Төвдийн тусгаар тогтнол лөөлөө болж байгааг тэд өөрснөө ч ойлгож байгаа. Тэгвэл ядаж Далай ламын инстүүцийг аварч үлдээх хэрэгтэй болно. Тэд эргэж Төвдөд (өөрөөр хэлбэл Хятадад) буцаж ирэх нь ерөнхийдөө бололцоогүй. Далай ламын нэр хүнд маш өндөр Монгол үүнд туслаж болох юм. Гэтэл Далай ламын инстүүц Дэнзэнжамцгүйгээр цаашид орших магадлал тун бүрхэг. Түүнийг орлох хүн байхгүй. Хойд дүр тодорлоо ч өнөөгийн Дэнзэнжамцын нэр нөлөө шиг болно гэж бодоход маш олон жил хэрэгтэй. Гэхдээ л оргүй дорорвол охинтой хоцрох хүсэл бий. Монгол улс үүнд туслах ёстой юу, хэрэгтэй юу, бололцоотой юу, чадах уу?
Ер нь тэндхийн хүмүүс үүнээс айдгийг гайхаж байна. Тэнд байгаа хүмүүс үгээ хэлэхээс, бодол санаагаа илэрхийлэхээс ямар их айдаг гээч. Олон нийтийн сүлжээнд хүмүүс үүнийг хийхээс хичнээн их айдаг вэ. Тэд гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцэхээс ямар их айдаг вэ.
Би энэ логикийг ойлгодоггүй юм, гэхдээ тэнд маш олон хүмүүс байдгийг мэддэг ч гэсэн бид хөршүүд, таны хэлснээр бид түүхэн холбоотой, гэхдээ бид маш өөр хүмүүс ... Тэдэнд юу тохиолдсон бэ? Хэдэн арван жил, ялангуяа сүүлийн арван жилийн хугацаанд?
Энэ логикийг төсөөлөөд үз дээ: тэр орос хүн гудамжинд гарахаас айдаг, учир нь түүнийг зодож, шоронд хийх болно, тэр ч байтугай энд хүчээр дайчлагдаж, бууж өгөхөд бэлэн байна. Таны зан чанарт ямар их доромжлол болох вэ! Аав ээж чинь ч биш, Бурхан ч биш, Путин л чамд амь амьдрал өгсөн, түүнийгээ эргүүлээд буцааж авах бүрэн эрхтэй гэсэн үг болж байна уу?... Тэд их өөрчлөгджээ. Тэд мэдээлэл, заналхийлэл, хүн хулгайлах зэрэгт дарагдсаар, тэдний нийгэм нь тэр чигээрээ маш их өөрчлөгдсөн бай
Нэг үгэндээ соёл иргэншлийн төвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд 19-р зууны Орос, 21-р зууны Европ, Америктай тулчихаад байна. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орны газрыг мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. Асуудал даамжирсаар дэлхийн дайнд хүрвэл яах вэ? Цөмийн дайнд ч хүрч болох, учир нь Путинд өөр сөргүүлэх зэвсэг байхгүй. Юу юугүй хоёр талаас Москва, Парисыг газрын хөрстэй тэгшлэх нь юу л бол! Их бодоход Екатринбург, Канзас гэсэн хоёр хотод цөмийн сүйрэл болж болох юм. Өнөөгийн XXI зууны нөхцөлд юутай ч фронтын дайн болохгүй. Сансар болон агаарт хэн ноёлохоос хамаарна. Хариу нь тодорхой. Дайн болбол Орос ялагдана. Хэрэв үүнд хүрвэл Их Оросын гурав дахь задрал эхлэх болно.
2015.!.24
Оросын түүхч Е.Трифоновын хориод жилийн өмнө бичсэн энэ баримтат түүхэн өгүүллийг өнөөдөр уншихад нэн сонин. 130 сая хүн амтай хүчирхэг ЗХУ ердөө 2 сая 700 мянган хүнтэй дорой Финланд руу 1939 онд түрэмгийлэн дайтаад шившигтэйгээр ялагдаж байсан. Тэр тухай түүхийг энд архивын олон баримт түшиглэн өгүүлжээ. Өдгөө дэлхийн хоёр дахь хүчирхэг арми гэгддэг Орос өөрөөс нь салсан, харьцуулахад дорой Украинд түрэмгийлээд шившигээ хутгаж байгаа нь эмгэнэлтэй. Украин дахь Оросын түрэмгийлэл тэртээ 80 гаруй жилийн өмнөх хөөрхийлөлтэй шившигийнх нь хуулбар шиг?
Энэ өгүүллийг 13 жилийн өмнө бичжээ. Тэр цагт АЛДАГДСАН ҮЕИЙНХЭН улс төрийн тайзнаас шахагдан, ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН төрийн өндөрлөг рүү мацаж байлаа. Одоо 13 жилийн дараа хэдийнээ үе солигдсон. Завсрынхан засаглаж байгаа. Дахиад 13 жил яаж ийгээд тэсээд гарах юм бол Шинэ Монгол улсын жинхэнэ ШИНЭ ҮЕИЙНХЭНТЭЙ золгох болно. Юутай ч өнөөгийн өндөрлөгөөс дахиад нэг уншаад үз дээ.
Япон, Монголын хувийн хэвшлийн холбоо сүлбээний өнгөрсөн түүхийг авч үзэх аваас эерэг гэхээсээ сөрөг тал нь дийлэх болов уу. Мэдээж Монголын талаас бэлэг дурсгал, жамц давс, хонины сүүлээр хийсэн саван, соёлын болон спортын солилцоо гэх мэтийн бяцхан бизнис хамтлаг их сайхан хөгжиж байгаа л даа. Японы хувийн хэвшлээс Монголд хөрөнгө оруулах цөөн хэдэн оролдлого юу болж эмгэнэлтэйгээр төгссөнийг бүгд сонссон л байх. Нэг үхрийн эвэр доргивол мянгынх доргидог. Японы ялангуяа хувийн хэвшлийнхтэй харилцаа тогтоож, хамтарсан бизнис хийх гэж байгаа бол сонирхогч тал болон компани, хувь хүмүүс тэдэнд итгэл олж авахын тулд юун түрүүн өөрийн орныхоо хуулийн засаглалыг бэхжүүлэхийг өөрсдөөсөө шаардаж шахах хэрэгтэй. Эхлээд муу нэрээ хусан арилгая. Сайн хусвал арилдаггүй юм гэхэд бүдэгрэнэ. Магадгүй удаан хугацаанд мартагдаж ч болох.