Ц.Нямдорж сайд хууль хулгайлдаг байснаа дээрэмддэг болов
Одоогоос олоон жилийн өмнө (2007 онд) Ц.Нямдорж гуай УИХ-ын баталсан хуулийг орондоо зассанаа ид хав болгон ярьж байв. Гэвч энэ үйлдэл нь “УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэрэг болж таарсан тул Үндсэн хуулийн Цэц хүртэл явж байлаа. Цэцийн дүгнэлт гарсны дараа Ц.Нямдоржтон УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч, харин Тамгын газрын дарга нь хуулийн хариуцлага хүлээхэд хүрсэн билээ. УИХ-ын батлаад гаргачихсан хуулийг редакци хийхээс нь өмнө гэртээ аваачаад засчихна гэдэг хуулийн хулгай мөн биз дээ.
Одоогоос олоон жилийн өмнө (2007 онд) Ц.Нямдорж гуай УИХ-ын баталсан хуулийг орондоо зассанаа ид хав болгон ярьж байв. Гэвч энэ үйлдэл нь “УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэрэг болж таарсан тул Үндсэн хуулийн Цэц хүртэл явж байлаа. Цэцийн дүгнэлт гарсны дараа Ц.Нямдоржтон УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч, харин Тамгын газрын дарга нь хуулийн хариуцлага хүлээхэд хүрсэн билээ. УИХ-ын батлаад гаргачихсан хуулийг редакци хийхээс нь өмнө гэртээ аваачаад засчихна гэдэг хуулийн хулгай мөн биз дээ.
Хүн тийм амар өөрчлөгддөггүй гэж үнэн бололтой. Арав гаруй жилийн өмнө түүний хийж байсан үйлдэл өнөөдөр дахин давтагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын боловсруулж, УИХ-д өргөн барьсан (өнгөрөгч баасан гаригт) Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. “Иргэдээс санал авна” гэж яамныхаа сайтад байршуулсан хуулийн төслөө Ц.Нямдорж сайд энэ хуулийн төслийн талаарх хуульчдын эсэргүүцэл, шүүмжлэлийг үл тоон УИХ-д өргөн барив. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг болж байна. Үүнийг цагаандаа гарна гэдэг байх аа?
Хэрэв Ц.Нямдорж сайдын хууль батлагдвал Засгийн газрын бүх шийдвэр, түүнийг хэрэгжүүлдэг төрийн агентлагууд, шат шатны Засаг дарга нар хуулийг дур зоргоороо зөрчих боломжтой болно. (Одоо ч гэсэн хууль зөрчсөн шийдвэрүүд нь шүүх дээр очиж унасаар байгаа л даа. Захиргааны шүүхийн нийт маргааны 80 хувийг Засгийн газрын харъяа байгууллагуудтай холбоотой маргаан эзэлдэг) Учир нь Нямдорж сайдын өргөн барьсан төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг. Шүүхээр хянагдахаа болиод зогсохгүй одоо Захиргааны шүүх дээр хариуцагчаар татагдчихаад байгаа бүх хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ингэвэл Захиргааны хэргийн шүүх байх нь ч утга учиргүй болно гэсэн үг. Энэ одоо юу вэ?
Захиргааны хэргийн шүүх яагаад байдаг вэ гэвэл, Засгийн газрын байгууллагуудыг (Яам, тамгын газрууд, түүний харьяа нэгжүүд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд) хууль зөрчихөөс сэргийлж, хууль зөрчиж гаргасан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд юм. Учир нь Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь шүүхийн үүрэг. Шүүх систем энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны хэргийн мэргэшсэн, төрөлжсөн шүүхийг (Administrative Court) байгуулдаг. Ганц манайд биш, хуулийн засаглалтай бүх оронд ийм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаар бол Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх биш, Үндсэн хуулийн Цэц хянах юм гэнэ. Гэтэл Цэц зөвхөн Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Товчхондоо Үндсэн хуулийн хяналтын байгууллага. Харин Захиргааны шүүх нь захиргааны байгууллагууд шийдвэр гаргах явцдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхийг хянадаг. Зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарддаг. Цэцээс гаргадаг шийдвэр хүртэл шүүхээс ондоо. Зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаад орхидог, хохирол барагдуулдаггүй.
Хэрвээ Засгийн газар, түүний байгууллагууд хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг Цэц хүлээж авдаг боллоо гэхэд Цэц тэр олон маргааныг шийдэж чадах ч үгүй. Есхөн гишүүнтэй, тэд нь бараг шахуу мэргэжлийн бус. Энэ мэтчилэн хуулийн болон практикийн маш олон зөрчилтэй хуулийн төслийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-д өргөн бариад байна. Цагаандаа гарч, улайран зүтгэж байгаа ганц шалтгаан нь Засгийн газар, түүний харъяа байгууллагууд хууль бус шийдвэр гаргасан ч хариуцлага хүлээдэггүй (түүнээс нь болж иргэдэд учирсан хохирлыг ч барагдуулах боломжгүй) “онцгой” эрхтэй болох явдал. Адгийн наад зах нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухайгаа ч шүүхээр тогтоолгож чадахгүй болно гэсэн үг.
Өнгөрөгч долоо хоногт “Нээлттэй нийгэм” форумаас зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хуульчдын хэлэлцүүлэг дээр ярьж байна лээ. Засгийн газар Захиргааны шүүх дээр удаа дараа ялагдал хүлээгээд байгаа “Эрдэнэт”-ийн маргаанаас болж энэ хуулийн төслийг өргөн барилаа гэж. Ц.Нямдорж сайд ”Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай хэдий их өс хонзонтой байлаа ч ийм аргаар дийлнэ гэдэг хуулийн салбарыг тэргүүлж байгаа сайд хүний хувьд хэтэрхий бохир ажиллагаа. Нэг компанийн өмчийг авахын тулд бүхэл бүтэн шүүх системээ нураахаар улайрч байгаа нь хуульчийн ч, улстөрчийн ч хувьд дэндүү эрээ цээргүй үйлдэл.
Бас нэг шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018-2020 онд хийх төрийн хувьчлалын жагсаалтыг саяхан УИХ руу оруулсан. Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг хувьчлахад хүрвэл “Эрдэнэт”-ийн 49 хувиас дутуугүй маргаан дагуулах нь тодорхой. Гэвч тэр үед Засгийн газрын шийдвэр, түүнийг биелүүлсэн төрийн агентлагын шийдвэр, хууль бус үйлдлийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй болгож байна. Мөнгөтэй л болж байвал юуг ч нураахад бэлэн болжээ, энэ УИХ, Засгийн газар. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг боллоо. МАН байхад дайснаар ч яах юм.
Зочин
зочин
зочин
Zochin
Зочин
Зочин
ene naymdorj hezee neg vhej mongold huuliin zasaglal togtohiin boloo
Аймшиг
Хүн
Сэнгэ
Irgen
Зочин
иргэн