ТАРХИНЫ ДҮРВЭЛТ
Манайд үзэл бодол биш мөнгө хамгийн хүчтэй болжээ. Бараг л энэ мангар юм шиг өөрийн үзэл бодолтой гэх нь холгүй. Монголын олны танил, нөлөөлөгчдэд үзэл бодолтой нь маш бага байна. Ямарч нийгэм эхэндээ ийм байгаад өөрсдийгөө засаад эмчлээд явдаг хууль бий ч манайд энэ арай л удаад байгаа мэт.
Манайд яг одоо ийм дүрвэлт болж байна уу гэмээр харагдаж байна. Өмнө нь үнэхээр ажил олдохгүй гадагшаа гарч ажилладаг байсан бол одоо үүн дээр нэмэгдээд мөнгөтэй, тархитай хэсэг нь дүрвэх болжээ. Энэ хамгийн аюултай нь. Улс төрийн шударга бус байдал, төрийн оролцоотой болгоны бүтэлгүйтэл, утаа, түгжрэл гээд олон шалтгаанаас залхсан монголын хамгийн шилдэг тархинууд болох хувийн хэвшлээс гадагшаа дүрвэх нь их болов. Дүрвээгүй байгаа ч дүрвэх бодол ихэнхэд нь бий болж. Бодсон бол үйлдэл болох нь элбэг. Улс төртэй холбоотой тэд нараар амьдардаг хэсэг бол мэдээж өөр. Бид сэтгэлээ ядуу бүх л зүйлийг мөнгө эсвэл өөрт харагдаж буй зүйлээр л үнэлдэг. Гэтэл мөнгөөр хэмжигдэхгүй маш олон зүйлийн нэг нь эдгээр тархинууд. Стив Жобс (нийт 6 салбарт дэвшил авчирсан) байхгүй бол технологийн салбар энэ хэмжээнд хүрэхэд ахиад хугацаа хэрэгтэй биз гээд ярьвал нэг тархи ямар хүчтэйг ярьж болно. Манайд үзэл бодол биш мөнгө хамгийн хүчтэй болжээ. Бараг л энэ мангар юм шиг өөрийн үзэл бодолтой гэх нь холгүй. Монголын олны танил, нөлөөлөгчдэд үзэл бодолтой нь маш бага байна. Ямарч нийгэм эхэндээ ийм байгаад өөрсдийгөө засаад эмчлээд явдаг хууль бий ч манайд энэ арай л удаад байгаа мэт.
Африк тив тэр чигээрээ ийм нөхцөлд байдгийг Пол Коллиерын "Адагт үлдэх тэрбум" номонд хангалттай жишээ баримттайгаа дурьдсан байдаг. Товчоор бол африкаас ямарч хамаагүй аргаар мөнгөтэй болсон бол "зугт" гэдэг шиг хамгийн тархитай, мөнгөтэй хэсэг нь дүрвэх болсон. Хамгийн харамсалтай нь тэнд тархитай, мөнгөтэй байгаад ч үлдэх боломж үнэхээр хомс. Нобелийн шагналт мундаг ЭЗ-ийг өндөр хөлсөөр ажлуулдаг ч улс төрчид нь тэдний үгэнд орохгүй нь их.
Ямарваа нэг улс оронд дотоодын үймээн самуун болоход хамгийн ухаалаг хэсэг нь түрүүлж дүрвэн гардаг. Сирийн дайн болоход Герман улс 800,000 сири дүрвэгч авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд Ангэла Мэркэл үүнээсээ болж ихээхэн ад үзэгдсэн. Тэгвэл Сири улсаас хамгийн түрүүлж дүрвэж буй хүмүүс нь ямар хүмүүс вэ гэж үү? Манайхаар бол Сирийн хувийн компаний эзэд, захирлууд, эрдэмтэн мэргэд гэр бүл, ойр дотныхон гэр бүлээрээ гэсэн үг. Дараа нь удирдах албан тушаалынхан буюу дараагийн мөнгөтэй, дараагийн ухаалаг хэсэг дүрвэнэ. Ингэж харахаар Герман шиг төрөлт багассан, амжиргаа дээшилж "хар ажил" хийх хүний эрэлд хатсан улсад нийт хүн амынхан ердөө 1 хувийг эзлэх Сиричүүд тийм ч том асуудал биш (мэдээж дүрвэгчдийг дагаж явдаг жижиг сажиг хэрэг төвгүүдийг оруулаагүй болно). Харин германчууд нэг улсын тархийг тэр чигээр нь улсдаа авчиж буй хэрэг. Гэтэл тухайн улс тэр олон мундаг тархинуудыг бий болгох гэж ямар их мөнгө, цаг хугацаа зарсан бол. Орлуулж болохгүй баялагаа зүгээр л өөр нэг улсад өгчиж буй хэрэг. Сирийн томчууд германд бизнес эрхлэхээс гадна, сирийн хуульч, доктор, эмч нараар эдийн засагтаа хүч нэмнэ. Угтаа бол Сирийн тархинууд германы "хар ажил"-ын зах зээлд том дэмжлэг болно.
Харин Сирид хэн үлдэж байгаа вэ? Хэдэн жилийн турш гадагш цуврах цувааны төгсгөлд Сирийн гэр хорооллынхон болон дундажаас доошхи давхарга үлдэнэ. Сири улс дайн дажингүй болсон ч гэсэн дүрвэж явсан тэр ухаалаг тархинуудыг бий болгох гэж дахин хэр хугацаа орохыг таашгүй. Сонгууль болно үлдсэн хэдэд нь таарсан нөхдүүд дэвшиж, гадны том улсуудын болон өөрсдөдөө таарсан улс төрчдийн тоглоом болж мөнхийн үймээн самууны тойрогт орно. Африк эд баялагаас гадна өөрсдийн уураг тархинуудаа алдсаар буй. Ямарч ухаантай тархинууд байдаг гэж санана. Дайн самууны дараа энэ тоо огцом нэмэгдэнэ.
Америк дэлхийн дайны үеэр Европийн хамгийн том тархи болсон эрдэмтэн мэргэдийг өөрийн болгосон. Европчууд хэдэн зууны турш олж мэдсэн тэр олон нээлтүүдээ нэг л мэдэхэд Америктай хуваах болсон. Аргентин Дэлхийн 2-р дайны дараа яг л энэ замыг туулсан боловч популист Пэроны гайгаар ёроол руу уруудсан. Швейцар, Австри Чечений дайны үеэр баахан Чечениүдийг авсан гээд ийм төрлийн жишээ маш их. Сингапур, Тайвань гэхэд коммунизмаас зугтсан хятадын томчуудын тархины дүрвэлтээр бий болсон шүү дээ. Ийм тархинуудаас үүссэн улс хөгжих нь ойлгомжтойг харуулж буй.
Нөгөө талаар Япон, БНСУ-ын хөгжлийн нэг тулгуур нь гадагшаа өндөр хөгжилтэй улс руу сургуульд яваад нутагтаа ирж ажиллах болсон тархинууд.
Харин коммунизмын сул тал нь хүн бүрийг тэгш болгоно гэдгээс болж ухаалаг тархинууд шууд дүрвэж эхэлдэг. Үүнээс болон бас бус шалтгаанаас болоод коммунист улс гадагшаа дүрвэх, аялахыг хориглодог. Манайх ч гэсэн өмнө нь зөвхөн тодорхой тооны улсууд руу аялдаг байсан бол одоо ч дэлхий дээр Куба, Хойд Солонгос гээд ийм улсууд байсаар байна. Уг нь харгис нийгэм, гэхдээ манайх өндөр хөгжилтэй байгаагүй учраас манайхны тархинд муу систем гэдэг нь гүн бат суугаагүй юм шиг бгаан. Сэхээтнүүдэд халтай нийгэм боловч манайх бусад коммунист улсуудтай харьцуулахад сэхээтний тоо нь бага байсан учраас улс даяар, хүн бүрт системийн үнэн дүр зураг сайн суугаагүй гэж хардаг. Тийм ч учраас өмнөх нийгмээ их санагалздаг. Дээр нь удирдагчийн характераас ихээхэн шалтгаалдаг юм шиг харагддаг, манай удирдагчид Мао, Ким Ир Сэн, Фидэл Кастро, Сталин эдрээс зөөлөн байсан учраас хатуу чанга нь яваандаа суларсан харагддаг. Цөөхөн хүн амтай байсан нь гол нөлөө байж болох юм.
Улс бүрт цөөхөн хувийг эзэлдэг ухаалаг тархинууд бий. Тэд нар дээрээ тогтож, тэд нарыгаа хэр ашиглаж чадсан нь хөгждөг гэхэд нээх хол зөрөхгүй. Манайд бол хувийн хэвшилийн томчууд. Японыг Тоёота, Тошиба, Сони бүтээсэн, Америкийг Рокфэллэр, Жобс, Гэйтс бүтээсэн шиг бид ч гэсэн хувийн томоохон хувийн хэвшлүүдийнхээ хүчээр л хөгжинө. Тэнд бидний хамгийн мундаг тархинууд бий. Манайх бол ухаалаг буюу удирдах түвшний хүний нөөц үнэхээр ядмаг.
Хүний түүх ч гэсэн бүх хүний хүчин чармайлт гэхээсээ илүү цөөхөн ухаантнуудаа дагасан сүрэг байдаг. Ардчиллын сул талыг эндээс харж болно. Яагаад гэвэл тухайн нийгмийн дундаж боловсрол, ухамсарын сонголт нь сонгуулийн дүн болдог. Тухайн нийгмийн боловсрол, ухамсар доошлох тусам сонгогдсон нөхдүүд дунд асуудалтай нөхдүүд олон гарч ирдэг. Ардчиллын сул тал энэ боловч хүн төрөлхтөн үүнээс сайн систем олоогүй л бн. Манайд бол сонгогчдын боловсрол, ухамсар тийм ч өндөр биш учраас сонгосон нөхдүүдээ буруу шаах, дээр нь ардчилал зөв үү буруу юу гэдэгт эргэлзэж эхэлдэг. Ардчиллын хувьд өнгө зүсээ олтол тодорхой хугацаа шаарддагийг түүхээс харж болно. Эхний үймээнийг шууд дарангуйлал болгож хувиргах тохиолдол ч бий. Манайд азаар тийм зүйл болоогүй. Ер тэгээд ямар ч изм, шашин, систем буухад тухайн нийгмийн суурь чухал байдаг. Тухайлбал буддизмын азийн орнуудад буухдаа тухайн нийгмийн өнгө төрхөнд хувирч байгаа харагддаг. Манайд бол гүн ухаан талаасаа буусан нь бага байдаг учраас шашин ч юм шиг, сэтгэл судлал ч юм шиг харагддаг.
Баяраа
Onoch
Зочин
TTT
Чойном
Зочин
Зочин
Зочин
Зочин