Польшийн зохиолч, сэтгүүлч Кристина Курчаб-Рэдлихийн gordonua.com сайтын ерөнхий редактор Алеся Бацманд өгсөн ярилцлагадаа Владимир Путины жинхэнэ намтар, жинхэнэ эцэг эх нь яагаад түүнийг орхисон тухай, гүрж хойд эцэг нь Путинд хэрцгий ханддаг байсан тухай, анхны эхнэр Людмилатай харилцах харилцааны тухай, сэтгүүлч Артем Боровикийн үхлийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой олон аллагын талаар ярилцсан байна.
https://gordonua.com/ukr/publications/-1643985.html
Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.
Moscow leaders continued to demand the establishment of a Mongolian state and political institution urgently. This state and political institution had to encompass establishing a party, a provisional government-in-exile, and an army. Shumiatskiy, as was prescribed by Moscow, was to "advise" the Mongols to establish its government, occupy Maimaachin town, and appeal to Russia to liberate Mongolia from the white guards. On March 17, 1921, Shumiatsky sent a strictly confidential letter with a detailed report to Lenin.
Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.
Энэ бүх баримтаас дүгнэхэд: лам хар монгол дээл өмссөн большевик орос цэргүүд нь “10 мянган” гамин цэргийг “400” цэрэгтэй Монголын ардын журамт цэрэг довтлон устгахад хүчин хавсрах гэж ирсэн биш, харин хоёр талын “тулалдаан” жинхэнэ байлдаан болохоос сэргийлэх зорилготой байжээ. Гамин цэргийн ихэнх нь тулалдаан болохоос өмнө большевикуудын хамгаалалтын дор хил даван Троицкосавскад хэдийнээ очсон ба, тулалдаан болж эхлэх үед үлдсэн цөөнхийг нь мөн хамгаалалттайгаар хил гаргасан аж. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд хоёр талаас алагдсан шархтсан хүний тухай мэдээ огт байдаггүй.
Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.