Хэрэв Үндсэн хуулийн гол заалтуудад зарчмын талаас нь хандахгүй дан ганц заалтын механик талаас нь харах ахул Үндсэн хуулийн зарчим нийгэмд хэрэгжиж чадахгүй. Үүнийг л философи тал нь гээд буй хэрэг.
Орос худалдаачин Ф. Москвитин Эрхүүгээс санамсаргүй олсон монгол хорголжин үсгээрээ Нийслэл хүрээнд хэвлэлийн газар нээхээр 1912 онд Засгийн газартаа хандсан байдаг. Хэвлэх газрыг Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Коростовец 1912 оны эхээр худалдан авч Консулынхаа мэдэлд өгчээ. Энэ хэвлэх газар Харбинд ажиллаж байсан бөгөөд ажилчид нь ч тэндээс иржээ. Орос, монгол хорголжин үсгийн аль алинаар нь хэвлэдэг учир олны дунд “Орос-Монгол хэвлэлийн хороо” гэж нэршив. Энд 1913 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн монгол хэлээр Шинэ толь бичиг, түүний дараа Нийслэл хүрээний сонин-г хэвлэжээ.
Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.
Нүүдэлчид нэн эртнээс урлагийн онцгой нүдтэй байжээ. Эртний булш бунхнаас олдсон эд өлгийн зүйлийн ур хийц нэн адтай. Уран зургийн ангиллаар “амьтны стиль” гэх нэршилтэй төрөл зүйл маш алдартай. Тэнд зурагдсан, сийлсэн, мод төмрөөр уралсан буга чоно үхэр мал, янгир, шувуу зэрэг нь үнэхээр шүтмээр. Орчин үеийн модерн урлагийн төрөлд ч багтааж болмоор сэтгэлгээ, уран хийц, хийсвэрлэл зэрэг нь гайхамшигтай. Ноён уулаас олдсон шилээвэр бүтээлүүдийн тасархай нь Монголын мүзэйд үлдсэн, гол үзмэрүүд Эрмитажид хадгалагдаж байгаа.
Величайшее наследие, которое монголы передали России, — это русская государственная система,возможно и мировой имиж русской нации.
Үйлчилгээний хөлс нэхэгдэхээр, тэд үйлчилгээг үнэтэй байна гэж гомдоллон, өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана. Үнэндээ Монголд гар утасны үйлчилгээний үнэ дэлхийн дундачтай байтугай социализмтай харьцуулахад маш хямдхан. Соц үед суурин утасны үйлчилгээний хөлс сарын 12 төгрөг байсан нь хоёр кг махны үнэ. Одоо дундаж харилцагч сард 13 мянган төгрөг төлж буй нь нэг кг махны үнэд ч хүрэхгүй. Өрсөлдөөн л алив юмны үнэ, чанарыг хатуу сахиулж чаддаг хуулиар утасны үйлчилгээний үнэ олон жилийн турш тогтвортойгоор барахгүй улам хямдрах, олон янзын урамшуулал дагах зэрэг. Иймээс өөртөө ахадсан асар үнэтэй багаж худалдан авчихаад, өнөөгийн төвшинд дэлхийд хамгийн хямдад тооцогдох Монголын утасны үйлчилгээний үнэн дээр голоо цохин элдвээр муулж үнэ хөлсөн дээр нь бөөн гомдол болох хэрэг юун? Утасны үйлчилгээ үзүүлж буй хэдэн компанидаа талархах ёстой биш үү? Тэр дундаа ийм хямд үйлчилгээ үзүүлж байхад уу!