ҮРГЭЛЖИЛНЭ
Авилгатай тэмцэх газар “эзэд”-тэй боллоо. “Эзэнгүй айл” хэмээн чичлэгдэж байсан энэ газрыг ОХУ-дахь манай элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан хурандаа Н.Ганболд толгойлох болов. Харин дэд даргаар нь алдарт Б.Хурц томилогдлоо.
АТГ-ын шинэ удирдлагууд

Н.Ганболд бол зохиолчийн гэр бүлд төрж өссөн хүн. Тэрбээр хүүхэд ахуйдаа нийслэлийн 20,33 дугаар дунд сургуулиудад сурч байжээ. Түүний наймдугаар ангиа төгсөөд Төмөр замын техникумд элсэн, илчит тэрэгний техникч, механикч мэргэжлээр төссөн гэх эртний намтрыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Төмөр замд засварчин, мастер, бригадын дарга хийж явсан нөхөр гэнэт л цагдаа болохоор шийдсэн гэдэг. Учир нь түүний төрсөн ах тухайн үеийн НАХЯ –нд ажилладаг байжээ. Ахынх нь мэргэжил гоё санагдаад болдоггүй. Эрсхэн л шийдэж, хүчний байгууллагатай холбосон хувь заяаныхаа замыг цагдаагийн ажлаас шуудхан эхэлж байснаа ярих дуртай.Тэр үеийн төмөр замын цагдан сэргийлэх ангид ийнхүү хөл тавьж, эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч хийж байгаад Москва руу Дотоод яамны дээд сургуульд сурахаар хүлгийн жолоо залав. Төгсч ирээд Төмөр замын цагдан эргийлэх ангийн дарга, Эрдэнэт хотын цагдаагийн хэлтсийн дарга, Нийслэлийн Хан –Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Хотын цагдаагийн газрын дэд дарга, ЦЕГ-ын хэв журмын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга зэрэг албуудыг хашч байлаа. Түүний зам мөр бүхэлдээ ягуухан өгссөн, тогтуун, элдэв савалгаагүй.
Цэрэг цагдаагийн хүний ойртоход төвөгтэй, хатуудуу төрхгүй, амар амтгаланг илтгэсэн зөөлөн харцтай энэ хурандаад хүмүүс ам сайтай байдаг. Сая чуулганаар ороход нь ч энэ нь ажиглагдаж байна билээ. Зан чанарын хувьд хэт эерэг, ажил хэргийн намтар сэлт нь нуруулаг бөгөөд жинлэг, өссөн орчин нь гэгээлэг, ихэнхдээ хүмүүст хүндлэгддэг түүнээс сэлэм эргүүлсэн цочмог ажиллагаа хүлээх хэрэггүй биз. Хувийн энэ мэт төрх төлөв, зан чанар, ажлын дадлага туршлага нь АТГ-ыг элдэв улс төржилтийн бай болсон захиалгат тоглоомын газар байхаас нөмөрлөн үлдэж, төрхөө гүйцэт олоогүй энэ айлыг хөл дээр нь тогтоож мэднэ.
Б.Хурцын хувьд сүүлийн нэг жил хангалттай “уншигдсан” хүн. Б.Хурцыг гүйцэтгэх ажлын ур чадвараараа Монголдоо дээгүүр жагсах хүмүүсийн нэг гэх. Түүний тухай Тагнуулын даргаар ажиллаж байсан нэгэн эрхэм “Хурц бол боловсрол сайтай, олон жил тусгай албанд ажилласан, ажлын их туршлагатай, сэтгэлгээний хурд өндөр, авхаалж самбаатай, тусгай албаны ажилтанд байвал зохих үзүүлэлтээс 90 хувьд нь шаардлага бүрэн хангах хүн” гэж үнэлж байсан удаатай. Түүнийг хүний нутагт торны цаана хатаасан үйл явдал чухамдаа гүйцэтгэх ажилтных нь хувьд хэн болохыг нь илтгэдэг. Бараг төгс гүйцэтгэсэн гэж мэргэжлийнхний үнэлдэг тэрхүү операци уг нь төрийн өгсөн үүрэг байлаа. Үнэн хэрэгтээ энэ ажиллагаанд оролцсон хурандаа Б.Хурц нарын үүрэг улсын хилээр ормогц дуусгавар болсон. Гэсэн ч манай дотоодын улс төр хэргийг цааш нь өөрөөр аваад давхичихсан. Үр дүнд нь манай гүйцэтгэх ажилтан харийн нутагт албан ажлаар явж байгаад баривчлагдсан. Болсон явдал ердөө л энэ. Эх орондоо ирснийхээ дараа тэрбээр “Би ардаа Төртэй хүн гэдгээ ямагт санаж явсан” гэхээс өөр үг унагаагүй.
Түүнийг АТГ-ын дэд даргаар томилогдсоны дараа “Хурц ч чоно шиг хийморьтой залуу юм даа” гэх бахадсан маягийн үгс л улс төр орчмоор нисч байна. Санаанд оромгүй хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, сөрж, ялж гарч ирж чадсан энэ хүн АТГ-т өөрийн алдрыг сийлэх биз ээ.
Улс төрийн байшингаас хийгдсэн хамгийн сүүлийн томилгоо хийгээд шинээр томилогдсон хоёр эрхмийн тухайд ийм байна. Тэдний томилгоотой зэрэгцэн хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэрэг Нийслэлийн прокурорын газраас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжин ирсэн мэдээ түгэв.
Харин хуучин хоёр даргын тухайд ямар ч мэдээлэл алга. Чилтэл, чилийтэл хоригдсон Сангарагчаа шүүхийн танхимаас гарч ирээд лам багшийн “зөвөлгөө”-гөөр шууд гэртээ очоогүй бөгөөд буудалд хонож, буруу газрын бүх үнэр танараасаа салсан гэх сонин мэдээллээс өөр сураг ажиг алга байна. Сангарагчаа, Сундуйсүрэн нарын биеийн байдал тааруу байгаа бөгөөд тэдний төрийн албанд ажиллах эрх хязгаарлагдсан гэхээс өөр мэдээ байхгүй.
Улс төрөөс ирсэн хамгийн содон мэдэгдэл хийгээд Женко
Өнөөгийн Засгийн газрын хамгийн хүчирхэг сайдын нэг Х.Баттулга бүрэн биш ч хагас хугас уушигаа нээж шуугиан тарьлаа. Түүний амнаас унасан мэдэгдлээс хамгийн хуучин нь бөгөөд дэндүү танил нь үргэлж гудамжинд нь баяр болж байдаг, аархуу эзэрхүү айл болох MCS-тэй холбоотой бухимдал байв. Шинэ нь намын дарга Н.Алтанхуягийгаа улаан цайм “оролдсон” нь. Тэр ч бүү хэл АН-ын ҮЗХ-г хуралдсан шиг хуралдаж, асуудлыг авч үзсэн шиг авч үзэхийг “тулгасан” нь сонин гойд юмгүй хэлхэлдэн буй улс төрөөс дуулдсан хамгийн халуун цочмог мэдэгдэл боллоо. ҮЗХ дотор түүний гэх гишүүдийн тоо 100-д тун ойртож яваа сураг байдаг. Дээрээс нь МоАХ түүний мэдэлд. Дээр нь намын хууччуулаас ихээхэн залхах болсноо ил тод зарладаг залуучуудын дэмжлэгтэй. Бас дээр нь Ерөнхийлөгчтэй ойр. Ахиад дээр нь хэвлэл мэдээлэлд эрээвэр хураавар энд тэндээс нь дэмнэх навсайсан их дэмжлэгтэй. Дахиад дээр нь хэдийгээр “Алтангадас”-ын эдийн засгийн хүчтэй тулахад өнөөдөртөө тэнцвэргүй тэмтрэгдэх ч талх, хиам зарж олдог чамламгүй их мөнгөтэй. Тэгэхээр түүний энэ удаагийн мэдэгдлийг зүгээр нэг авиг үзүүлж байна гэх төдийгөөр унших аргагүй. Нийгмийн энгийн даруу давхаргынханд маш дулаанаар хүндлэгддэг энэ “амаргүй амьтан” ямар ч бодлогогүйгээр хаалгыг нь татсан бүсгүй сурвалжлагч болгонд ам нээгээд байдаггүй. Тийм болохоор намынхан нь аман дээрээ “Аан Женко үргэлж л сэтгэл дундуур явдаг ш дээ. Тэр үргэлж л MCS гэсэн хатиг тээж явдаг биз дээ” хэмээн мөрөө хавчиж байгаа ч далд түгшиж байгаа нь илт байна. Хурцхан мэдэгдлийнхээ дараа тэрбээр Засгийн газрын хуралдаанд шинэ төмөр зам төслийн хэрэгжилтийг танилцуулж, улмаар уг төсөлд шаардагдах эхний санхүүжилтийг энэ сард багтаан авахаар шийдүүлж чадлаа. Үүнийг Х.Баттулга хамтарсан засагт хамт аж төрж байгаа гэр орныхныгоо гантил өргөдөг гараа зангидан “айлгаж” байгаад асуудлаа шийдүүлж байна гэж дүгнэх нь дэндүү тэнэг явдал юм.
Хамгийн хошин мессеж ба Ж.Оджаргалыг Ерөнхий сайд болгох санал
Хоёр үзүүртэй зүү шиг нэг хорон мэдээ өнгөрсөн долоо хоногийн төвийн бүх хэвлэлийн хамгийн өндөр үнэтэй талбайнуудыг эзлэн түгжээ. Гол утга нь одоогийн Ерөнхий сайдыг УИХ-ын шийдвэрийг ажил болгочих овсгоогүй, шинэтгэл зарлаж худлаа гадагшаа сүжигнэхээс хэтрээгүй, дургүйд хүчгүй гэгчийг үргэлж санагдуулан үлбийж байдаг ийм нөхрийн хэрэг алга хэмээн “загнаж”, түүний оронд MCS-ийн Ж.Оджаргал шиг хүнээр Ерөнхий сайд болгомоор байна гэж ил тод “санал болгожээ”.
Ж.Оджаргалд хаягласан сайд Х.Баттулгын бухимдлын дараа ийм санаанд оромгүй гэнэн тоглоомыг хаанаас явуулсан нь сонин. Гаднаасаа Х.Баттулгын зүгээс Ерөнхий сайд Ж.Оджаргал нарын дунд зориуд чулуу шидэж үзэж байна гэж харагдуулах гэсэн хөндлөнгийн санаархал ч юм шиг.
Иймэрхүү гажигтай юмыг үргэлж сэтгэл дундуур яваа хөндлөнгийн бүлэглэлүүд л хийнэ гэж ажиглагчид үзэж байна. (Н.Энхбаярын ч юм уу, эсвэл 999-ийнхөн ч юм уу) Арай MCS иймдээ тулсан хачин хүсэл илэрхийлэхгүй биз гэж тэд ярьж байгаа. Менежерийн хувьд Ж.Оджаргал үнэхээр тасарсан лидер байж болно. Гэхдээ хувь хүн өөрийн хэтийн зорилго чиглэлээ нийгэмд ил тод зарлаагүй байхад энэ мэт өс, мэс болсон хутгуурын шинжтэй зүйлсийг өмнөөс нь хийх утгагүй. Хөгийн хийгээд хогийн юм хувь хүмүүсийн дунд ч, хамаагүй том төвшинд ч, хамгийн өчүүхэн жим дээр ч мөн ч их болох ажээ. Амьдрал үргэлжилж байгаагийн л нэг шинж юм биз ээ....
Цас нэвсийтэл дарчихав. Улирлын энэ өнгө төрхөөс болоод амьдралын чимээ дотогшоо орчихож буй юм шиг хааяа санагдав ч тийм бишийг нь зогсолтгүй лугших цагийн зүү илтгэнэ. Цагийн зүү....