Парламентийн засаглалаас уйдаа юу даа
Монголчуудын онцлог нь шинэ зүйлийг тусгаж авахдаа ч амархан бас түүнээс уйдахдаа ч амархан юм шиг санагдах юм. Төр хийгээд засаглалыг сонгохдоо ч монголчууд тун сонин шийдэл гаргаж байсан түүхтэй. Манжийн хаанд дагаар орох шийдвэрийг Чингисийн удмын хаадууд өөрсдөө гаргасан байдаг юм билээ.
Монголчуудын онцлог нь шинэ зүйлийг тусгаж авахдаа ч амархан бас түүнээс уйдахдаа ч амархан юм шиг санагдах юм. Төр хийгээд засаглалыг сонгохдоо ч монголчууд тун сонин шийдэл гаргаж байсан түүхтэй. Манжийн хаанд дагаар орох шийдвэрийг Чингисийн удмын хаадууд өөрсдөө гаргасан байдаг юм билээ. Тэгсэнээ гэнэтхэн хаант засаг байгуулна гэж хувьсгал хийгээд шарын шашны тэргүүн богд ламаараа Монгол төрийг тэргүүлүүлж хааны сэнтийд суулгасан. Богд Жавзандамба ламыг гадаадын хүн төвд хүн алтан ургийнх биш гэж хажигласангүй эзэн хаанд өргөмжлөөд л тавьчихсан. Тун ч удалгүй коментернийг дагаад Маркс, Лениний сургаалиар социализм коммунизм байгуулна гэж далан жил давхив. Коммунизм байгуулах талаар амжилтанд хүрч дэлхийд хоёр дахь улаан коммунист улс орон болов. Тэгсэнээ 1990 болоход коммунизмаасаа татгалзаж азидаа анх ардчилсан хувьсгал хийж эрх чөлөө тусгаар тогтнолоо олов. Тэгээд төрөө хэнээр ямар хүнээр бариулахыг Оросоос асуулгүй сонгууль явуулж шийддэг парламентийн засаглалтай улс орон боллоо. Парламентийн засаглалтай явах замыг монголчууд бид өөрсдөө сонгож авсан байдаг. Одоо бараг 24 жил болж байна. Гэтэл намууд нь ч ард иргэд ч энэ засаглалаасаа уйдаад байна уу даа гэхээр үйлдлүүд газар болгон гараад байх юм. Энэ парламентийн засаглал чинь шал балай юм. Энэ ардчилал гэдэг чинь дэмий юм. Улс орон хөгжвөл хөгжих цаг аль хэдийнэ өнгөрлөө. Аль ч нам нь парламентад олонхи болсон ялгаагүй. Адилхан авлигач хулгайчууд. УИХ-ын гишүүд гэдэг чинь ерөөсөө бүтэхгүй гарууд байна. Ерөөсөө л нэг хатуухан гарт өгчихье гэсэн үгс малчны хот, ажилчны дүүргээс Төрийн ордон хүртэл тэнүүчилнэ. Нэг бол хуучин социализмаа санагалзаад ч байгаа юм шиг, нэг бол парламентийн засаглалаас өөр Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлээд ч байгаа юм шиг. Шинэ юмыг хүлээн авах нь амархан бас уйдах нь амархан байдаг нь нүүдэлчдийн ариншин юм уу бүү мэд дээ. Ард түмэн парламентийн засаглалаас уйдаж байна гэж үү. УИХ-ын нэр хүнд байж болох хамгийн муу хэмжээнд очлоо гэнэ. Америк маягийн Ардчилал, Азийн хөгжлийн банк хоёроор замнасан, заалгасан бүх орон баларсан л гэнэ. Монголын парламентийн нэр хүндийг унагасан санаатай гэмээр ийм нийтлэл нэвтрүүлэг шоу мэдмээр хүмүүс олшров. Үүн дээр хөрөнгөтэй хүнийг үзэн ядах хөрөнгийг нь хураах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн зайлуулах, бүгдийг адилхан жигд ядуугийн гараанаас эхлүүлэх хийрхэл дэгдээд байна. 1990 оны ардчилсан хувьсгалын гол ололт бол монголчууд төрөө өөрснөө сонгож чаддаг болсон. Ерөнхийлөгчөө, парламентаа, орон нутгийн Засаг дарга нараа бид өөрснөө л сонгосон, хорин дөрвөн жилийн өмнөхийг бодвол монголчууд өмчтэй болсон. Тэгвэл парламент ёсны төрийг мөхөөхийг санаархагчид энэ гол ололт руу дайрч давшлах нь ямар учиртай юм болоод байна бүү мэд. УИХ хуралдаж чадахгүй, Ерөнхий сайд нь аймаг сумын даргаа сольчих мэдэлгүй, хууль шүүхэд бугласан идээ бээрийг, хариуцсан сайд нь шахаж болохгүй бүх ажил гацдаг боллоо. Эдийн засаг сангийн сайд нарын ажлыг бол бүүр ч явуулуулахгүй боомиллоо. Боловсролын хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Энэ бүгдийг томчууд тайлбарлахдаа, ерөөсөө л УИХ-ын гишүүн сайд болж давхар дээл өмссөнөөс, цалин авснаас боллоо гэсэн гэнэн тайлбар өгнө. Тэгээд Ерөнхийлөгчийг хүртэл шордож байгаад зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нар Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж хуулийн төсөл оруулаад ирэв. Монгол Улс парламентийн засаглалтай болсон энэ 20 гаран жилийн хугацаанд парламентийн засаглалын зовлонг бүгдийг туулсан. УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн биш байх нь сар болоод л нэг Засгийн газар солих, Засгийн газар тогтворгүй болох магадлалтай байдаг юм. Сөрөг хүчин нь Засгийн газраараа тоглодог зовлонг манай парламент туулсан. 1996–2000 оны хооронд дөрвөн Засгийн газар сольсон. Янз янзын сайд нар гарч ирдэг. УИХ болон намаас бодлогоороо уягдаагүй гудамжнаас түүж ирсэн хачин сонин сайдуудаар танхим бүрддэг юм билээ. Сонин гэдэг сонин нэртэй сайд байсан гээч. Гудамжнаас ирсэн сайдууд УИХ-аар нэг л батлагдчихвал гишүүдэд ёстой салаавч үзүүлдэг. Тэр үеийн Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байснаас Хэнээр намын дарга Ерөнхий сайд болгохыг нам нь биш Ерөнхийлөгч мэддэг байлаа шүү дээ. 1996-2000 онд одоогийн Ардчилсан нам ялсан боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бичсэнээр тэр үед эрх баригч хүчин сөрөг хүчнээс нэг суудлаар зөрөөтэй ямар ч ажил явуулдаггүй, “Монголын парламент ёстой улс төрийн гянданд байсан” гашуун түүхийг мартаж болохгүй. Үндсэн хуулинд 2000 онд орсон өөрчлөлт бүр одоогийн МАХН, АН хоёр ярилцаж засаглалын гацаа болсон зовлонгоос салъя гэхдээ тохирч хийсэн өөрчлөлт байлаа. Засаглалын хомсдлын гол буруу нь парламентийн гишүүн сайд хийсэндээ ч биш дөрөвхөн жилийн дотор гурван том сонгууль хийж ард түмнийг талцуулан сонгуулиас сонгуульд бужигнуулснаас болж байгаа юм шиг. Цаашдаа ч гэсэн аль нэг нам нь дэндүү олон суудлаар ялахгүй байх. Ялсан нам нь Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, хот, аймаг сум дүүргийн хурлыг бүрдүүлж Засаг дарга болоод ажил хийх гэж мачийж байхад сонгуулын өрсөлдөөнд өвдөг шороодогсод бүгд атаа хорсол, занал өвөртөлсөн дайснууд болоод хувирчих юм. Ялагдагсад, атаа хорсол өвөрлөгчид ялагчдаасаа гурав дахин олон байна. Ялагдагсад ба хорсол өвөрлөгчид чадвал парламентыг тараах Ерөнхий сайдтай нь огцруулах, ядвал аль нэг сайдыг нь сугалах, хаана ч ажил хийлгэхгүй сүйтгэх бодлого дөрвөн жил сүвэгчилж явдгаас парламентийн засаглалын нэр төрийг унагаагаад байна гэлтэй. Парламентийн засаглал бусад оронд болохоор 200-300 жилийн настай байдаг. Манайд болохоор л бөөн хэрүүл хорин хэдэн жил болоод л ард түмэн уйдаад байна гэж үү. Муу ч гэсэн парламент минь муухай ч гэсэн хот минь. Эрх чөлөө ардчилал парламентийн засаглал манайх шиг цөөхүүлээ мөртлөө мөнхийн хэрүүл уруултай улс оронд зүгээр юм уу. Монгол Улс хаант төртэй, гадаадаас удирддаг төртэй, парламентийн ардчилалтай төртэй байж үзлээ. Энэ бүхнээс уйдсан бол үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бүгдийг нэг гарт авах хүчтэй Ерөнхийлөгчийн төр, засаглал л хүлээж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэ байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэ байна.
Ч.Туяа,ТББ
Ч.Туяа,ТББ
Ч.Туяа,ТББ
zochin
Уншсан
Сэтгэгдэл
Зочин
Зочин
Зочин
zochin
Яах вэ.
Зочин
Зочин
Зочин
зочин
zohin
Х,Батнэрэн
зориг
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гуц
aa
aa
yaaag tiim
dash
Зочин
halh
zzunug
Зочин