Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ

Хожмын утга зохиолын Нобелийн шагналт аугаа найрагч Иосиф Бродскийг 1964.2.18-нд нийгмийн хөдөлмөрөөс зайлсхийж паразит амьдралаар биеэ авч явсан хэргээр шүүжээ. Хэдийгээр тэрээр 15 наснаасаа ажил хөдөлмөр хийсэн боловч олон удаа ажлаа сольсон ба завсар хооронд нь тасалдсан учир нийгмийг шимэгчилж амьдарсан хэмээн буруутгагджээ. Хуралд шүүгч нь яллагч-прокурорын үүрэг гүйцэтгэв Шүүх ажиллагааг сэтгүүлч Фрида Вигдорова тэмдэглэж авсан байна.

СОЛИЙН ДАНЗАН (3)

1920.6.25-д Данзангийн гэрт байгуулагдсан Монгол ардын нам 1921.3.1-нд Троицкосавсагт байгуулагдсан МНРП (Монгольская Народно-Революционная Партия) – Монгол ардын намын орос нэр нь 1921.8.25-нд байгуулагдсан Бошгыг халах залуучуудын эвлэл 1924.8 дугаар сард байгуулагдсан Хөрөнгөтний бус замын Монгол ардын нам 1927 онд байгуулагдсан Худонская фракция нам 1932 онд Сталины байгуулсан Зүүний нугалааны эсрэг улс төрийн хүчин Эдгээр улс төрийн хүчнүүд нь гадны санаачлага зохион байгуулалтаар бий болсон, зорилго, тунхаг, үйл ажиллагаа, хандлага чиглэл зэргээрээ хоорондоо огт төсгүй тухайн цаг үе болгондоо шинээр байгуулагдсан улс төрийн хүчнүүд байсан юм.

СОЛИЙН ДАНЗАН (2)

1990 оны 5-р саын 20-нд энэ МАХН-ыг Монгол улсын дээд шүүх бүртгэн авснаар тус улсын нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг Монгол төр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү монголчуудын гадны оролцоогүйгээр өөрснөө бие дааж байгуулсан улс төрийн анхны нам нь МАХН боллоо. Зорилго, үйл ажиллагаа, хандлага чиглэлээр энэхүү олон ургалч үзэлтэй, ардчилсан хүмүүнлэг улс төрийн хүчин нь урьд байгуулагдсан бүх намуудаас тэс өөр билээ.

СОЛИЙН ДАНЗАН

Зүүн Хүрээний Данзангийн бүлгийнхэн угийн эх оронч, үндэсний үзэлтнүүд байжээ. Тэд илүүтэй Богдод үнэнч байсан ба тусгаар тогтнолын төлөө юугаа ч үл хайрлах эрэлхэг зоригт эрс. Энэ бүлгийнхэн хэдийгээр бараг бүгдээрээ ард гаралтай боловч төрийн яамдын жижиг түшмэд. Догсом Зүүн Хүрээний бүлэг дотроо хамгийн боловсролтой нь байв. Магсаржав хурцын хүү, сүүлд нь өөрөө алдарт дуучин, хөгжмийн зохиолч болсон Дугаржав* болон Галсан, Тогтох, Даш, мөн Балсанов хэмээх буриад зэрэг хүмүүс, хожим Унгернтай нийлж гамин цэргийг устгахад онц гавьяа байгуулсан Баяр гүн, Сангийн сайд болж байсан Лувсанцэвээн нар ч энэ дугуйланд байсан.

ТАМХИ ДЭМЖСЭН ТАМХИНЫ ДАЖИН

Ер нь манай парламентын гишүүд юун түрүүн Монголын харанхуй зах зээлд өөрийгөө яаж үр дүнтэй борлуулахыг тэргүүнд тавин популизм хийх дуртай. Иймээс гишүүн бүр сэнсаац тарихуйц ямар нэг сэдэв сонгон түүнээ хувьчилж авдаг. Нэг нь утаа, нөгөө нь түгжрэл, гурав дахь нь хорт хавдар, дөрөв дахь нь аль нэг уурхай гэх мэтийг сонгоод хэдийнээ эзэн суучихсан учир шинээр сонгогдсон нэг нь зах зээлийн хөдөлмөрийн хуваарьлалтыг хүндэтгэдэг ёс зүйтэй учир шинэ сэдвийн эрэлд хатна. Харамсалтай нь "эзэмшиж" буй сэдвийнхээ талаар тун ч дундхан ойлголттой тул түгшүүрийн харанга нижигнүүлдэгээс биш, сэдвийнхээ цаад утга учир, үнэхээр буруу бол түүнийг хэрхэн засах болон дэмжих талаар таг. Бүх сэдвүүд нэг л эмчилгээтэй байдаг нь: хориглох, хаах, шийтгэх, устгах, нураах, алж өгөх, цусыг нь холих, нармайг нь нээх...

ҮЙЛТЭЙ 5 ТОЛГОЙ

Төрийн булааж авсан Тавантолгойн 96 хувь нь ямархуу луйвар дээрэм, хэрүүл уруул, авилга хулгай, өвөр хоорондын дайсагнал болон хувирч байгааг ярих нь дэндүү илүүц, эрүүл хүн болгон мэдэж байгаа юмыг өвчтэй хүмүүсийн урдуур орж тайлбарлаад ч яах юм билээ.