Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

СОЛОНГОСЫН ДАЙН

Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км-ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна. Хоёр солонгос хоорондоо дахин дайтах уу, эсхүл тайвнаар нэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.

ӨНӨӨГИЙН ​АРДЧИЛАЛ БА ДАРАНГУЙЛАЛ

Ардчилал бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Монголын ард түмэн бол хоёрхон зүйл хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Энэ хоёр зүйлийг нь төрөөс хангаж ажиллаж амьдрах бүх нөхцөл боломжийг нь ​өгчихвөл манай ард түмэн түргэн босоод хөгжих чадалтай ард түмэн шүү.

САНСАРТ ХҮЛЭГДСЭН ХҮМҮҮН

Сансарт хүлэгдсэн хүмүүн олон галавын турш сансрын зургаан зүйл амьтны тойрогт ээлжлэн төрөл авч сансарын хүрдэн дотор мөнх эргэлддэг. Хүмүүс уур, шунал, мунхаглал гэсэн гурван том нисваанисаас уршигдаж, ​сансарт ахин дахин төрөл авч олон галаваар хүлэгддэг. Нэг галав гэдэг нь 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Аймшигтай агуу хугацаа шүү.

ЯНДАЖ БОЛШГҮЙ ДАЛАЙ ШИГ БАЯН НУТГИЙГ МИНЬ ЯАЧИХАВ ДАА

Манай нийгэм ёс зүйгээ бүрмөсөн алдаж, ийм л бузар булай шуналтай бирдүүдэд хамаг баялгаа алдаж, их мөнгө олсон гэгддэг компаний захирлууд, олигархиуд жирийн татвар төлөгчдийн мөнгөөр болон улсын үлэмж их хэмжээний валютаар тоглож туйлж хагартлаа баяжсан гэдэг нь илт харагдаж байна. Юутай гутамшиг.

ДУНДАД АЗИ ДАХЬ АЛТАН УРГИЙН УДАМ

Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар ​нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1]​Y-хромосомтой гапло групптэйC-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.

ЖИНХЭНЭ ЁС ЗҮЙ

Монголчууд минь. “Амьдрал бол аз жаргалтай хормуудын хэлхээс юм” гэсэн Далай лам багшийхаа мэргэн сургаалийг бодож үзэх хэрэгтэй юм биш үү. Монголчууд бид ёс зүйтэй, шударга нийгэмд амгалан тайван амьдрах эрхтэй шүү. Ийм нийгэм байгуулахын төлөө бид сайн тэмцэж их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болоод байна даа.