Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Хулгайлж авсан мянган саналыг хуульчийн нэг шийдвэр ялдаг

Хэвлэлийн хурал хийж, хэл ам таталж гоншигносон хүмүүс Монголоор нэг байна. Ялагдсан нам нь ялсан гэж гоншигноно. Унасан бөх нь давсан гэж гуншигнана. Хасагдсан морины эзэн миний морь түрүүлсэн гэж агсамнана. Тээндэрт ялагдсан компани авлига авчихлаа гэж гомдоллоно.
#улстөр #нийтлэл

Бие биенээ бахалзуулаад л, гүлдэлзүүлээд л, гөлөлзүүлээд л...

Манай улс төрийн намууд бие биенээ түмний нүдэн дээр муу муухай хэлж, идсэн ууснаар нь дуудаж ,баалж, тавлаж гөлөгнүүлэх гүлдэлзүүлэх бахалзуулах нэг сайхан арга олжээ.
#улстөр #нийтлэл

Алгын чинээ газар, алаг цэцэгсийн дунд

Алгын чинээ газар, алгын чинээддэггүй юм байна. Газар гэдэг ер нь багададгүй юм билээ. Алгын чинээ газар гэдэг чинь уртаараа таван метр өргөнөөрөө хоёр метр орчим газрыг хэлнэ. Арван метр квадрат газар гэсэн үг. Бас хаанахын ч гэсэн нэг хүний булшны газар ойролцоогоор ийм байдаг юмуу даа.
#нийгэм #нийтлэл

МАН төрийн бодлогыг гянданд цоожлох гээд. . .

Монголын улс төрийн бодлого хоёр дахь удаагаа гянданд орохыг үзлээ. Коммунист МАХН, МАН 1921 оноос 2012 он хүртэл Засгийн эрхийг тасралтгүй залсан. Энэ зуун жилийн хугацаанд МАХН ердөө ч ялагдаж үзээгүй. Ялагдаж үзээгүй учраас ялагдал бол намын үзэх ёстой зовлон гэж боддоггүй.
#улстөр #нийтлэл

Хулгай нь баригдахаар Засгийн газраа унагадаг хууч өвчин

Хуучнаар бол МАХН, өнөөгийнхөөр бол МАН ид ажлын цагаар Ерөнхий сайдыг огцруулах гэж бүтэн долоо хоног ноцолдов Тэд сонгуульд унасан хорслоо нуух гэж янз бүрийн мэх хэрэглэж байна. Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдгийн үлгэр гэдэг л энэ. Хэзээ ч ялагдаж үзээгүй МАН баахан гомдол тавин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг унагах юм гэнээ.
#улстөр #нийтлэл

Баярласан хэрээнүүд бархирах болоогүй ээ

Ардчилсан намын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд гурван сая орчим төгрөгтэй нь илэрч улс амьтны нүд нь орой дээрээ гараад байна. Баярцогтын энэ ослоор далимдуулан горьдсон улс төрийн хэрээнүүд баярласандаа бахиралдана.
#улстөр #нийтлэл