Асар баялаг Атлантид хэмээх арал улсын тухай анх Платон юу гэж бичив? XIX зууны сүүлээр Америкийн улстөрч, Минесота мужийн сенатч Игнатиус Донили Атлантидыг өргөн олонд хэрхэн яаж ухуулан таниулав? Дараа нь Оросын зөнч гэх Елена Блаватская “Нууц номлол”-доо юу гэж өгүүлэв? Зуунаас зуунд өртөөлөн хүний оюуныг эзэмдсэн Атлантидын домог адаг сүүлдээ нацистуудын аймшигт яргаллын үндэс болсон нь хяслантай. Атлантидын домог эрт цагаас ийнхүү яван явсаар хоёр тийш салж, нэг салаа нь Атлантын далайд живсэн асар баялаг арал улсын эрэлд хөтлөх бол нөгөө нь зургаа дахь мэдрэхүй, зөн билгийн ертөнцөд аваачих юмсанжээ.
Цайны ургамал долоо найман сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хүн төрөлхтөн таван мянган жилийн тэртээгээс хэрэглэж эхэлжээ. Цайны мод нь модлог, хагас модлог, бутлаг гэсэн гурван төрөлтэй.
Монгол-Хятадын ард түмний эв найрамдлыг бэлгэдэх нэгэн дурсгалын тухайд (Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зарласан нийтлэлийн шилдэг бүтээлийн уралдаанд тусгай байр эзэлсэн нийтлэл)
Эдгээр зохиолд манай ардын аж байдал, ахуй орчныг нүдэнд харагдтал өгүүлэн дүрсэлснийг уншихад өр өвдөхийн сацуу баярлаж бахдах юм бас багагүй байх агаад бидэнд төсөөлөгддөг шиг бүх юм бурангуй, харанхуй байгаагүйг уншин ухаарч, тухайн цаг үе нь зовлонгийн түүх хожмоо жаргалын түүх, тусгаар тогтнолын түүх болохын урьтал байсныг ойлгох шиг болно.
Оросын монгол судлалын сургуулийг XIX зууны эхэн хагаст үүсгэн байгуулсан О.М.Ковалевскийн тэмдэглэл Монгол, Хятадын түүх соёл, ахуй амьдралын үнэтэй эх сурвалж болоод зогсохгүй угсаатны зүй, хэл шинжлэл, соёл судлалын чухал хэрэглэгдэхүүн болдог.
Сергей Рязанский – 45 настай, Оросын сансрын нисэгч, биологийн ухааны доктор, сансарт ниссэн Москвагийн их сургуулийн (МГУ) анхны төгсөгч, сансрын багийн анхны эрдэмтэн ахлагч, 2 удаа сансарт нисэж нийт 305 хоносны 27 цагийг нь задгай сансарт өнгөрүүлсэн.