ӨНДӨРХААНЫ СУРГУУЛИЙН ДУРСАМЖ
2023 оны есдүгээр сарын энэхүү намрын налгар өдрүүдэд монголын ууган сургуулиудын нэг болох Хэнтий аймгийн Өндөрхааны сургуулийн маань100 жилийн ой тохиож байна. Би энэхүү сайн сургуульд сайн багш нараар эрдэм заалгаж өссөн дөө. Төрөлх сургуулийнхаа дурсамжийг бичихээр шийдлээ. Та бүхэн болгоон соёрхоно уу.
2023 оны есдүгээр сарын энэхүү намрын налгар өдрүүдэд монголын ууган сургуулиудын нэг болох Хэнтий аймгийн Өндөрхааны сургуулийн маань100 жилийн ой тохиож байна. Би энэхүү сайн сургуульд сайн багш нараар эрдэм заалгаж өссөн дөө. Төрөлх сургуулийнхаа дурсамжийг бичихээр шийдлээ. Та бүхэн болгоон соёрхоно уу.
Би анх Мөрөн сумын бага сургуульд 7 настайдаа элсэн орж билээ. Тэр намар мориор сургуульдаа явдаг байлаа. Бага сургуулиа онц дүнтэй төгсөөд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 5-ын “ж” ангийн сурагч боллоо. Өндөрхаан хотод хамгийн ойр байдаг Мөрөн, Баянхутаг сумын бага сургуулийг төгссөн хүүхдүүд нийлээд 32 хүүхэд 5-ын “ж” ангийг бүрдүүлсэн юм даг. Манайх Мөрөн сумаас аймгийн төвд нүүж ирээд аймгийн төвийн зүүн талдэмч нарын байрны хашаанд буулаа. Тэр үеийн хүүхдийн гэрийн ажил бол тэрэг түрж худгаас ус зөөнө, мод хөрөөдөж түлээ хагална. Өвлийн цагт гэрээсээ сургууль руу явахад Хэрлэн голын жавар тачигнаад нилээд хэцүү байдаг байв. Хацар,чих тасхийж хөлдөнө. Хөлдсөн хацар, чихээ цасаар үрж час улаан амьтан сургууль дээр ирнэ. Мөрөн сумын бага сургуульд ганцЖ.Цэргээ багш л манай ангид хичээл заадаг байсан бол аймгийн төвд олон төрлийн хичээл ороод олон танихгүй багш нар хичээл заагаад учраа олтол хэцүү л байв. Би бага сургуульд дандаа л онц дүн авдагхүүхэд байсан чинь аймгийн төвд шилжиж ирээдзарим хичээл дээр сайн дүн авдаг боллоо. Би онц сурах ёстой шүү хэмээндотроо бодоод их л хичээдэг байлаа. 5-р ангиа сайн дүнтэй төгссөн ч 6-р ангиасаа эхэлжонц сурч эхлэв.Онц сурахад өөрийн хичээл зүтгэлээс гадна багш нарын шаардлага,багш нарын өгдөг давтлага чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
Анги удирдсан С.Гансүх багш маань бидэнд физик математикийн хичээлээр их давтлага өгч биднийг аймгийн олимпиадад бэлтгэдэг байлаа. Миний дуртай хичээл бол түүх, газар зүй, уран зохиол, орос хэл, уран зураг, хөгжмийн хичээл байлаа. Тэр үед олон сайн багш нар бидэнд хичээл заадаг байв. Физик математикийг анги удирдсан С.Гансүх багш, химийг Д.Намсрай багш, орос хэлийг Р.Дуламжав багшзаадаг байв. Алтанцээ багш уран зураг заана. Алтанцээ багш баянхуур хөгжим тоглож дуулдаг авьяаслаг багш байв. Хүүхдүүд бид Алтанцээ багшийн оросын зөн билэгтэн Вольф Мессингийн тухай яриаг их сонирхон сонсдог байв. Монгол хэл уран зохиолыг П.Бум-Очир багш, Нийгэм судлалыг О.Дайрийжав багш, Биологийг Дашцэрэн багш, Шугам зургийг Доржсүрэн,Төмөрбатбагш, Дархан мужааны хичээлийг Баярхүү багш заадаг байв. Биеийн тамирыг Ж.Батболд, Д.Ренчин багш нар заадаг байв. Заримдаа Н.Нямаа захирал нийгэм судлал заадаг байлаа. Н.Нямаа захирал сургуулийн завсарлагаагаар биднийг жагсааж байгаад гимнастик байнгахийлгэдэг байв.Баттөмөр, Загдаа багш түүх газар зүйн хичээл заадаг байв. Би тэр үед түүхийн болон уран зохиолынолонномыгаймгийнтөв номын сангаас авч уншдаг байв. 5,6-р ангид сурч байхдаа би түүхийн сурах бичгээ бүгдийг нь урьдчилаад уншчихсан байлаа. Нэгэн удаа Баттөмөр багш түүхийн хичээлээ бидэнд зааж байхад нь би огт тоолгүй өөр юм хийгээд үл тоосон байдалтай сууж байв. Баттөмөр багш намайг анзаарч “Сүхбаатар аа. Чи тийм их сүрхий юм мэддэг юм бол миний заагаагүй хичээл болох Английн хөрөнгөтний хувьсгалын тухай самбарын өмнө гараад ангийхандаа ярьчих” гэлээ.Би Английн 1640 оны хөрөнгөтний хувьсгалын тухай, анхны парламентийн тухай, английн иргэний дайны тухай, английн парламентийн армийн удирдагч Оливер Кромвеллийн тухай юү мэддэгээ бүгдийг нь ярьчихлаа. Баттөмөр багш намайг ярьж дууссаны дараа гайхширсан байдлаар харж “За чи үнэхээр тархины цэнэг сайтай юм байна. Чамд онц дүн тавилаа” гэв. Би багшийгаа үл тоосон байдал гаргасандаа гэмшиж ичисхийгээд ширээндээ суулаа.
Тэртээх далаад ондсурагч бид нар сургуулийнхаа дуртай дугуйланг сонгож явдаг байв. Би эхлээд буудлагын дугуйланд явав. Дугуйлангийн Доржсүрэн багш бидэнд Калибр гэдэг урт буу, Марголин гэдэг гар буугаар яаж сайн мэргэн буудахыг заав. Би калибр буугаар 83 оноо авч байв. 85 оноо авсан бол 3-р зэргийн буудлагын тамирчин болох байв. Дараа нь Гансүх багшийн заадаг кино механикчийн дугуйланд явав. Кино аппаратанд кино хальсыг хэрхэн ороож хэрхэн кино гаргадаг тухай заалгаж сурлаа.С.Гансүх багшийн физикийн кабинетад хадгалж байсан хоёр гурван баримтат киног үзээд өөр үзчих кино байсангүй тул удалгүй уйдав. Дараа нь би чөлөөт бөхийн дугуйланд явлаа. Чөлөөт бөхийн сорил дээр би хөнгөн жинд дээд ангийн өөрөөсөө хоёр насаар ах хүүхдийгялаад тун урамтай байв. Батболд багшийн заасан чөлөөт бөхийн мэхнүүдийг сурав, бэлтгэлээ ч сайн хийв. Гэтэл би сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд эхний 3 байрт ч орж чадаагүй тул чөлөөт бөхийг орхилоо. Харин манай ангийн сурагч Ч.Дондогдорж, Ц.Сүнсэлтуяа, Р.Ачтай нар жиндээ түрүүлж чөлөөт бөхийн тэмцээнд амжилт гаргав.Чөлөөт бөхөөр спортын мастер Жамьянгийн Батболд багшийндасгалжуулсан манай сургуулийн шигшээ баг улсад хүртэл амжилт гаргаж байв. 1973 онд манай сургуулийн чөлөөт бөхийн баг улсын идэрчүүдийн аваргын алтан медаль хүртэжманай сургуулийн чөлөөт бөхийн тамирчин олон улсын хэмжээний мастер П.Жаргалсайхан, Д.Галсантөмөр нар чөлөөт бөхийн идэрчүүдийн аварга болж алтан медалийн эзэн болов. Манай сургуулийн чөлөөт бөхийн тамирчин сурагч Д.Батсүх Зөвлөлт Холбоот улсын Москва хотын дээд сургуульдсурч байхдаа Зөвлөлт Холбоот улсын чөлөөт бөхийн спортын мастер болж байв.Биднийг сурч байх үед жил бүрсургуулийн сагс, гарбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болдог байв. Манай ангийн сагс, гар бөмбөгийн шигшээ багийн хөвгүүд ихэнхи нь нуруугаарнамхандуутулзэргэлдээ ангийн өндөр нуруутай хөвгүүдийг хожиж барсангүй. Хөнгөн атлетикийн тэмцээнд манай ангийн сурагч Ц.Сүнсэлтуяа гүйлт, урт, өндрийн харайлтын тэмцээнд эхний байруудад баттай ордог байлаа. Манай сургуулийн спортын амжилтыг улсын хэмжээнд хүртэл ахиулахадбиеийн тамирын багш, спортын олон улсын хэмжээний мастер, аймгийн хурц арсланЖ.Батболд, гавьяат багш Д.Ринчен нар гол үүрэг гүйцэтгэсэн дээ.
Жил бүрийн намар сургуулийн урлагийн үзлэг болдог байв. Миний хувьд багаасаа гармони болон баян хуур хөгжим дээр тоглож сурсан байв. 6-р ангид байхдаа гитар болон төгөлдөр хуур хөгжим дээр тоглож сурав. Бага ангид байхдаа аккордеон хөгжим тоглож сурсан тул төгөлдөр хуур тоглож сурахад амархан байлаа. 6-р анги төгсөөд зуны амралтаар би нийслэл хот явж тэнд нэг сар байхдаа УБДС-ийн хөгжмийн багш Гончигдорж ахынд байдаг төгөлдөр хуур дээр би тоглож сурлаа. Гончигдорж ах, Сараа эгч хоёражилдаа явчихна. Би Додмаа эгчээс зөвшөөрөл авч төгөлдөр хуур дээр нь элдэв ая тоглоно. Польшийн кинон дээр гардаг “Огинский Полонез” гэдэг аяыг хүртэл төгөлдөр хуур дээр тоглож сурлаа. Тэр үед төгөлдөр хуур гэдэг маш ховор эд байв. Манай аймагт төгөлдөр хуур зөвхөн аймгийн Хан Хэнтий чуулгын байранд нэг ширхэг, сургуулийн урлагийн зааланд нэг ширхэг байдаг байлаа.
Манай сургуулийн хөвгүүдийн нилээд нь нь сургуулийн үлээвэр хөгжмийн бүлэгт явдаг байлаа. Үлээвэр хөгжмийн хүүхдүүдийн форм, малгай нь герман цэргийн формтой төстэй тул надад таалагддаг байв. Баярын хурал, үдэшлэг дээр бид үлээвэр хөгжим тоглодог байв.Үлээвэр хөгжмийн багийгхөгжмийн багш Бэх - Очир удирддаг байв. Бэхээ багш маань уруул дээрээ жирвийсэн сахалтай, цэргийн офицерийн хар саарал формтой, гартаа цав цагаан бээлий өмсөж маршийн аяар бидний өмнө дохиж удирддаг байсан нь үнэхээр сүрлэг байж билээ.Том биетэй хүүхдүүд үлээвэр хөгжмийн баси, зарим нь волторн альт, зарим нь труба, тромбон, кларнет, бөмбөр тоглоно. Бүгд тус тусдаа өөр өөр нотоор тоглоно. Бүгд нийлээд үлээвэр найрал хөгжим болно.Үлээвэр хөгжмийн хүүхдүүд бид монгол цэргийн маршийг бараг бүгдийг нь нотоор нь цоглог тоглодог байж билээ.Би 6-р ангиасаа эхэлж үлээвэр хөгжмийн багт орж олон аяыг нотоор тоглож сурав. Нэгэн намар монгол зөвлөлтийн найрамдлын сарын арга хэмжээ аймагт болж 3 хоногийн дараа Зөвлөлт Литва улсын төлөөлөгчид манай аймагт ирэх болсон тул та нар баярын хурал дээр Литва улсын төрийн дуулалыг тоглох хэрэгтэй гэв. Литва улсын төрийн дуулалын нот нь ирчихсэн байлаа.
Энэ чухал ажилд манай сургуулийн сурагч З.Жиймэн гол үүрэг гүйцэтгэв. ЗандаръяагийнЖиймэн бол манай сургуулийн гоц авьяастан /wonderkind/ хүүхэд байлаа. Үлээвэр хөгжмийн хүүхдүүд бид 3 хоногийн дотор Литва улсын төрийн дуулалыг нотоор тоглож сурав. З.Жиймэн бол хуучир, морин хуураас эхлээд баян хуур, төгөлдөр хуур, бүх үлээвэр хөгжмийг сайн тоглодог, олон даралттай кларнетийг хүртэл сайн тоглодог хүүхэд байв. Хөгжмийн нотыг бол ганц хараад л аяыг нь тоглочихдог байв. З.Жиймэн бас математикийн их авьяастай хүүхэд байлаа. З.Жиймэн 8-р ангид байхдаа 9,10-р ангийн сурагчдын математикийн олимпиадын тоог огт алдаагүй зөв боддог хүүхэд байсан даа. Жиймэн нэгэн удаа төгөлдөр хуур дээр надад терц, квинт зэрэг аккордуудыг яаж барих талаар зааж өгч билээ. Хожим нь З.Жиймэн Унгарын Будапешт хотын техникийн их сургуульд оюутан болсон юм. Бид хоёр нэгэн удаа оюутан байхдаа Москва хот руу явж буй галт тэргэнд таарав. Тэр унгар хэл, англи хэлийг сайн мэдэж байлаа. Би нэг шинэ гитар авч замдаа гитарааүүрчихсэн явж байлаа. Жиймэн галт тэрэгний купенд надтай таарч миний гитарыг авч тэр үед нэрд гарсан “ABBA” хамтлагийн “Thank for the Music” гэдэг дууг англи хэл дээр дуулж сонирхуулав.Жиймэн мөн өөрийнхөө зохиосон “Чингис хаан” гэдэг дууг дуулж үзүүлэв. Жиймэн маань: “ Хорин хоёр хатантай хосгүй баатар Чингис хаан...” хэмээн их л цоглог дуулж байсан даа. Хожим сонсоход энэ дууг нь монголын новшийн матаач нар Монголоос Унгарт элчин сайд байсан хүнд “монголын оюутан Жиймэн Чингисийн дууг зохиож үндэсний үзэл гаргалаа” хэмээн матаж Будапештийн их сургуулиас нь хасуулж байсан гэдэг. ГэвчУнгарын Будапештийн их сургууль Жиймэнг дахин урьж сургуулийг нь төгсгөөдтэрхүү их сургуульд багшаар үлдэхийг түүнд санал болгосон гэдэг. Би ч гэсэнтэрхүү галт тэргэнд явж байхдаа английн“Smokie” хамтлагийн “Lay back in the Arms of Someone” гэсэн дууг Крис Норманы сөөнгөдүү хоолойг дууриан дуулж Жиймэнд сонирхуулав. Жиймэн ч тэр үеийн дэлхийн бүх алдартай хамтлагийн дуунуудыг сайн мэдэж байлаа. Жиймэнд мэдэхгүй, чадахгүй юм гэж байдаггүй байв.
Сургуульд сурч байхдаа манай ангийнхан урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байв. Манай ангийнхан хөнгөн хөгжмийн хамтлаг байгуулжгүрж ардын“Сулико” дууг тоглож үзүүлэв.Тэрхүү урлагийн үзлэгийн үеэр манай сургуулийн 9-ын “а” ангийн сурагч З.Жиймэн, С.Дамдинсүрэн нар азербайджаны хөгжмийн зохиолч Полад Бюль Бюль Оглын“Позвони - Утасдаарай” гэсэн дууг 1, 2 дугаар хоолой хийж хоршин дуулж хөгжимдөж тэргүүн байранд шалгарч байв. Тэр хоёр маань “Быть может ты забыла мой номер телефона, Быть может ты смеешься над верностью моей, Но я не понимаю, зачем ты так сердита, Ну перестань смеяться, и позвони скорей...” хэмээн цоглог дуулж байсан нь одоо ч гэсэн миний дурсамжинд тодхон үлджээ.
Урлагаар манай сургуулийн Отгон багштай 9-ын “а” ангийнхан тэргүүлдэг байв. З.Жиймэнгийн морин хуур дээр тоглосон германий сонгодог хөгжмийн зохиолч Роберт Шуманы “Бодол” хэмээх уран сэтгэмжит аялгуу, Б.Алтанцэцэгийн шанзаар тоглосон “Үлгэрийн холбоо” хэмээхаялгуу, 10-ын “б” ангийн Д.Оюунчимэгийн үндэсний уян налархай бүжиг зэрэг олон үзүүлбэр сургуулийг минь чимдэг байлаа. Тэрхүү урлагийн үзлэгийн үеэр шүүгчийн бүрэлдэхүүнд орсон хэн нэгэн багш манай ангийн хөгжмийн хамтлагийн тоглосон грузиний “Сулико” аялгууг “Энэ бол хориотой дуу” хэмээснээс болж бидний байр ухарсан гэнэ гэдэг яриа тэр үед гарч билээ. Манай сургуулийн ангиудын дунд урлаг спортынөрсөлдөөн нилээн ширүүн өрнөдөг байлаа.
Сургуульд байхдаа бид намрын ажилд явдаг байв. Баянмөнх суманд хадланд, Батширээт суманд буудай хураахаар явж байв. Аймгийн төвд гурилын үйлдвэр дээр хөвгүүд 70 кг-ын шуудайтай хүнд гурил үүрч хураадаг байв. Аймгийн төвд нүх ухаж мод тарьдаг байв. С.Гансүх багш маань хөдөлмөр зуслан ажиллуулдаг байв.
9-р ангид сурч байхдаа би гэнэт англи хэл сурахаар шийдэв. Тэр үед албан ёсоор зөвхөн орос хэл үздэг байлаа. Юун англи манатай. Би сургуулийнхаа шугам зургийн багшаас Чой.Лувсанжавын “Англи хэл өөрөө сурах бичиг” гэсэн хар хавтастай ном авч англи цагаан толгой бие даан үзэж удалгүй англи дуудлагаар уншиж сурлаа. Миний англи хэлний дуудлага зөв бурууг ёстой хэлж мэдэхгүй байв. Англи хэлээрнилээд үг цээжлэв. Гэвч англи хэлний багш байхгүй тул миний англи хэл сурах ажил ахиц муутай болж тэгсхийгээд замхарч билээ.
10-р ангид орсон намар С.Гансүх багш маань надад хандаж “За Сүхбаатар аа. Чиний хамгийн сул хичээл бол математик. Чи 10-р ангиа онц төгсөхийг бодож байгаа бол математикийн хичээл дээр эрс сайжрах шаардлагатай байна” гэлээ.Би ч хүлээн зөвшөөрч математикийн хичээлд шамдаж эхлэв. Тэр жилийн өвөл манай сургуулийн эрэгтэй хүүхдүүдийг өвөл сургуулийн түлээ бэлдүүлэхээр ойд хэд хоног ажиллуулах болов. Гансүх багш бидэнд хандаж: “Сургуулийн математикийн олимпиадад шалгарсан хүүхдүүдийг ойд очиж мод бэлтгэхажлаас чөлөөлж аймгийн математиийн олимпиадад бэлтгэх болно” гэв. Би дотроо “ Өвлийн хүйтэнд хөвчид мод бэлтгэж нусаа чирч байснаас математикийн олимпиадад шалгарч үлдээд аймгийн аваргад бэлтгэл хийх хэрэгтэй юм байна” хэмээн бодлоо. Би Гансүх багшаас Кочетков гэсэн зохиогчтой Алгебрийн хамгийн сүүлийн үеийн орос номыг ньгуйж аваад өгүүлбэртэй бодлогуудыг орос хэлнээс хөрвүүлж алгебрийн төрөл бүрийн бодлогуудыг боддог болов. Мэдэхгүй зүйлээ Гансүх багшаас асуудаг байлаа. Хичээл дээр огт заагаагүй аргуудыг тэр номнооссуралцаж байлаа.Тэр номноос математикийн индукц, дедукцийн аргыг хүртэл мэдээд авав.Удалгүй математикийн аварга шалгаруулахболов. Ер нь манай ангид математикаар хамгийн сайн нь Ж.Нэргүй, Г.Амартайван гэдэг хоёр хүүхэд байдаг байв. Хоёулаа сургуулийн математикийн аварга. Олимпиадад ирсэн тооны бодлогыг хартал индукцийн аргаар бодох бодлого байв. Би ч мэддэг зүйлээ хараад баярлаж тэрхүү бодлогыгтэр дор нь бодож шалгалтын комисст өглөө. Олимпиадын дүн гарлаа. Огт санаандгүй юм болов.Математикийн олимпиададби түрүүлчихжээ. Ингээд би хоёр олимпиадад түрүүлчихэв. 9-р ангид байхдаа би орос хэлний олимпиадад 10 оноо авч түрүүлж байв. Дараагийнхүүхэд 1 оноо авч хоёрт орж байв.
10-р анги төгсөх жил их л хариуцлагатай жил байлаа. Бид төгсөлтийн 6 улсын шалгалт өгөх ёстой байв. Математик, физик, хими, орос хэл, монгол хэл уран зохиол, түүх нийгэм судлалаар улсын шалгалт өгч байв.Нэг шалгалт 30 билеттэй.Билет бүр 3 асуулттай. Асуулт бүрийг зөв сайн хариулж байж онц дүн авна.Тэдгээр 6 улсын шалгалтыг би бүгдийг нь онц дүнтэй өгч 10-р ангиа онц дүнтэй төгсөв. Энэ бүх амжилтын гол үндэс болөөрийн жаахан хичээл зүтгэлээс гаднаанги удирдсан Содовын Гансүх багшийн ач тус үлэмж их байлаа. Багш нар маань биднийг улсын шалгатанд сайн бэлтгэсний хүчээр бид амжилт гаргажбайв. Тэр үед дунд сургуулиа онц дүнтэй төгссөн хүүхэд сургуульд сурахдаа цуглуулсан оноо нь өндөр тул ямар ч конкурсгүйгээр хуваариа шууд авдаг байв. Химийн Д.Намсрай багш биднийг өглөөний 05 цагт босгож сургуулийн танхимд суулгаж химийн хичээлийн давтлага өгч байлаа. Зарим хүүхдүүд эрт босохоос жаахан дургүйцсэн байж мэдэх юм. Гэхдээ өглөө эрт хичээл давтах нь маш их үр дүнтэй байв.Бид химийн толгой эргэм элдэв томьёонуудыг цээжилж химийн элдэв хэцүү бодлогуудыг бодож чаддаг байв. Манай ангид химийн хичээл дээр Г.Амартайван, Д.Оюунбаатар нар тэргүүлдэг байв. Монгол улсын Гавьяат багш Д.Намсрайнбидэнд заасанөглөө эрт босож өөрийгөө дайчилж хичээл давтдаг арга надад хожим нь их хэрэг болж билээ. Би Зөвлөлт Холбоот улсад оюутан болоод очтол орос хэлний бэрхшээлтэй тулгарсан юм. Би анх Зөвлөлт Холбоот улсад очихдоо “би сургуулийнхаа орос хэлний олимпиадын аварга болсон, орос хэлийг би сайн ойлгоно” гэсэн омог бардам бодолтой очтол байдал огт өөрөөр эргэв. Зөвлөлтийн их сургуулийн лекцийг би орос хэл дээр ойлгохгүй, хуулийн номыг оросоор уншаад ойлгохгүй байлаа. Орос хэлийг төгс сурна гэдэг ганц жилийн ажил биш байлаа. Их сургуулийн шалгалтын өдрүүдэд өглөө 5 цагт босож тухайн хичээлийн бүх номыг оросоор дахин дахин орчуулж уншихад л арайхийж толгойд тогтож байлаа. Их сургуулийн олон шалгалтыг би таван жил сурах хугацаандаа багшийнхаа заасан эрт босож бэлтгэдэг аргаараа хичээлээ давтаж орос хэл дээр бүх шалгалтаа амжилттай өгсөн дөө. Хожим нь би 40 нас хүрээд Удирдлагын Академид шалгалт өгөх болов. Бүх асуултад бэлтгэж өглөө эрт 05 цагт босож бүтэн 7 хоног бэлтгэв. Академид улсын зардлаар сурах 6 орон тоон дээр дөнгөж их дээд сургууль төгссөн 50 гаруй залуустай би өрсөлдөөд нэгдүгээр байраар тэргүүлжбилээ. Багшийн минь заасан эрт босож хичээл давтдаг арга ингэж л надад тус болсон доо. Эрдэмд оройгүй гэдэг. Би бүх насаараа суралцсан. Хойд хөрш улсад их сургуулиа төгсөж нутагтаа ирээд босоо монгол бичгийг бие даан сурч, монголын уламжлалт сонгодог бүтээл “Цаасан шувуу”,”Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм”,”Оюунтүлхүүр”,”Чойжид дагинын тууж” зэрэг бүтээлүүд, Буддын сургаалийг судалж, Ганжуур, Данжуур, Ламрим судрыг уншдаг болсон.Өөрөөр хэлвэл эрдэм сурах ажлын дутууг нөхөж дундуураа дүүргэсэн дээ.
Д.Сүхбаатар 1977 он
Бид удалгүй Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулиа амжилттай төгсөж, их дээд сургууль, мэргэжлээ сонгох цаг ирлээ. Манай 10 - ын “в” ангийн 32 сурагчаас гадаад улсын их дээд сургуульд 5 хүүхэд / Д.Даваасамбуу, Д.Ганзориг нар Зөвлөлтийн Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд, А.Цолмон Унгар улсын Политехникийн дээд сургуульд, Г.Амартайван зөвлөлтийн Ташкент хотын Политехникийн дээд сургуульд, би зөвлөлтийн Баку хотын улсын их сургуульд /хуваарь авч, бусад 22 хүүхэд дотоодын их дээд сургуульд элсэн орсон нь том амжилт байв. Би МУИС-ийн түүхийн анги, эсхүл гадаадад МИМО/ Москва хотын олон улсын харилцааны дээд сургууль/ сургуулийн аль нэгд орох юм сан хэмээн мөрөөддөг байв.Тэр жил эдгээр сургуулийн хуваарь аль нь чирсэнгүй. Харин Зөвлөлт Холбоот улсад хуулийн дээд сургуулийн нэг хуваарь ирснийг би авч билээ. Энэ хуваарийг авч нийслэл хотод очоод 10-р ангиа онц төгссөн тул ганц орос хэлний шалгалт өгөв. Орос хэлний шалгалтыг онц дүнтэй өгөв.
Элсэлтийн комисс “За чи орос хэлний шалгалтаа онц дүнтэй өгчээ. Одоо чи орос хэлний бэлтгэлд Эрхүү хотод 1 жил сурах уу? Эсхүл Зөвлөлт Холбоот улсын Баку хотод их сургуулийн хуулийн ангийн нэгдүгээр дамжаанд шууд элсэн орж суралцах уу? хэмээн асуув. Би ямар ч эргэлзээгүйгээр шууд Баку хотын их сургуулийн нэгдүгээр дамжаанд сурна гэв.
Ингээд би сурагчийн ширээнээс холдож оюутны амьдралын босгыг давахаар алс холын замд гарахаар боллоо. Сурагч нас минь сум шиг хурдан өнгөрөв. Сурсан эрдэм минь тархинд багана мэтбат тогтов.
Галт тэрэг Улаанбаатарын вокзалаас хөдөлж ээж минь араас сүүгээ өргөн хоцров. Ээж, аав минь эргэн уулзатлаа баяртай. Ийнхүүби үе тэнгийнхэнтэйгээ хамт Зөвлөлт Холбоот улсын нийслэл Москва хотыг зорилоо. “Улаанбаатар – Москва –Баку” гэсэн чиглэлээр галт тэргээр долоо хоног аялах аян замдаа гарлаа.
Зөвлөлтийн галт тэрэгний цонхоор оросын хот тосгод жирэлзэн өнгөрч, орос тариачид ногооныхоо газар дээр бөгтөгнөн ажиллаж байгаа нь харагдана. Галт тэрэгний вокзал дээр орос авгайчууд чанасан төмсөөшилэн саванд хийж зам зуурын хүмүүст зарна. Сибирийн ой нов ногоон харагдаж Байгаль далай цэнхэртэн үзэгдэнэ.
Галт тэрэгний радиогоор оросын алдарт дуучин Людмила Зыкина “Издалека долго течет река Волга, конца и края нет. Среди хлебов спелых, среди снегов белых, течет моя Волга, А мне семнадцать лет.” хэмээн намуухан уянгалуулан дуулах нь сонсогдоно.
Би ч 17 настай, энэхүү дуу ч 17 насны тухай өгүүлнэ. Аяа, арван долоон нас минь алслагдан холдсон ч ачит багш, анд нөхдийн минь дүр сэтгэлд минь ойр дотно тодхон үлджээ.
Өндөрхааны сургуулийн 22 дахь төгсөгч Доржийн СҮХБААТАР
pkxny
Bat
Зочин