Гүрж, Азербайжан, Украин бас Монгол
Зөвлөлтийн харъяанд байсан улсууд болон Монголчуудын ойролцоо нөхцөл байдал
- Гүрж
Гүрж хөгжиж болохгүй. Гүрж улс авилгал хээл хахууль, төрийн хүнд суртал гээд 1991 онд Зөвлөлт унаснаас хойш пост коммунист улсуудын туулсан бүхий л зовлонг туулсан юм. 2008 онд Михаил Саакишвили ерөнхийлөгч болж шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд татварын 22 төрөл байсныг зургаа болгож бууруулснаас эхлээд том өөрчлөлтийг хийж эдийн засаг нь тэлж эхэлсэн. Илүү барууны чиг шугамтай ерөнхийлөгч гарч ирсэн нь оросуудад таалагдаагүй учраас 2008 онд Оросын танк орж ирж Орос-Гүржийн 16 өдрийн дайн болжээ. Энэ үед Бээжинд Зуны Олимпын Наадам болж дэлхий нийт анхаарах сөхөөгүй байсан юм. Дараа нь 2014 оны Өвлийн Олимпын Наадмаар мөн л Украины Крым рүү цэргээ оруулж хүчээр авч байлаа. Украины дайн яриад байдаг хүмүүс юунаас болсныг мэддэггүй байх. Орос өөрсдийн нийлүүлдэг цахилгаанаа таслахаас эхлээд оросоос “холдвол” ийм төлбөртэй шүү гэсэн мэссэжүүдийг тогтмол өгч байв. Гэхдээ тухайн үед Гүрж чадсан. Саакишвилитай хамт явж байсан нөхдөөс нэг нь алагдаж (танил дүр зураг), нэг нь өөр нам эдэр байгуулсан ч амжилт олоогүй. Ер нь нэг гайгүйг нь хороох нь бусдад нь сургамж болно гэдэг шиг улсынхан гайгүй толгойг нь “авчихаж” байгаа юм. Өнөөдөр Гүрж ахиад Оросын нөлөөнд орж магадгүй болж байна. Байнга тайван жагсаал болж буй. Гэвч энэ жагсаал үр дүнгүй болж тагнуул гэж үзсэн нөхдийг шоронд хорих хуулиа баталлаа. Хөөрхий ерөнхийлөгч нь нэг хориг тавьсан ч Оросын талын хэд нь зүтгүүлсээр байгаад батлагдаж байна. Одоо Гүржид барууны үзэл баримтлалтай гайгүй залуус гарч ирэх юм бол өчиггүй шоронд хийчихнэ. Гүржүүдийг Гүржүүдээр нь бариулах тактик. Оюутолгойг барууныханд өглөө гээд гэрээ байгуулсан хэдийгээ хорьдог, янз бүрээр хар Пи Ар явуулдаг шиг танил дүр зураг. Зелинскийг комедичин юу юу гэнэ үү бас баахан л хар Пи Ар-даж үзсэн дээ.
Гүрж барууны чиг шугамыг баримтлаад эдийн засаг тэлээд эхлэвэл эргэнд тойронд нь буй Армен, Азебайжанаас эхлээд Оросын Дагестан, Чечень тэргүүтнүүд шууд оросын нөлөөнөөс гарах сонирхол нь илүү хурц болно. Гүржид цалин өндөр, бизнес цэцэглэж, хөрөнгө оруулалтууд орж ирж эргэн тойрныхон улсаас ажиллах хүчин ирнэ. Гүрж шиг хөгжиж болох юм байна, Гүржүүд сайхан амьдарч байна, хөгжиж байна гэх бодол ард иргэдэд нь бий болно. Оросуудын хувьд Гүрж хөгжиж болохгүй. Ганцаараа зүгээр хөгжихгүй оросын энэ бүс нутаг дахь нөлөөнд аюултай. Жижиг Чечень ямар аюултай байсныг хэн хүнгүй мэдэж буй. Нэг дарангуйлагч тавьж өгөөд нам болсон.
Азербайжан
Энэ улсыг нэг өгүүлбэрээр тодорхойлно. Улс нь баян, иргэд нь ядуу. Дарангуйлагчтай улс бүрт л байдаг зүй тогтоц буюу улс нь мөнгө олдог ч иргэддээ хүртээмж байхгүй. Азербайжан газрын тос ихтэй учиргүй баян улс гэдгийг Баку хотод очиж үзээд мэдэж болно. Тэмцээн уралдаанаас эхлээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Очсон хүн бүр л Азербайжаны хөгжлийг гайхна. Үнэндээ энэ хөгжил үү гэхэд эргэлзээтэй. Хейдар Алиев 1993 онд энэ улсын ерөнхийлөгч болж 2003 онд хоёр дахь хүү Илхам Алиев хаант засаг шиг аавынхаа орыг залгаж ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Дэд ерөнхийлөгч нь түүний эхнэр. Хойд Солонгос өөрсдийгөө Ардчилсан гэдэг шиг Хаант засаг гэхгүй хөөрхөн Ерөнхийлөгч эдэр гээд нэрлэчихнэ ээ. Их мөнгөтэй боловч Нэг Хүнд Ноогдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээр манайхаас арван байрын урд, хөрш Армен, Гүржийнхээ ард. Иргэд нь баялагтай нь харьцуулвал ядуу. Азербайжанд Алиевын хамаатнууд л гоё байгаа. Иргэд нь биш. Казахстан болон –станы орнууд хувилаад тавьсан юм шиг адилхан нэг дүр зураг байдаг нь авторитар буюу дарангуйлагчтай улсууд. Иргэд нь ядуу, хүний хөгжлөөрөө бол манайхаас дор. Улс баян, иргэд нь баян улсыг бид хөгжилтэй улс гэдэг очиж амьдрахыг, ажиллахыг, визийг нь авахыг хүсдэг дээ.
Бальтийн тэнгисийн гурван улс - Эстон, Латви, Литва
Орос хэрвээ Бальтийн тэнгис рүү гарцгүй бол энэ гурван улс өнөөдөр үйлээ үзэж байгаа. Аль хэдийн дотоодын үймээн дайн самуунд нэрвэгдэж юун Европын Холбооны гишүүн болох. Дэлхийн 2-р дайны өмнө энэ гурван улс тусдаа бие даасан улс байсан нь Зөвлөлтийн харъяанд байсан бусад улсуудаасаа ялгаатай. Энэ гурав хэлний хувьд ч ялгаатай Эстони хэл бүр Финландтайгаа ойр. Skype-ийн өлгий нутаг Эстони цахим хөгжил засаглалаараа энэ бүс нутгаасаа хальж дэлхийд засаглаж байна. Украин руу дайрсны дараа эдгээр улсуудыг нацист гэх маягаар Путин хэлээд амжсан гэхээр тодорхой тооны орос хэлтнүүд амьдардаг энэ гурав Украины талд зогсохоос өөр аргагүй. Украин эзлэгдвэл Молдавын араас энэ гурав руу шууд орно.
Украин
Украин хөгжиж болохгүй. Оросыг эс тооцвол Украинаас том газар нутагтай улс Европт байхгүй. 30 гаран сая хүн амтай том эдийн засаг, геополитикын чухал газар нутаг. Украины Чернобилийн атомын цахилгаан станц Зөвлөлт засаг унах том хөшүүрэг болсон гээд нөлөөг нь ярьвал спортод хүртэл гарч ирнэ. Украин яагаад хөгжиж болохгүй вэ? Оросын талыг баримталдаг удирдагчид байнга гарч ирнэ, улсын мөнгө хэмжээгүй их идэж уудгийг 2014 оны Виктор Януковичоос харагддаг. Эдлэн газартаа ховор амьтны хүрээлэнтэй ч байх шиг. 2014 онд Янукович ерөнхийлөгч нь алга болж (одоо Орост цөллөгт бий) үймээн самуун гарч олон хүний амь нас үрэгдсэн. Стан-ы орнуудад болдог танил дүр зураг хурц гэрэл цацруулсан хар машинууд, шатахуунтай лонхнууд, галдан шатаалт гээд танил юм болсон. Манайд 2008.07.01. Янукович зугтаж Түр засгийн газрын тэргүүн цаашид Европын Холбоог дагахаа мэдэгдэж Орос Сочигийн Өвлийн Олимп эхлээд гурав хоногийн дараа Украины Крымийн хойгийг эзлэж авсан юм. Тэнд бол Украины цэргүүд гал нээх эрхгүй эх орныхоо нэг хэсгийг ямарч өчиггүй алдсан. Оросууд хуарангийнхан хаалгыг эвдэж байхад яаж ч чадаагүй. Хаа сайгүй урвагчид байдаг шиг мөрдөсөө тайлаад шууд Оросын талд орсон цэргүүд ч бий. Манай инфлүэнсэрүүд хэлбэр нь өөр болохоос адилхан мөнгө өгвөл “урвахад” бэлэн санагддаг шүү.
Украин хөгжиж болохгүй. Хөгжвөл Зөвлөлтөөс салсан бусад бүх улсад үймээн гарах нөхцөл бүрдэнэ. Хоёр жилийн өмнө Польшт ажлаар очиход Европын Холбоонд элссэн Польш тэс өөр болсон байв. Польшт сурч амьдардаг найз маань ч толгой сэгсрээд тэс өөр болж байгааг хэлэв. Арван жилийн өмнөх Польш биш болсон гэж байлаа. Польш, Украин улс 2012 онд Хөлбөмбөгийн Европын Аварга хамтдаа зохион байгуулж байсан бол одоо тэс өөр дүр зураг бий болжээ. Украины залуу ерөнхийлөгч барууныг дагаж Европын Холбоонд элсээд шаардлагуудыг нь биелүүлж эхэлвэл удахгүй Польш шигээ болно. Зүүн Европын улсууд бүгд л Европын Холбоо руу тэмүүлж, хамаг шаарллагуудыг нь биелүүлэх гэж чармайсаар. Орост Украины хөгжил цэцэглэлт шууд ард түмэнд нь хүрнэ, Путины дарангуйлал ганхана. Барууны эдийн засаг цаашдаа улам тэлнэ. Оросын эдийн засаг байгалийн баялагаас хамааралтай гэхээр цаг явах тусам ийм засаглал хоцрогдох нь ойлгомжтой. Украин одоо эргэлт буцалтгүй баруун руу ойртоно. Амь нас, гэр орон, газар нутгаараа төлбөр төлж буй хүмүүс ахиж эргэж орос руу харахгүй.
Монгол
Манайх бас хөгжиж болохгүй. Оросоос цахилгаанаа, нефьтээ үнэтэй аваад, төмөр зам ч хүссэнээрээ тавьж чадахгүй, цахилгаан станц барьж болохгүй, уул уурхайн баялагаа бусад улс оронтой хамтарч зарж, борлуулж болохгүй. Монгол бол төв Азид ардчилсан байдлаар удирдлага, төрийн түшээдээ сонгодог Орос, Хятад гэсэн авторитар улсын дунд байдаг хөгжлийн гараан дээрээ байгаа улс. Цөөхөн хүн амтай учраас хэдэн том төсөл хөдлөхөд хөгжингүй улс болох боломжтой. Эрдэнэт болон түүнээс 40 жилийн дараа хөдөлсөн Оюутолгой хоёр монголын эдийн засгийг суга татсан. Сүүлийн 15 жилд нийслэлийнхэн талаас илүү барилга баригдаж, өрх бүр машинтай, түгжрэлээ дийлэхгүй, төвлөрлийн утаагаа дийлэхгүй хэмжээнд хүрч. Маш буруу төлөвлөлт, олон жилийн төлөвлөгөөгүй л болохоос улс нь мөнгөтэй болсон, хүмүүс нь гадаад, дотооддоо аялдаг болж. Таргалалт илүүдэл жин том асуудал болсон нь хөгжлийн өвчлөл. Төв Америкын жижиг улсын ерөнхийлөгчийн хэлсэн үг бий “Бидний мөнгийг хулгайлахгүй бол манай улс баян”.
Монголд өнөөдөр дээрх улсууд шиг Оросын нөлөө маш их. Одоогийн засаг ихэнх нь оросын нөлөөнд. Ардчилсан улсад Украиныг дэмжсэн хэдхэн нөхдийг барьж хорьж байна гэдэг нөлөө том байгааг харуулж байна. Жагсаж байг л дээ, ардчилсан улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Оюутолгойг баруунд зарсан хэд дашраараа шоронд ороод гарсан. Ахиж та нар бид нараас бусад улсад төслөө зараад үзээрэй гэсэн шиг. Танайд манай гар хөлүүд бий шүү гэдэг мэссэж. Аль боловсролгүй, тэнэг хэд нь тэдэнд үйлчилнэ. Гэрээ байгуулсан хэдийн алдаа дутагдал баахан юмыг нь ухаад байсан. Монгол шиг жижиг улс хэзээ ч манай төслийг явуулахгүй оростой наалдаж байснаас барууныханд зориг гарган төслөө өгсөн нь том гавьяа. Энэ төсөл хөдлөөгүй бол өнөөдрийн монгол хөгжил нь гацсан ТҮЦ-нээс хүнсээ яваад явж байхыг үгүйсгэхгүй. Бид оросоос цахилгаан, нефьтээ үнэтэй аваад явж байх нь тэдэнд ашигтай. Тийм учраас Монгол ялна, газар шороогоо ухлаа, хятадын тагнуул, монгол цус гэх мэт хоцрогдлыг хадгалах гэж байнга ийм төрлийн мэссэж явуулна. Ард түмнээ тэнэг байлга тэгвэл удирдахад амар гэдэг шиг. Монгол хөгжвөл Буриад, Тувагаас эхлээд монголд ирж ажиллана амьдарна, оросын эсрэг дуугарч эхэлнэ. Дагаад бусад жижиг ястан, үндэстнүүд хөдөлгөөнд орно гээд Оросын задрал цааш үргэлжилсээр байна. Нөгөө талд Югослав жижиг тулдаа задрах хэсэггүй болж.
Тийм учраас болж бүтэхгүй байгаа ч ардчилсан засагтай байх нь бидэнд өлзийтэй. Дарангуйлалтай холбоотой юу ч байсан бид таслан зогсоож, хэлж ярьж байхгүй бол дарангуйлал руу гулсаж орсон жишээ их. Бид 30 гаруй жилд хүний хөгжлөөр илт дээшилсэн шүү. Кавказ, станы орнуудаасаа илүү эрх чөлөөний мэдлэг, мэдрэмжтэй, авхаалжтай, ухаалаг, хэрсүү, бизнесийн ойлголт сайтай. Сүүлийн хоёр ерөнхийлөгч, одоогийн засаг оросын талыг баримтлагчид буюу Монгол ялна-чууд. Бидэнд илүү барууны үзэл бодолтой залуус хэрэгтэй. Энэ чинь өөрөө хөгжил цаашлаад тусгаар тогтнолын “вакцин” болох учиртай.
2011 онд Монголын Эдийн Засгийн өсөлт 17 хувь хүрч дэлхийд өсөлтөөрөө нэгт бичигдэж байсан. Удахгүй төмөр замыг нь гацааж, монгол ялна төсөл оросоос хэрэгжснээр манай өсөлт буурсан даа. Монголтой адил бараа зардаг Оросууд юу гэж манай барааг хамгийн том худалдан авагч хятад руу заруулахав. Өөрсдөө нүүрсээ зарсан нь дээр учраас баялагаа харийнханд алдлаа гэдэг мэссэжээр сайн угжсан. Оюутолгойн эхний хөрөнгө оруулалтын үр дүн уг нь ийм том боломж бий болгосон. Энэ өсөлтөөрөө бидний амжиргаа 2020 онд Өмнөд Солонгос шиг болох байлаа
Ардчлагч
Болормаа
Талархагч
Уншигч
Уншигч
Bhytr
Зочин
Зочин
Санаа
зочин
Орчин цагийн Монгол хүн
Дүгнэлт
Чоноч
Зочин
Бат инженер
Хулгайч монгол
Зочин
бүсгүй
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Tugs
Зочин