгонд хадаг, хонины махтай ирж сумын дарга болоод өгөөч гэж гуйна. 1990 оны ардчилсан хувьсгалын эхний үеийн улс төр, намуудын хүний нөөц нэг иймэрхүү байв. Улс төрийн нам нь ч намуудын удирдлага нь ч авлига, албан тушаалын наймаа гэж юу ч мэддэггүй зах зээлийн эхний үедээ цэвэр зөв явжээ. Хорин жил болоод ирэхэд л аль нь ч ялгаагүй дээ манай намууд улс төрийн сонгуулийн муу муухай бузар бүхэнд гаргуун сайн суралцсан байна. Одоо ашигтай, орлоготой байж болох бүх албан тушаал яг хар захын бараа шиг зарагдаж байгаа. Үнэ ханш нь явж өгсөн. Ер нь төр авна гэдэг эрх баригчдын азтай хэсгийн амыг тосддог юм. Ямар ч төрийн үед. Харин үүнийг яаж янзалж хяналттай болгох вэ гэдэг л чухал. Яавал сайд болон гишүүн хийх хүнийг гуйж түүж явдаг, баг сумын дарга болох албан тушаалын төлөө уралдаж уралцдаг төрийн тогтолцоог хуулиар бий болгох ёстой гэнэ дээ. УИХ-ын гишүүн сайд хийж болохгүй гэж хуульчлахад л олон ажил цэгцрээд явчихна. УИХ-ын гишүүд гишүүдийн мөнгө тэрбум төгрөгөө хасуулсан. Дээр нь мөдхөн сайд, гишүүн хоёрыг давхар хийж болгохгүй болно. Бас жагсаалтаар орсон гишүүдийг намууд нь эргүүлэн татахаар улс төрийн намуудын хуулинд оруулчих юм бол хэн дуртай мөнгөтэй нь гишүүн болно гэж улангасч явдгаа болино. Магадгүй цаашдаа нэр дэвших хүн олдохгүй гайгүй сэхээтнүүдийг гуйгаад явдаг тийм үе ирнэ. Улсын төсвөөс эхлээд газар, хөрөнгө оруулалтын эрх хэмжээ, ашигт малтмалын зарим зөвшөөрлийг орон нутагт шилжүүлж байна. Төр дээрээ занхайх биш анхан шатанд хүчтэй лидерүүд очиж, сум дүүргийн Засаг дарга болцгоож, олон нийтийн байгууллагад төрийн эрх хэмжээ шилжих өөрчлөлтийн салхи эргэчихжээ. Сумын Засаг дарга гэхэд л 500 гаран сая төгрөгийг захиран зарцуулах эрх хэмжээ эдлэж байна. Гэтэл давхар ажил эрхлэх нь хуулиар хориотой, хуралд суух хууль батлахаас өөр эрхгүй УИХ-ын гишүүнээр сонгогдоод яах юм бэ. УИХ-д сонгогдсон ч ямар нэгэн шалтганаар гишүүнээсээ чөлөөлөгдөх хүн олон болно. Сайд горилж яваа хүн бол УИХ-д дэвшихгүй дээ. Сул гишүүнээс сумын Засаг дарга илүү боллоо гээд ордноор ярих болсон нь ийм учиртай. Сайд горьдоод хоосон үлдсэн зарим сул гишүүн сул гишүүн явахаасаа татгалзаж байна. Цаашид ч сул гишүүд парламентаас гарах цаг ирж байна. Сайдын албан тушаалыг амдаж гишүүнээсээ татгалзаж яваа гишүүнийг харж л байгаа байх. Ард түмний амьдрал сайжраад иргэн бүр ТҮЦ ч болсон ажиллуулаад орлоготой явахад заавал төрд ажиллана гэж зүтгээд яах юм бэ. УИХ-ын гишүүн сайдаар ч яах юм. Скандинавын баян орнуудад парламентын гишүүн сайд, зэрэг төрийн том албан тушаалтнуудаа иргэд нь мэддэггүй юм билээ. Хэн ч сайд болохыг боддоггүй. Ямар сайндаа Норвегийн нэг сайд буудуулж нас барахад Норвегийн иргэд сайдтай гэж мэдсэн гэдэг шог үг гарсан байв. Тэр орнуудад парламентын гишүүн сайд дарга болохын төлөө хэн ч амь тавин зүтгэхгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүмүүсийн төлөөлөл парламентад нь орсон байдаг. Скандинавын орнуудад сайд, шүүх, прокурор зэрэг том том албан тушаалыг голдуу хүүхнүүд хашиж явна. Харин орон нутгийн сонгууль явахад ёстой алалцдаг гэсэн. Яагаад гэвэл тэнд ихэнх хөрөнгө явдаг юм байна. Сул УИХ-ын гишүүн явснаас сумын Засаг дарга дээр гэдэг зөв хийгээд учиртай үг ээ.
ДАЛАЙ
ДАЛАЙ
Зочин
с.даваа
с.даваа
с.даваа
англиас
Зочин
Зочин
Хүн
Zochin
Билгээ
enhee
Зочин
Зочин
Zochin
zss
zss
sar
Baatar
Зочин
London, MoAX
Зочин
Зочин
зориг
Зочин
Зочин
Зочин
Ийм ил солиорлыг шизофрени гэж оношлох хэрэгтэй
Зочин
Зочин
Зочин