Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

“Ерөнхий сайд” гэдэг үйлтэй албан тушаал

1990 оны ардчилсан хувьсгалын томоохон үр дүн бол хэн ч гэсэн төрийн түшээдээ харааж зүхэж болно. Энэ бол “ардчилал” гэсэн ойлголт олон хүнд тогтжээ. Тэдэн дотроос хамгийн их хараал иддэг албан тушаал бол Ерөнхий сайд юм байна.
#улстөр #нийтлэл

“Халзан толгой“ ба “Оюутолгой”

Улс оронд хэрэгтэй юм ердөө л “хүний толгой” байдаг байна. Хүний толгойны дараа л эрдэнэс хадгалсан “Оюу толгой”, ”Таван толгой”, ”Эрдэнэт толгой” зэрэг газар нутаг уул усны ”овоо, толгой”-нууд орно. Зүйрлэшгүй их баялагтай ч тэнэгдүүхэн “толгой”-г тахин шүтэж төрдөө гаргаад баларсан улс орон байх юм.
#эдийн засаг #нийтлэл

Монголын төр зандалчдын буу, бөмбөг, салаавч, занал зүхэл доромжлолын бай биш

Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм. Монгол улс мөнх байсан шиг монгол төр мөнх байсан. Чингис хааны ч, Цэдэнбалын ч. Үе үеийн Монголын төрд өвөг дээдэс минь ноён, цэрэг, ард хийж урт түүхийг туулж ирэв.
#улстөр #нийтлэл

Нутгийн чулуу

Доллар гэдэг ногоон мөнгөний ханш өсөхөд доллар байтугай монгол төгрөг цөөхөнтэй хүмүүс боож үхэх нь ээ. Улстөрч, оюутан, сэтгүүлч, захын архичин, траншейныхан, хөдөөгийн малчин, эмнэлгийн өвчтөнгүүд бүгд л долларын ханш өсч амьдрал сүйрч байна гэж үглэх юм. Үнэндээ Монголын хөдөө тэр аяараа, дээр нь хотын мань мэтэд долларын өсөлт ямар ч хамаагүй.
#нийгэм #нийтлэл

Мөнгө төгрөг хэрэггүй тийм сайхан газар нутаг

Ертөнцийн амар амгалангийн туйл тийм сайхан газар нутагт би сар гаран болоод ирлээ. Тэнд цахилгаан байхгүй, телевиз байхгүй, сонин байхгүй, утасны сүлжээ байхгүй. Тэр ч байтугай хот суурин, айл мал хүн амьтан ховор. Тэр их тал нутагт нийслэл хотоос чанх урагшаагаа 150-200 км давхиад хүрнэ.
#нийгэм #нийтлэл

Тэрэгний саарал морь бид хоёр улсын наадамд хурдалсан

Наадам ойртохоор л өвгөн ааваа санах. Өвгөн ааваа санахаар тэрэгний саарал морио уячихаад улсын наадамд хурдалсан маань бодогддог юм. Миний өвөг эцэг “Догноон” хэмээх Гомбосүрэн гэдэг хүн. Ихэнх насаа морины уяан дээр сууж, хурдны сүүл боож өнгөрөөснөөс өөр эрдэм номгүй, гарын үсгээ ч зурж чаддаггүй хүн байсан.
#нийтлэл