Монголын баруун хойд нутаг алтайгаас эхлэн зүүн зүгт Байгаль далай хүртэлхи үлэмж их монгол нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, Ойрдын Галдан бошигтыг монголын эсрэг турхирч, манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 700 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын монголын үзэсгэлэнт нутаг ингэж Оросын мэдэлд орсон юм.
Одооноос 2500 жилийн тэртээ Жагарын орны Хималайн уулсын өмнөд хормойг тойрон урсах Рохини голын эрэг дээр Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Шуддодана Гаутама буюу Ариун идээт хаан амьдарч байжээ.
Алтан ургийн Газан хаан Перст арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.
Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг.
Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй.
Оросын зарим шударга сэтгүүлчид, тоймчид “Зөвлөлт Холбоот улсын үеийн Брежнев дарга бол цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй хүн байсан. Харин Оросын Холбооны ерөнхийлөгч Путин бол цөмийн зэвсэг хэрэглэж мэдэх хүн шүү” хэмээн үзэж байна.