Энэ өгүүллийг 13 жилийн өмнө бичжээ. Тэр цагт АЛДАГДСАН ҮЕИЙНХЭН улс төрийн тайзнаас шахагдан, ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН төрийн өндөрлөг рүү мацаж байлаа. Одоо 13 жилийн дараа хэдийнээ үе солигдсон. Завсрынхан засаглаж байгаа. Дахиад 13 жил яаж ийгээд тэсээд гарах юм бол Шинэ Монгол улсын жинхэнэ ШИНЭ ҮЕИЙНХЭНТЭЙ золгох болно. Юутай ч өнөөгийн өндөрлөгөөс дахиад нэг уншаад үз дээ.
Япон, Монголын хувийн хэвшлийн холбоо сүлбээний өнгөрсөн түүхийг авч үзэх аваас эерэг гэхээсээ сөрөг тал нь дийлэх болов уу. Мэдээж Монголын талаас бэлэг дурсгал, жамц давс, хонины сүүлээр хийсэн саван, соёлын болон спортын солилцоо гэх мэтийн бяцхан бизнис хамтлаг их сайхан хөгжиж байгаа л даа. Японы хувийн хэвшлээс Монголд хөрөнгө оруулах цөөн хэдэн оролдлого юу болж эмгэнэлтэйгээр төгссөнийг бүгд сонссон л байх. Нэг үхрийн эвэр доргивол мянгынх доргидог. Японы ялангуяа хувийн хэвшлийнхтэй харилцаа тогтоож, хамтарсан бизнис хийх гэж байгаа бол сонирхогч тал болон компани, хувь хүмүүс тэдэнд итгэл олж авахын тулд юун түрүүн өөрийн орныхоо хуулийн засаглалыг бэхжүүлэхийг өөрсдөөсөө шаардаж шахах хэрэгтэй. Эхлээд муу нэрээ хусан арилгая. Сайн хусвал арилдаггүй юм гэхэд бүдэгрэнэ. Магадгүй удаан хугацаанд мартагдаж ч болох.
1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.
1980-аад онд Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л эхэлбэл үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн төвшингээрээ ч, амьдралын төвшингээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас яльгүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв
Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.
China has been involved in island disputes with Japan, Vietnam, and the Philippines in the Pacific due to its interests in the Straits of Malacca, the world's largest trading zone. It will be followed by a wormhole to overthrow US hegemony in the Pacific. But will Taiwan, although a staunch US ally, play such a game? For better or worse, in the end, they are one nation.
In a word, China is not Russia, and Taiwan is not Ukraine!