Би социализмын үед дунд сургууль, их сургуульд суралцах үедээ бусдын л адил шашингүйн үзэлтэн хөвгүүн байв. Нийгмээрээ л шашингүйн үзэлтэн байв. Миний аав хөдөөний нэгэн суманд төрийн албан хаагч хийдэг шашингүйн үзэлтэй хүн байв.Аав минь сумын төлөвлөгөөт ажлын үзүүүлэлтийг хангах гээд өдөр шөнөгүй сөхөртлөө зүтгэдэг байв.Ээж минь малчин гаралтай жирийн сүсэгтэйхүн байв.Харин эмэг эх маань гартаа 108 ширхэг зандан шар эрхи эргүүлж өдөр шөнөгүй маань мэгзэм уншдаг их сүжигтэй малчин хүн байв. Хожим нь би аавынхаа эцэг, өвөг эцгийн талаар мэддэг болов. Тэд нар маань өнгөрсөн зууны эхэнд хуучнаар Сайн ноён хан аймгийн /одооны Өвөрхангай аймаг/ Үйзэн вангийн хошуунд амьдарч байхдаа Бурханы судар ном барлаж олонд түгээдэг бурханы чин сүжигт тайж язгууртан хүмүүс байсан юм билээ. Би санамсаргүй байдлаар гэнэт шашин сонирхдог болов. Дунд сургууль, их сургуульд сурчбайхдаа орос, монгол хэл дээр уран зохиол, адал явдал, түүх, гүн ухааны сэдвээр олон зуун ном уншчихсан байв. Ганцхан сэдвээр ном олж уншаагүй байв. Тэр нь шашны ном. Зөвлөлт улсад оюутан байхад ордог шашингүйн үзэл, логик, латин хэлний хичээлийг би тоодоггүй байв.Гэтэл эдгээр хичээлүүд шашин судлах хүнд их л хэрэгтэй байж. Тэр үед бидний амьдардаг шашингүйн нийгэмд“би шашин шүтдэг хүн” гэж хэлвэл чи ямар солиотой нөхөр вэ гэх нь мэдээж байлаа.Шашин гэдэг үг бол самгадиар “шасана” буюу “сургаал” гэсэн утгатай үг байсан аж. Би Зөвлөлт улсад их сургуулиа төгсөөд 22 настайдаа Хэнтий нутагтаа төрийн албан хаагч болоод нэг л жил болж байлаа.Нэгэн удаа аймгийн төв номын санд орос хэл дээр хэвлэгдсэн нэг сонин ном олов. Нэр нь “Настольная книга атеиста” гэсэн ногоон хавтастай зузаан ном байлаа.Энэ номонд дэлхийн томоохон шашнуудын үзэл санаа, номлолын тухай товч өгүүлээд араас нь шашныг марксист үзлээр баахан шүүмжилж муучилжээ. Би энэ номыг уншаад улам их атеист үзэлтэн болсонгүй, харин эсрэгээрээ шашны үзэлтэн болчихлоо. Дэлхийн том шашныг үндэслэгчдийн үзэл номлол надад таалагдаад эхлэв.Дэлхийн том шашнуудын судруудыг унших гэж эрж хайдаг болов. Хамгийн түрүүнд орос хэл дээр Библи судар оллоо. Библи хоёр төрөл байдаг юм. “Хуучин гэрээслэл”, “Шинэ гэрээслэл”. Хоёуланг нь уншлаа. Дараа нь исламын “Коран” судар, дараа нь индүизмын “Гита” судар олж уншив. Буддын судар кирилл бичгээр олдохгүй байв. Уйгуржин бичгээр ганц нэг судар олдсон ч босоо монгол бичгээрээ би сайн уншиж чадахгүй байв.Судар уншихын тулд би босоо монгол бичгийг амралтаараа нэг сарын дотор бие даан сурав. Тэрхүү наяад онуудад буддизмын тухай зөвлөлтийн “Наука и жизнь” сэтгүүл дээр бүх шашны тухай өгүүлээд төгсгөлд нь цөөхөн хуудасгэсэн ч буддизмын тухай нийтэлдэг байв. Энэ сэтгүүл надад буддизмын тухай анхан шатны ойлголтууд өгсөн дөө. Дэлхийн бүх шашнуудыг харьцуулж уншаад эцэст нь дүгнэлт хийхэд шашин бүгдийн дотроос Буддын шашинхамгийн үнэн номлол байв. Бурхадын дундаас Будда хамгийн дээд, судар номууд дотроос Ламрим судар хамгийн дээд гэдгийг ойлгов.Ийнхүү би дэлхийн томоохон шашнуудын сударыг харьцуулан уншаад буддизмыг сонгож 23 насандаа буддист хүн болов. Гэхдээ “би буддист хүн” хэмээн бусдад зарлахгүй, үүнийгээ маш их нууцалдаг байв. Тэрхүү наяад онуудад Хэнтийдаймгийн музейн тайлбарлагч Жагдаг ах бид хоёр л буддизмын тухай маш их ярьдаг, судар цуглуулдаг буддын шашинтан байв. Жагдаг бид хоёр Энэтхэгийн Дармасалявж буддын дацанд бурханы чойрын ном үзэх юм сан хэмээн мөрөөддөг байв. Ардчилал болж манай улс эрх чөлөөтэй болсон жил Жагдаг маань нийслэл хот явж Ганданд лам болов. Хожим нь Жагдаг маань номтой лам болж өрнөдийн Герман,Франц, Канад улсуудад амьдарч байсан гэж дуулдсан. Өрнөдийн хүмүүсийн гэр бүлүүдэд нэг том асуудал тулгардаг байсан юм билээ. Тэр нь залуу гэр бүлүүд хүүхэдтэй болж чадахгүй, хүүхэд олсон ч зулбаад байдаг байжээ. Жагдаг лам өрнөдийн Герман, Франц, Канад улсуудад амьдарч байхдаа тэрхүү үр зулбадаг гэр бүлд тусалж бурханы номын хүчээр үр зулбах явдлыг зогсоож гэр бүлүүд нь үр хүүхэдтэй болж аз жаргалтай болдог байсан хэмээн дуулдаж байсан.Харин би Жагарын орон руу явж чадаагүй. Учир нь нэгд,би ардчилалаас хойшхиерээд онуудад нас гуч хүрчихсэн байв. Бурханы номд орох хүн бага наснаасаа буюу 12 настайгаасаа хийдэд сууж бурханы ном үзэх ёстой хэмээн сонссон юм. Миний бурханы ном эхлэн сурах нас хэтэрчихсэн байв. Хоёрт, би айлын ганц хүү тул алс холын гадаад орон руу явах боломжгүй байв.Учир нь нас өндөр болсон аав, ээжээ асрах ёстой үүргээ умартажаав ээжээ орхин явж чадахгүй байлаа.Тэгээд би гэртээ амьдраад ажлаа ч хийгээд бурханаа ч шүтээд гэгээрлийн замд орж болох юм биш үү хэмээн боддог болов. Ная, ерээд онуудад надад лам багшгэж байсангүй. Уншсан судар минь надад багш болдог байв.Бурханы судруудыг унших тутам улам ойлгоод, гүнзгийрэх тутамулам гүнзгийрээд байв. Урьдын ерөөлтэй байсан байх. Олон буддын судар уншив,бясалгав. Ерээд оны эхээрЭнэтхэгт сурахаар явсан монгол лам нар тэнд арваад жил бурханы ном үзээд хоёр мянгаад оны үедМонголдоо буцаж ирэв. Надад эрдэмт монгол лам багш нарын номонд суух завшаан тохиов. Гандан хийдийн гавж Гантөмөр багш, Лувсанжамц багшаар Ламрим судрыг хөтлүүлэв. Далай багш, Зопа багш, Жадо багшийн номыг сонсов. Олон Ламрим судартай болов. Түвдийн Гүмбум явж эргэл мөргөл гороо хийв. Үүнээс илүү хувь заяа гэж хаана байхав. Миний сэтгэлд хоёр хүн оршдог мэт болов. Нэг нь төрийн албан хаагч хүн, нөгөө нь сүсэгтэн хүн. Өглөө нь ажил дээрээ цагаан цамц өмсөж зангиа зүүж очоод төрийн албан хаагч болчихно. Орой нь гэртээ ирээд Ламрим судрыг уншиж сүсэгтэн хүн болчихно. Өглөө нь гурван эрдэнэдээ аврал одуулж ажилдаа явна. Ийм маягаар амьдралыг туулж явна даа. Сүсэгтэн хүний хувьд би Бурхан багшийн сургаалиас ойлгосон зарим зүйлээ уншигч Тантай хуваалцъя.

Бурхан багшийн сургаал

Бурхан багшхоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Энэтхэг орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө. Будда “Та бүхэналтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг. Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай”хэмээн айлдсан байдаг. Бурханы сургаал элсэн цөлд төөрөөд харангадаж байгаа хүнд гэнэт олдсон булгийн ус мэт тустай, төөрөлдсөн харанхуй хүний оюун ухааныг нар мэтгэрэлтүүлдэг, амьтны төрөлийг нь ашид дээшлүүлдэг, хамаг амьтныг түмэн зовлонгоос гэтэлгэн авардаг шидтэй.

Бурхан багшийн зарлигГанжуурын 108 ботид, тайлбар нь Данжуурын 224 ботид хураагдсан байдаг. Бурхан багшийг бурхадын Бурхан гэдэг. Бурхан багшийгхоёр хөлтийн Дээд гэдэг. Буддаг Тэнгэрхийгээд Хүмүүний их Багш гэдэг. “Buddha” гэдэг санскрит үг нь “Сэрж гэгээрсэн” гэсэн утгатай үг. Түвд хэлээр Бурхан багшийг “Санжэй” хэмээн дууддаг.”Сан” гэдэг нь “Бүрэн сэрсэн”, “Жэй” гэдэг нь “Төгс гэгээрсэн” гэсэн түвд үг. Юунаас бүрэн сэрсэн бэ? гэвэл хамаг тотгорооос сэрсэн. Юунд төгс гэгээрсэн бэ? гэхлээр билиг, асрал хайр, хүч чадал зэрэг бурхны хамаг эрдэмд гэгээрсэн болой. Бурханыг Татхагата гэдэг. Энэ нь Түүнчлэн ирсэн, Түүнчлэн одсон гэсэн үг. Энэ нь ирэх одохын үйл явц буй, ирэгч ба одогч үгүй гэсэн үг. Бурханыг Сугата гэдэг. Энэ нь Амгаланд морилсон гэсэн үг.Усанд мөргүй, огторгуйд оромгүй одсон гэсэн үг. Ор мөргүй арилсан цагт Та жинхэнэ гэртээ хүрч жинхэнэ дүрдээ орсон гэсэн үг. Бурхан багшийн сургаалийг Замбуутивд Цогт Наландрын хийдийн мэргэн лам нар уламжлан дэлгэрүүлж ”Багшийн хэл ариун, Шавийн үндэс ариун, Номлох ном ариун”гэсэн гурван ариуны үүднээс Бурханы ном номлодог болсон түүхтэй.

Орчин үеийн зарим хүмүүс:” Бүх шашин адил. Бүх шашин өөр замаар явж эцэстээ нэг л юманд хүрдэг” хэмээн мэдэмхийрдэг. Энэ бол том эндүүрэл. Бурханы шашнаас бусад шашинд гэгээрлийн арван шат, дөрвөн үнэн, найман мөр, шүтэн барилдлага, бодхичитта, ложон, хоосон чанар... гэсэн Бурханы гайхамшигт сургаал огт байдаггүй. Зөвхөн Бурханы шашин хүнийг энэ яваа насанд нь гэгээрүүлж чадна, Бурхан болгож чадна. 

Орчин үеийн хүн мянга, түмэн жилийнөмнөх хүн шиг урьдын адил төрөх, өтлөхийн зовлон, өвчин, мунхагийн зовлон, буруу үзлийн зовлонднэрвэгдсээр эцсийн эцэст олсон хураасан бүхнээсээ хагацаж, хамаг юмаа орхиж, үхэл хэмээх том мангасын аманд өөрийн эрхгүйталийн оддог хэвээр байна. Өвчин хүрдэггүй, хөгширдөггүй, үхдэггүй хүн гэж хаана ч байдаггүй. Харин ч орчин үеийн хүн ажил бизнес, ашиг орлого, эд хөрөнгө эрх мэдэл, зугаа цэнгэл, зуурдын жаргал, энэ тэр гээд ахуй ертөнцийн торонд улам хүлэгдсээр гэгээрэх сөхөөгүйгээртөгсгөл рүүгээ гэрлийн хурдаар очдог. Орчин үеийн нийгэм бол хэрэглээ, өнгө мөнгөний нийгэм юм. Орчин үеийн хүн тансаг хэрэглээг аз жаргал хэмээн буруу ойлгож түүнийгээ зорилго болгочихсонбайдаг. Нохой муур хүртэл идэх уух, хэвтэх байр нь тансаг байх тохиолдол байдаг.Гахай бол идээд л байдаг. Хүн бол нохой, муур, гахай биш. Хүн бол оюун ухааны амьтан. Хүн бол сэтгэлийн амьтан. Орчин үеийн хүн зөвхөн гадаад зүйлээс жаргалыг олно хэмээн төөрөлддөг. Хүн бол амар амгалан, аз жаргалыг зөвхөн дотроосоо олдог. Хүн оюун ухаанаа номхруулж, хүсэл шунал, нисваанисаа дарж байж амар амгаланг олдог. Амгалан жаргалан, гэгээрэлдхүрэхэд зөвхөн Бурханы сургаал тусалж чадна.Эцсийн эцэст хүн тоост хорвоог орхиход эд хөрөнгө, эрх мэдэл, ах дүү,амраг садан тус болж чадахгүй. Зөвхөнбуяны үйлс, бурханы ном хоёр лтусална.

Бурханы сургаал юунаас авардаг юм бэ? Бурханы сургаал ямар ач тустай юм бэ? Бурханы сургаал хүнийг харанхуй мунхагаас авардаг. Бурханы сургаал нисваанисаас авардаг. Бурханы сургаал сансарын зовлонгоос авардаг.Бурханы сургаал оюуны төөрөгдлөөс авардаг.Бурханы сургаал нисваанисийн өвчинд баригдсан хүний оюун ухааныг ариусган цэвэрлэж эрүүл саруул гэгээн болгодог. Бурханы сургаал хүнийг мунхаг харанхуйгаас гаргаж гэгээрэлд хүргэдэг. Хүн төрөхөөсөө эхлэн үхэн үхтлээ сансрын зовлон дунднисваанист хүлээстэй байдаг. Бурханы сургаал тэрхүү нисваанисийн хүлээсийг тас татаж гэгээрлийн эрх чөлөөнд хүргэдэг.Орчин үеийн хүн “Би орчин үеийн өндөр хөгжсөн нийгмийн эрх чөлөөтэй баян чинээлэг хүн. Би юү дуртайгаа хийх эрх чөлөөтэй хүн. Надад мөнгө байна.Тэр шашин чинь надад ямар хэрэгтэй юм бэ” хэмээн аархдаг. Гэвч орчин үеийн хүн сансар хэмээх том шоронд олон галавын туршнисваанисийн хүлээсэнд баригдсан мөнхийн хоригдол гэдгээ огтхон ч мэддэггүй.

Мила Богдын айлдсан “Ганцаараа бай, анд нөхрөө олно, доодын доод суудалд суу, дээдийн дээдэд цойлон гарна, хорвоогийн зорилго бүрээс татгалз, хамгийн дээд зорилгод хүрнэ. Солонго хичнээн гоё ч мөнх бус.Үүн лүгээ адил энэ насны жаргал зүүд лүгээ адил.Урьд байсан хүн үхэх, өчигдөр байсан эд юмс үгүй болох нь мөнх бусыг харуулж буй. Мөнх бус юмны төлөө хүн та юунд сэтгэлээ чилээж зовно вэ? Энэ насны тачаал бол давстай ус уухтай адил амны цангааг огтхон ч гаргахгүй, харин улам их цангана.Харин та Бурханы номтой учирваас сэтгэл тань ханана” гэсэн сургаалийг бид санах нь зохистой. Гүнтэн римбүүчийн “Энэхүү ертөнцийн ажил үйлдвэр нь сар жил болох тул эхлүүлсэн хэрэг явдлаа дуусгачихаад эгнэгт ариун номыг үйлдэнэ гэдэг эл мунхаг бодол болвоос хуурмаг чөтгөр болой. Ажил үйлдвэрийн залгамжаа нь өтөл буурал хүмүүний сахал лугаа адил хусаад байх тутам улам ургаад байх болой.Маргааш номыг үйлдье хэмээвч өнөөдөр үхэх болвол ихэд гэмтэй болой.Одооноос яг эхлэн буян номыг үйлдэгтүн”, Шантидева гэгээнтний: “Хурдан түргэн үхэх болох тул хэзээ буянаа хураах билээ.Тэр цагт залхуугаа орхисон ч тэр цаг нь өнгөрсөн тул яах билээ” гэсэн айлдварыг сүсэгтэн бидсанаваас зохистой. 

Монгол ламнар гурван зууны тэртээ нэгэн сударт : “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана.Энэ насны хань нөхөрсайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эдлэл хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хураангуйлваас Лам багшийг оройн чимэгт шүт. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч. Хуудуугүй Номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын буян номын хүнсийг хураагтун” хэмээнбичсэнийг санацгаая.

Сүсэгтэн хүн Бурхан багшийн дөрвөн үнэн, найман мөр, арван хоёр шүтэн барилдахуй, сахилын тухай сургаалийг заавал мэдэх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалийн “Дөрвөн үнэн” гэдэг нь “Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонгоос гэтэлсэн нирваан нь Хорихуй үнэн, Үүнд хүрэх арга зам, Мөр нь үнэн” юм. Товчоор хэлвэл 1.Зовлон байдаг. 2.Зовлон шалтгаантай байдаг. Тэр нь шунал. 3.Шунал үгүй бол зовлон үгүй. 4.Зовлонг устгах арга зам буй.Дөрвөн үнэнийг өвчин хийгээд өвчинөөс салсан амгалантай зүйрлэж айлдсан буй. Энэ нь зовлонгийн үнэн болох зовлонт бие цогцосыг өвчин мэт, зовлонгийн уг болсон үйл ба нисваанисыг өвчний эх үүсвэр мэт, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл нь өвчингүй амгалан мэт бөгөөд гэгээрэлд хүрэх арга бясалгал нь өвчний ерөндөгт сайн эмийг шүтдэгтэй адил хэмээн зүйрлэсэн болой. Үүнээс үзвэл Дөрвөн үнэний сургаал нь зовлонгоос салах, нирваанд хүрэх арга замыг бүрэн номлосон тул авах, гээхийн аньсийг ч цогцлоон хураасан Бурхан багшийн агуу гайхамшигт сургаалиудын нэг нь билээ. Будда дундаж замыг сургасан байдаг. Номын хүрдийг эргүүлэхүй гэсэн түүний эхний сургаальд үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн хоёр төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын  найман гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь гурванхэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, Самади буюу сэтгэлийн хяналт, Пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх тухайтад байдаг. Хутагтын 8 гишүүнт зам мөр: Билгүүн ухаан буюу 1.Зөв үзэл, 2.Зөв бодол. Ариун явдал буюу 1.Зөв яриа, 2.Зөв үйл, 3. Зөв амьжиргаа. Сэтгэлийн тэгш амгалан буюу 1.Зөв зүтгэл, 2.Зөв дурдатгал, 3.Зөв төвлөрөл. Будда хутагтын дөрвөнүнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан бөгөөдүүнийг Сансар гэж нэрийджээ.Будда айлдахдаа: “Энэхүү  процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог.  Энэ бол бүх зовлонгийн хүлээснээс салсан Нирвааны оршихуй юм. Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг олгодог.  Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх явц байдаг.

  1. Мунхагаар үйлдэхүй нөхцөлдөн үүснэ.
  2. Үйлдэхүйгээр тийн мэдэхүй нөхцөлдөн үүснэ
  3. Тийн мэдэхүйгээр дүрс нөхцөлдөн үүснэ
  4. Дүрсээс зургаан мэдрэхүй нөхцөлдөн үүснэ.
  5. Зургаан мэдрэхүйгээр хүрэлцэхүй нөхцөлдөн үүснэ
  6. Хүрэлцэхүйгээр мэдрэхүй нөхцөлдөн үүснэ
  7. Мэдрэхүйгээр хүсэл нөхцөлдөн үүснэ
  8. Хүслээр чухал авахуй нөхцөлдөн үүснэ
  9. Чухал авахуйгаар байхуй буюу сансар нөхцөлдөн үүснэ
  10. Сансараар төрөхүй нөхцөлдөн үүснэ
  11. Төрөхүйгээр өтлөх үхэх нөхцөлдөн үүснэ 

Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно. Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм.  Харин Бурхан багшийн нээсэн Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог ажээ.

Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн бөгөөд энэ үл төгсөх оршихуйн гинжин хэлхээг таслах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн ажээ.  Хүн бие болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ.  Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэхүй үүснэ, мэдрэхүйгээр хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болдог ажээ.Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл  өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой буюу энэ нь мэдрэмжтэй ажиллана гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал сургаалийн нэгюм. Үл захирагдах сэтгэлийн дадал нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд авч түүний зүг тэмүүлэх сэтгэлийн яввцыг ажиглаж сурах нь чухал юм. Мэдрэмж бүр түр зуурын байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг дүгнэн ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог. Ингэж ямар ч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна. Хэрэв энэ  явцыг тасралтгүй ажиглан мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямар ч мэдрэмжийн зүг хүсч эсвэл шунаж хариу үйлдэл хийхээ больдог аж. Үүний үр дүнд “мэдрэмжээр нөхцөлдөн хүсэл үүсдэг” байсан байдал үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн ухаан үүсэх” байдал болон хувирах ба зовлонгийн хөнөөлт тойрог хоригддог байна.  Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгалд байдаг ажээ. 

Сүсэгтэн хүн сахил сахихгүйгээр Бурханы номонд ямар ч ахиц гардаггүй. Сахил сахих гэдэг нь бурханы ёс зүйг сахина гэсэн үг л дээ. Энгийн хар хүн 5 сахил сахидаг, гэлэн лам хүн 257 сахил сахидаг. Сүсэгтэн хүн бүр амьтны амийг таслахыг цээрлэдэг, хулгай хийхийг цээрлэдэг, садар самууныг цээрлэдэг, худал хэлэхийг цээрлэдэг, архи,согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг.Сахил бол нүглээс хамгаалах хамгийн сайн хуяг хамгаалалт, муу бүгдээс авардаг зам мөр юм.

Бурханы сургаалбол ёс зүй, оюуны төвлөрөл, билиг барамид гэсэн үлэмж дээд гурван суртахуунаа дагаад “винай- дэг журам”,” “судар-буддын яриа шаштир”,” абхидхарм буюу илт ном- метафизик онол” гэсэн гурван том ай савд хуваагддаг. Бурхан багш очирдарын дүрд (очирт хөлгөний дүр) хувилж, гэгээрлийн замаар аль болох түргэн дэвших нөхцлийг бүрдүүлсэн аргуудын систем болох Агийн ёсны сургаалийг айлджээ. Энэ ёс орчин цагт ихэд тохирох ёс ажээ. Бурхан багшийн сургаалийн дотор онол,практикийн хоёр үндсэн тогтолцоо байдаг бөгөөд нэг нь Бодгалийн хөлгөн буюу Хинаяана /Бага хөлгөн/, нөгөө нь Бүх нийтийн хөлгөн буюу Махаяна / Их хөлгөн / юм. Бага хөлгөн, Их хөлгөн хоёрын ялгагдах гол зүйл нь Би-үгүй / Би чанар үгүй/ -н тухай Бурхны сургаалийг хэрхэн үзэж хэрэглэхээс хамаардаг аж. Бага хөлгөнд би үгүйг бодгальд эсхүл бие чанарт хамааруулдаг, арин юмс үйл явцад би үгүйг хэрэглэдэггүй аж. Их хөлгөнд би үгүйн зарчим нь бие хүнээр хязгаарлагдахгүй, харин оршин байхуйн бүх тал бүх юмс үзэгдлийг хамардаг ажээ. Тэхлээр “Би- үгүй”-д нэвтрэн орж ухаарах нь мунхагийн цорын ганц ерөндөг /арга/ ажээ. “Би үгүй”-г таниснаар хүний төрөлхийн мунхагийг арилгаж , мунхагаас үүдсэн бүх төөрөгдөл, хилэнцэт сэтгэлийн хорыг арилгадаг ажээ. Важраяны (тантар ) сургаал бол сансраас чөлөөлөгдөххамгийн хурдандөт зам мөн ажээ. 

Хоосон чанар болон бодь сэтгэлийг ухааран авахын үүднээс хэрэглэдэг бясалгалын аргуудаас гадна бие махбодийн төрөл бүрийн цогц хэсгүүдийг бясалгалд ашигладаг илүү боловсронгуй арга барилыг Очир хөлгөнд хэрэглэдэг ажээ. Ур чадварын өндөр түвшинд гагцхүү иогийн нарийн дасгалуудыг хийж хүрэх бөгөөд эдгээр дасгалууд нь биеийн амин эрчмийн төвүүд буюу хүрдэнд /чакра/ зориуд нэвтэрч,билиг оюун, бие хоёрыг нарийн зохицуулснаар мунхагийн үндсийг танин барих явцыг түргэсгэж, төгс гэгээрэлд хүрдэг зөвхөн Очир хөлгөний арга байдаг ажээ.

Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг, сэтгэл төвлөрүүлэх ёс, оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, Бурхан багшийн сургаал зарлигийг нарийн чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн,зовлонгийн шалтгааны үнэн,зовлонгоос салж болохын үнэн,зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн аж.

Сүсэгтэн хүн дор дурдсан дөрвөн үнэний арван зургаан шинж чанарыг бясалгадаг. Нэгд, Хүлээст таван цогцос / дүрс,сэрэл,мэдэл,үйлдэл,сэтгэлийн цогцос /:1.Байнга хувирч хувьсдаг мөнх бусын шинж чанартай, 2.Илт,урвуу,түгээмэл гэсэн гурван зүйл зовлонгийн шинж чанартай, 3.Гаднах эзэн буюу үйлдэгч үгүй хоосон шинж чанартай, 4.Дотоод бие даасан “ Би-үгүй” шинж чанартай. Хоёрт,Үйл, нисваанис нь: 1.Зовлонгийн хөрс болно. 2.Зовлонгийн хөрөнгө болно. 3.Зовлонгийн хүчжүүлэгч бордоо болно. 4.Зовлонд хавсрах ус чийг мэт нөхцөл болмой. Гуравт,Нирваан хутаг нь:1.Үйл,нисваанисийг хорьсон, 2.Зовлонг амирлуулсан, 3.Цэнгэлд оршсон, 4. Хэзээ ч үл урвах. Дөрөвт, ”Би-үгүй”-г илэрхий танин мэдэх ухаан нь:1.Гэгээрлийн зам мөр, 2.Үл мэдэхүй, нисваанийг дарагч, 3.Сэтгэлийн ариун чанарыг номлогч, 4.Зовлонгоос ангижруулагч болой.

Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурладаг. Лам багш нар айлдахдаа:”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там,бирд,адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг. Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3. Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч,4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.

Хүн эхлээд зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар“Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаандсансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг” хэмээн лам багш нар томьёолжээ. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал,уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21 000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюусэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ. 

Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ. Нисваанисийг устгасан ч гэсэн нисваанисийн дадал үлдсэн байдаг байна. Нисваанисийн дадал гэдэг нь жишээлвэл саванд нэгэн сармис хийгээд удаан хугацаагаар хадгалаад дараа нь сармисыг савнаас сайтарцэвэрлээд авсан ч гэсэн сармисны үнэр савнаас үнэртсээр байдаг. Үүн луга адил буюу. Энэхүү нисваанисийн дадлыг арилгаад сэтгэлээ бүрэн гүйцэт ариусгаж чадвал төгс гэгээрлийн хутгийг олдог ажээ.

Хоосон чанар буюу Шуньятын тухайгайхамшигт сургаалиа Бурхан багш дээд оюунт махаяна лам нарт заадаг байжээ. Бурхан багшийн нээсэн төв үзлийн үүднээс авч үзэхэд аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой хэмээн номлодог.Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ. Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай хэмээн номлодог ажгуу. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн үздэг.

Бурханы шашинд нэг гайхалтай зүйл байдаг.Энэ нь Далай лам, Гармагаржид зэрэг буддын хутагт хувилгаад Замбуутивд Хамаг амьтны тусын тулд дахин мэндэлдэг. Хаана хэнийд мэндэлснийг нь мэргэн лам нар болон шавь нар нь сайтар шинжиж эрж олж авдаг. Бас нэг гайхалтай зүйл бол ринсэл юм. Энэ нь буддын шашны хутагт хувилгаад, гэгээнтнүүд таалал төгссөний дараа чандар дотроос нь ринсэл буюу цагаан сувд мэт эрдэнэ олддог аж. Гэгээрсэн хүн гэдгийг энэхүү олдсон ринсэлээрнотолдог аж. Монголчууд бид азтай хүмүүс. Бурхан багшийн ринсэлийг Энэтхэгээс Монголд хоёр удаа залахадмонголчууд бид мөргөж буян хурааасан даа.

Бурхан болох зам мөр буюу гэгээрлийн таван мөр, арван шат гэж байдаг. Үүнийг товчлон авч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ – Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно - Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно - Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг – Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг – мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно. Бурхан багшийн сургаал хүмүүн Таныг төрөх цагаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, таалал төгсөж сүнс нь завсрын бардод байх үеэс дараа төрөл авах хүртэлхи гэгээрлийн замыг тань заачихсан. Түвдийн “Бардо тойдол”, “Сонсгоод тонилогч” судар нь хүн үхэх мөч болон үхсэнээс хойшхи завсрын 49 хоногийн дотор хэрхэн төрөл авах болон умайд орохыг хаах, хэрхэн гэрлэн биеийг олжрид хувилгаан хүчээр Бурханы оронд мэндлэх тухай бичсэн байдаг. Ийнхүү эгэл сүсэгтэн хүмүүс эрдэмт Лам багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.

Ертөнцийн гурван томоохон шашныг үндэслэгчдийн түүхийг зарим үзүүлэлтээр харьцуулсан хүснэгтийг толлуулъя. Энэ бол миний хийсэн шашны тухай анхны хүснэгт юм.

Шашныг   үндэслэгч


Бясалгасан   хоног
Хэдэн   жилийн өмнө номлосон
Наслалт
Угсаа,   ямар
үндэстэн
Шүтэгчдийн   тоо

Будда


2149

2500

80
Хааны   агь,
Энэтхэг

500.0 сая

Христос

40

2000

30

Энгийн   ард,
Израйл

2.5   тэрбум

Мухаммед


40

1500

63

Худалдаачин,
Араб

1.5   тэрбум


Бурхан багшийн намтарын товчоон

Бурхан багшийн намтрын тухай хэдэн зуун ном,судар,товхимол,өгүүлэл бичигдсэн байдаг.Үүнээс хамгийн эртнийх нь м.э.1-р зуунд бичигдсэн Ашвагхошийн “Буддагийн амьдрал – Буддхачарита” судар аж. Түвдийн уламжлалт буддизм Бурхан багш Шакьямуний амьдралыг 12 шатанд хуваан үздэг.Бурхан багшийн 12 зохионгуй гэдэг нь: 

  1. Төгс Баясгалант бурхны орноос заларсан нь 
  2. Эхийн хэвлийд заларсаннь 
  3. Эхээс лагшин мэндэлсэн нь 
  4. Ертөнцийн урлахуй ухаанд мэргэжсэн нь 
  5. Хааны ордны хангалуун чинээлэг амьдрал 
  6. Орчлонгоосгарах сэтгэл үүсгэж хааны ордонг орхисон нь 
  7. Хатамжлал барьсан нь
  8. Бодь модны дор бясалгасан нь
  9. Мара буюу шулмасын аймгийг дарсан нь 
  10. Бурхны хутгийг олж Туулсан Бурхан Будда болсон нь
  11. Дхармыг номлосон нь буюу Номын хүрд эргүүлсэн нь
  12. Нирваандүр үзүүлсэн нь гэдэг болой.

Бурхан багшйн хамгийн шилдэг ойр дотны шавь нь Маудгальяана, Шарипутра, Кашьяпа, Субхути нар байжээ. Мөн Бурхан багшийн намтрыг Түвдийн их номч мэргэн,түүхч,санскритолог Даранада Гунгаанямбуу/1575-1634/“Шагжмуний намтар” хэмээх бүтээлдээ туурвисан байдаг. Бурхан багшийн намтар, Мил богдийн намтар, Адишаа богдын намтар, Богд Зонхабагийн намтар, Богд гэгээн Жавзандамбын намтар бол сүсэгтэн хүний заавал унших судар мөнөөс мөн шүү. Сүсэгтэн олон минь “Ламрим” судрыг 108 дахин уншаарай. Эдгээр ариун судрууд гэгээрэлд хүрэх замд чинь түшиг тулгуур болно шүү. Сүсэгтэн Та Боди сэтгэлийг олж, Хоосон чанарыг танивал диваажин хүртэл нисэх хоёр далавчтай боллоо гэсэн үг. Орчин үед Бурхан багшийн амьдралыг үзүүлсэн “Хаадын дээд Будда” гэсэн сериал Энэтхэг улсад гарсныг монголчууд хөрвүүлэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. Энэ киног үзсэн хүн Буддагийн гайхамшигт амьдралыг үзлээ гэсэн үг. Бурханы шашин хоёр мянганы туршидзамбуутивд дэлгэрч Энэхтхэг, Түвд, Монгол, Хятад, Япон, Тайланд, Мьянмар, Шри Ланк зэрэг орнуудадБурханы шашны соёл олон зуунаар хадгалагдан үлдэж олон гайхамшигт буддын сүм хийдүүд баригдаж, Ганжуур, Данжуурын олон зуун боти судар залагдан хүндлэгдэж, Бурханы номыг айлддаг олон хутагт хувилгаан гэгээнтнүүд мэндэлж,Бурхан багшийн сургаал эдүгээ дорно дахинаас өрнө дахинд хүчтэй дэлгэрч байна. Эдүгээ дэлхийд 500.0 сая шахам хүн Бурханы шашныгшүтэж байна. 

Будда болон Христийн зарим сургаалийг харьцуулсан хүснэгт

/ Энэ бол миний хийсэн шашны тухай хоёр дахь хүснэгт юм/ 

Буддагийн сургаал
Христийн сургаал
1.Энэ ертөнц хурсан амьтны үйлийн үрийн боловсорсон хүчин зүйлээс бүрддэг. Далдын хүчин бүтээгээгүй.
1.Энэ дэлхийг ертөнцийн эзэн буюу God нэг долоо хоногт бүтээсэн.
2.Будда  4 үнэний агуу их сургаалийг айлдсан.
2.Дөрвөн үнэний сургаал байхгүй.
3.Энэ ертөнцөд тэнгэр, асур, хүн, адгуус, бирд, там гэсэн 6 зүйлийн  амьтад байдаг.
3.Энэ ертөнцөд хүн, ангел, амьтад, ургамал, далай, сүнс гэх   мэт бурхны бүтээл байдаг.
4.Амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал хийх, худал хэлэх, хов үг, чалчаа үг, ширүүн  үг хэлэх, хорон сэтгэл, хомхой сэтгэл, буруу үзэл  гэсэн 10 хар нүглийг цээрлэх хэрэгтэй.
4.Хүнийг бүү ал. Битгий завхайр. Худал бүү хэл. Худал бүү гэрчил. Эх эцгээ хүндэл. Дотны хүнээ хайрла. Өөрт хүсээгүй   зүйлээ бусдад бүү хүс.
5.Ахимсыг   баримтал. 
Бусдад хор бүү хүргэ. Номхон хүлцэнгүйг ол. Шоргоолжийг ч бүү  ал.  Цэцэг ургамлыг ч  бүү тасдаж ав.
5.Хүн  чиний нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өг. Хүн чиний цамцыг чинь авна гэж заргалдвал дээлээ өг. Хүн  чамтай 1 миль газар хамт явна гэвэл 2 миль газар хамт яв.
6.Чи хойд насандаа ямар төрөл авах нь чиний карма буюу үйлийн үрээс  чинь шалтгаална
6. Ийсуст итгэвэл мөнхийн оронд төрнө.
7.Буддагийн сургаалийг дагаж мөрдвөл гэгээрнэ, Сугавадийн оронд төрнө, Нирваанд хүрнэ.
7.Христийн сургаалийг дагавал Мөнхийн диваажинд төрнө
8.Хүн чи үйлийн үрээр энэ ертөнцөд төрсөн.
8.Хүн чи ертөнцийн эзний төлөвлөгөөний дагуу төрсөн.
9.Буян, нүгэл үйлдэх, сайн, муу үйл бүтээх нь зөвхөн чамаас хамаарна.
9.Чиний амьдрал ертөнцийн эзнээс шууд хамаарна.
10.Нүгэл үйлдвэл гурван муу заяанд унана.
10.Нүгэл үйлдвэл тамд унана, мөнхийн галд шатна.
11.Буддагийн дайсан - Мара.
11.Бурхны дайсан –Сатана
12.Будда Мараг ялсан.
12.Бурхан, Сатана хоёр өдгөө хүртэл тэмцэлдсээр бөлгөө.

Эзэн Богд Чингис хаан найман зууны тэртээ дэлхийн бүх шашныг эрх тэгш хүндэтгэж, шашны сүм хийдийг нь нурааж шатааж байгаагүй, сүм хийдийн лам хуврагийг хөнөөж байгаагүй бөгөөд сүм хийд, лам хуврагийг хамгаалж байсан гэдэг. Иймд орчин үеийн уншигчиддаа дэлхийн томоохон бусад шашны тухай товчхон өгүүлье.

Индуизм

Инду гэдэг үг бол хинду гэдэг голын нэр, хожим нь улсын нэрнээс үүсэлтэй үг. Эдүгээ индуизмыг дэлхий дээр энэтхэгийн хүн амын 80.0 хувь , Балба, Шри Ланк, Пакистан, Бангладеш, Малайз, Индонез, Мьянмар, Сингапур зэрэг орнуудад шүтэж байна. Нийтдээ дэлхийд нэг тэрбум шахам хүн индуизмыг шүтэж байна. Индуизм нь 4 мянган жилийн өмнө ведийн шашнаар дамжин манай эриний өмнөх нэгдүгээр мянганий үед бүрэлдэн тогтсон хүн төрөлхтний хамгийн эртний шашин юм. Анхандаа Брахма, Вишну, Шива бурханыг шүтэж байлаа. Хожим нь Кришна зэрэг бурхад нэмэгдсэн. Индуизмын гүн ухаан нь: Санкхья, Иога, Миманса, Веданта, Вайшешика, Ньяя гэсэн зургаан систем дээр тогтдог. Индуист хүний зорилго үүрэг нь ямар шатанд амьдарч байгаагаас хамаарна. Энэ нь гуру багшийн удирдлаган дор боловсрол олж буй шавь-брахмачарин, баян чинээлэг амьдралыг зорилгоо болгосон гэр бүлтэй гэрийн эзэн - грихастха, гэрээс гарч оюуны амьдрал хөөсөн даяанч- ванапрастха, ахуй ертөнцийг бүрмөсөн орхисон аскет- санньясин гэсэн дөрвөн ялгаатай шат байдаг.Индуизм хүний өмнө дараах зорилт тавьдаг. Энэ нь хүн биеийн таашаал хүсэлдээ баригдан зовдог буруу байдлыг нь арилгаж, хувь хүний зовлонт сэтгэлийг аврах нь гол зорилго хэмээн үздэг. Хүн үхсэний дараа түүний сүнс- жива нь үйлийн үрийн хуулийн дагуудараагийн биед шилжин ордог. Сансарт олон дахин төрөл авах нь зовлон хэмээн үздэг.Иймд индуист хүний эцсийн зорилго бол ахуй ертөнцийн зовлон – духкка, сансрын хүрднээс гэтэлж чөлөөлөлт- мокша-д хүрэх явдал юм хэмээн үздэг. Мокшад хүрэхийн тулд дхармыг баримталж, Брахма, Вишну, Шива, Кришна зэрэг бурхадыг тахин шүтэж Үнэнийг танин мэдэх явдал хэмээн үздэг. 

Манай эриний өмнөх 2-1 дүгээр мянган жилд арийчууд сүлд дуулалууд болон ариун судруудыг бүтээсэн. Тэдгээр эртний ариун судрууд бол Ригвед, Самавед, Яжурвед, Атхарвавед юм.Эртний энэтхэгийн Упанишад сударт хүний тухай, амьдрал үхлийн тухай, бурхадын зам мөрийн тухай, кармын хуулийн тухай, дахин төрөл авахын тухай өгүүлсэн байдаг. Эртний энэтхэгийн “Ригвед”-аас эхлээд “Бхагавадгита - Бурхадын дуулал” хүртэлхи сударууд бол хүн төрөлхтөний хамгийн эртний гайхамшигт судруудын тоонд зүй ёсоор ордог юм. “Бхагавадгита” хэмээх алдарт судартКришна бурхан кшатри Аржунд бхакти- бурханы замд хайр нигүүүслэлтэй, үнэнч шударга сэтгэлээр явж,сансраас гэтэлж чөлөөлөгдөх тухайтад сургаал хайрласан байдаг.

Индуизмын нэг гол онцлог бол бясалгал буюу дхьяна юм. Индуист хүн нэг обьект дээр / нэг дүр эсхүл бурхад / анхаарлаа төвлөрүүлж бясалгаад самадхи буюу үнэний мөн чанарыг буюу Брахматай нэгдэхийг эрмэлздэг.Хамгийн түгээмэл бясалгах арга бол жапа буюу мантрыг олон дахин хэлэх буюу дуулах юм. Хоолойгоороо намуухан хэлэх буюу оюун ухаандаа мантрыг дуулж хэлж болно. Индуизмд хүний хамгийн гол үйл бол буян үйлдэх буюу пунья юм хэмээн үздэг. Нүгэл буюу пап бол хүнийг буяны замаас нь зайлуулдагхэмээн үздэг. Нүгэл бол уур хилэн, шунал тачаал, мунхаглал, омог бардам, атаа хорсол хэмээн үздэг. Эртний энэтхэгийн Манугийн хуулиар бол5 хүнднүгэл байдаг : Энэ бол брахманыг хөнөөх, үхэр хөнөөх, брахманы эд хөрөнгийг хулгайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөр кастын болон гуру багшийн эхнэртэй эр эмийн харьцаанд орох. Эмэгтэй хүний хамгийн хүнд нүгэл бол садар самуун явдал, зэрэглэл доогуур кастын эртэй эр эмийн харьцаанд орох болон аборт хийлгэх. Хүн бол бохир бус,ариун байх ёстой хэмээн үздэг. Бохир зүйл бол аюултай хэмээн үздэг. Иймд бохир нүглээс гарахын тулд угаалга хийх, мантр буюу тарни унших, бурхадад тахил өргөх, Ганга мөрөнд орох зэрэг үйлүүдийг хийдэг аж.

Орчин үеийн индуизмд ялангуяа шашны яруу найрагч Кабирын шүлгүүдийг индуист сүсэгтнүүд хэлэх дуртай байдаг. Кабирын тухай Ошо багш олон гайхалтай түүх ярьсан байдаг. Орчин үеийн агуу гуру багш бол Ошо багш юм. Түүний айлдсан ном сургаалийг шавь нар нь орчин үед гадаадын англи, орос зэрэг олон хэл дээр хөрвүүлж нийтдээ 700 боть номыг хэдэн саяар нь олшрууланхэвлэж гаргажээ.Эртний соёлт агуу Энэтхэг орон болшашны өлгий нутаг, гуру багш нарын номлолоо айлдсан нутаг, мантр судрын ариун нутаг юм.

Кришнаичууд

Энэтхэгийн шашны нэгэн хүчирхэг урсгал болох Кришнайчууд хорьдугаар зууны жараад оноос эхлэн Өрнөдөд ихэд хүчтэй дэлгэрч эхэлжээ. Өнгөрсөн зууны жар,далаад онуудад Германий Гамбург зэрэг өрнөдийн хотуудад үсээ хуссан бөмбөр цохисон өрнөдийн Кришна шашны“Харе Кришна, Харе Кришна” хэмээнбөмбөрийн аяндчанга дуугаар дуулалдсан залуус энд тэндгүй гарч ирж байсан юм. 1960-аад онд Энэтхэг улсын төрийн жирийн нэгэн албан хаагч жаран нас хүрээд тэтгэвэртээ гарч өөрийн гэр бүл үр хүүхэддээ амьдралд нь хангалттай хүрэлцэх мөнгө хөрөнгөө үлдээгээд лам болж Америк орныг зорьсон аж.Энэ хүнийг Махатма Ганди болон Кришна Чайтаний сургаалийг бишрэн шүтдэг Абхей Саран Бхагтиведант /1896-1978 / гэдэг байв. Абхей 1960-аад оны дундуур Америкт ирээд бурхны тухай анхны лекцээ уншихад америкийн хэдхэн хиппи,наркоман ирж сонсож байсан бол сүүлдээ олон мянган америк шавьтай болсон гэдэг.Тэр бээр анх АНУ-д ирээд“Бурхан минь.Та өчүүхэн надад сайн санаатай байлаа.Яагаад та намайг энд ирүүлснийг би мэдэхгүй. Эндэхийн хүмүүс яг л чөтгөр шуламшиг мах их идэж,хууль бус секс үргэлж хийх юм.Ийм хүмүүс яаж бурхны сургаалийг сонсоно доо” гэж байжээ.Энэтхэгийн кришнайн багш Прабхупад өрнөдийн хүмүүст хандаж хэлэхдээ:-“Хүний амьдралын гол зорилго бол оюун ухаанаа дээд зэргээр боловсруулан сайжруулах асуудал. Энэхүү материаллаг ертөнцийн хүн материаллаг бус бурхны ертөнцийг ойлгож чаддаггүй. Бурханыг бодохоо больсон хүмүүс хүн чанараа аажмаар алдаж өөрсдийн гэр орондоо хайрладаг муур, нохойны зиндаанд очдог. Хөгжил дэвшил гэж юу юм бэ? Энэ бол харайж байгаа нохойны дэвшил юм. Нохой дөрвөн хөлөөрөө энд тэндгүй л тэнэж явдаг.Та нар бол дөрвөн дугуйтай автомашинаараа мөн л энд тэндгүй тэнэж давхицгааж л байдаг. Хүмүүс бурханд мөргөхийн оронд нохой, мууртаа мөргөж байна. Дэвшил гэж тэнгэрт тулсан өндөр барилга, нохойн уралдаан, материаллаг баялгийн хойноос гүйх хөөцөлдөөнийг хэлдэггүй юм. Дэвшил гэж оюун ухаанаа төгс болгож өөрийгөө танин мэдэж бурханы ертөнцтэй нэгдэн нийлэхийг хэлдэг юм.”гэжээ. Кришнайчуууд үзэхдээ ”Амьдралын утга учир бол чи мэргэжил эзэмшээд профессор, бизнесмен, хуульч, эдийн засагч, инженер, тогооч болохдоо биш, Чи хэн ч байсан хөвж сураагүй бол үхэх агшиндааживэх болно. Энэ агшинд чамд эх, эцэг, ах дүү, амраг садан чинь ч тусалж чадахгүй, эмч доктор, төрийн тэргүүн ч тусалж чадахгүй. Чи өөрийгөө л таньж мэд. Чи бол чиний бие биш. Чиний бие бол түр зуурынөмссөн цамц гэсэн үг. Чи бол цэвэр оюун ухаан гэсэн үг. Чи хэрэв материаллаг ертөнцөөр хөөцөлдвөл хуурай газар дээр хаясан загас мэт болно. Чи яг одоо үүнийг ойлго, хэрэгжүүл. Маргааш гэж хойш бүү тавь. Яагаад гэвэл хөгшин нохойг харайлгаж сургаж болдоггүй юм. Монголчуудын хэлдгээр “хөгшин азарга жороо сурдаггүй “гэсэн үг ажээ. Үүнийгойлговол чи хэзээ ч хөгшрөхгүй. Яг одоо өтөлж хөгширч үхэж байгаа зүйл чинь чи биш. Энэ бол зөвхөн чиний бие. Үүгээрээ чи ялгаатай. Чиний ухамсар үхэшгүй мөнхийн түвшинд хүрмэгц чи бүрэн эрх чөлөөтэй болж төгс мэдлэгийг эзэмшиж мөнхийн аз жаргалтай болно. Ертөнц бол шорон юм.Тэхлээр шоронд тохитой, баян чинээлэгамьдрах тухай бодохын ч хэрэггүй. Орчлонгийн энэхүү шоронгоос яаж ангижрах вэ? гэдэгт хамаг асуудлын гогцоо байгаа юм” гэдэг ажээ. Энэхүү үзэл ньбуддизмтайтун төстэйажээ.

Христийн шашин

Христийн шашин манай эриний 33 онд Палестинд анх үүссэн. Христийн шашныг үндэслэгч нь Назаретийн Ийсус буюу Бурханы хөвгүүн , Хүн төрөлхтнийг аврагч юм.Эдүгээ христийн шашныг дэлхийн 2.5 тэрбум хүн шүтэж байна. Христийн шашин үндсэндээ 4 том урсгалд хуваагддаг. Үүнд: Католик шашныг 1.3 тэрбум хүн, протестант шашныг 800 сая хүн, үнэн алдартны шашныг 280 сая хүн, эртний дорно дахины Ассирийн шашныг 80 сая хүн шүтэж байна. 1054 онд христийн шашин Ром төвтэй католик шашин, Константинополь төвтэй үнэн алдартны шашин болж хоёр хуваагдсан юм.

Христийн гол номлол бол Ерөнцийн эзэн 7 хоногийн дотор ертөнциийг бүтээсэн. Яг хэзээ бүтээсэн бэ гэвэл манай эриний өмнө 5 508 онд бүтээсэн гэж үздэг.Хүн бол Бурханы оч бөгөөд хүний сэтгэл мөнх, хүн үхсэний дараа сэтгэл нь үхдэггүй. Энэхүүсэтгэлийг анхны хүн болох Адам,Ева хоёртөгөх үед тэдний сэтгэл цэвэр ариун байсан. Гэвч Ева мэдлэгийн модноос алим авч идэж нэг хэсгийг нь Адамд өгснөөо анхны нүгэл үйлдэгдсэн хэмээн үздэг аж.

Хүн төрөлхтөний анхны нүглийг Ийсус Христос өөр дээрээ авсан. Хүний одооны нүгэл бол тухайн хүний өөрийнх нь нүгэлт амьдралын үр дүн юм. Хүн нүглээ арилгахын тулд гэмших хэрэгтэй, зөв амьдрах хэрэгтэй. Ингэж чадвал диваажинд очно.Хэрэв хүн нүгэлт амьдралаар амьдарвал үхсэний дараа тамд очно. Хэрэв чи үнэн сэтгэлээсээ нүглээ гэмшвэл Ертөнцийн эзэн нигүүлсэнгүй тул чиний бүх нүглийг өршөөнө. Хүн төрөлхтөний хүү иржаймшигт Шүүх өдөр ирнэ.Ертөнцийн эзэн буянтныг нүгэлтнүүдээс ялгана хэмээн үздэг.

Христийн шашныг үндэслэгч Ийсус

Ийсус одооноос хоёр мянган жилийн өмнө Назарет хотод төржээ. Ийсус гэдэг нэр нь еврей буюу эртний иврит хэлээр “Иешуа” буюу монголоор “Авралын бурхан” гэсэн утгатай нэр ажээ.Ийсусын эхийг Мария, эцгийг нь Иосиф гэдэг байжээ.Мария,Иосиф хоёр Вифлеем явах замд нь Мария нярайлжнэгэн агуйд хөвгүүн нь мэндэлсэн ажээ.Ийсус еврей хүн байв.Түүнийг төрөх үед тэнгэрт нэгэн шинэ од гарчээ. Хоньчид болон мэргэн хүмүүс түүнийг харж мөргөхөөр ирцгээсэн аж.Төрсний найм дахь өдөр нь ёслол үйлдэж Ийсус гэсэн нэр хайрлав.40 дэх өдөр нь иерусалимын сүмд аваачиж ёслол үйлдэв. Тэдний гэр бүл харгис хаан Иродоос зугтаж Египетэд амьдардаг байв гэнэ.Ийсус Назарет хотод байхдаа эцгийнхээ заавраар мужааны ажилд суралцжээ.Ийсусыг 12 нас хүрмэгц тэднийх гэр бүлээрээ Иерусалимд мөргөл үйлдэхээр очжээ. Ийсус сүмд очиж багш нарын дунд байлаа.Багш нар түүнийг сонсож түүнээс асууж түүний оюун ухааныг гайхан биширч байлаа хэмээн библийн сударт бичсэн байдаг.Ийсус сүмд очиж Иоаннаар хэрээслүүлсний дараа элсэн цөл рүү явж ганцаар 40 хоног залбирал хийж мацаг барьж бясалгал хийж өөрийн дайсан чөтгөрийг дарсан гэдэг.Чөтгөр буюу Сатан түүнийг элдвээр ятгаж байв.Ийсусээр нэг л нүгэл хийлгэж чадах юм бол тэр өөрийн зорьж ирсэн зүйлээ гүйцэтгэх боломжгүй болно гэдгийг Сатан сайн мэдэж байв.Ийсус Сатаны бүх ятгалгыг эсэргүүцэн давжээ. Сатаныг ялсны дараа Ийсус хүмүүст сургаалаа номлож эхлэв.

Энэ үед Ийсус30 нас хүрч байв.Ийсус загасчдын дундаас анхны шавь нартайгаа учирч Палестин нутгаар номлолоо номлон аялж гайхамшгийг үзүүлж байв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус Тэнгэр дэх Эцгээ бүх сэтгэл зүрх,бодол санаа,хүч чадлаараа хайрлахыг сургаж байв.Хүмүүс бид бусдыг өөрийн адил хайрлах хэрэгтэй гэж сургаж байв.Ийсус бүх хүнд хайртай байв.Тэр өвчтөнийг эдгээж сохор хүнд хараа оруулж тахир дутуу хүнийг явдаг болгож хүүхдийг өргөж адислан ерөөж байв. Ийсус нүгэл хилэнц хийсэн хүмүүст хайраа үзүүлж тэдэнд нүгэл хийснээ гэмшиж дахин нүгэл хийхгүй байхыг сургадаг байв. Ийсус ховдог баячууд,нэр алдарт дурлагчид,шашныг мөргөл ёслол мэт үздэг хүмүүсийг шүүмжилж амьдралын утга учрыг ёгт үлгэрийн хэлбэрээр ард түмэнд ярьж өгдөг байв.Гэвч тэр үеийн ихэнхи еврей хүмүүс түүний ярьсан зүйлийг ойлгосонгүй,харин түүний эсрэг үзэлтэй байв. Ийсус бүх хүмүүст евангелийн сургаалтай танилцах боломжийг олгох зорилгоор сүм байгуулжээ.Сүмийн удирдах төлөөлөгчид буюу 12 хүнийг Ийсус сонгожээ.

Ийсус Гетсиманы цэцэрлэг хэмээх газар очиж бүх хүний нүглийн өмнөөсөөрөө тэрхүү нүглийг үйлдсэн мэт ихэд шаналан зовжээ.Тэр ихэд өвдсөнөөс болж дагжин чичирч биеийнх нь нүх сүв болгоноос цус асгарч байсан гэж библи сударт өгүүлжээ. Дараа нь хорон санаатнууд урвагч Иудагийг дагуулан ирж Иуда Ийсусыг үнсч энэ нь энэ бол баривчлах хүн мөн гэсэн дохио өгснөөр түүнийг цэргүүд баривчлан Иерусаоимын захирагчид тушаажээ. Цэргүүд түүнийг доромжлон нулимж зодож жанчжээ.Шавь нар нь зугтаав.

Ганцаар үлдсэн Ийсусыг синедрионы шүүх цаазаар хороох ял өгөв.Дараа өглөө нь Ийсусыг Римийн прокурор захирагч Понтий Пилатад аваачив. Пилатий түүнээс “Чи Иудын хаан гэж өөрийгөө үздэг үү? гэж асуухад тэр зөвшөөрсөн хариу өгчээ. Пилат пасхийн баяр болж байгаа тул нэг шүүгдэгчийг аврах эрх байсан бөгөөдөөрийгөө иудын хаан гэсэнер бусын сонин шүүгдэгчийг аврахад бэлэн байв. Пилат цугларсан хүмүүст хандаж Ийсусыг суллаж явуулах талаар санал хэлсэн боловч тэнд цугларсан хүмүүс үүнийг эсэргүүцэж ямар ч гэм зэмгүй Ийсусыг алах хэрэгтэй хэмээн хашгиралдаж харин түүний оронд хүн алсан Варавву хэмээгч алуурчныг суллахыг шаардав. Захирагч Понтий Пилат Ийсусыг цовдлохыг цэргүүдэд тушаав. Цэргүүд Ийсусээрмодоор хийсэн хүнд загалмайг үүрүүлж цовдлох газар руу туун аваачив.

Цовдлохын өмнө Ийсуст иудийн заншлаар өвдөлтийг багасгах мансууруулагч ундаа уухыг санал болгосон боловч Ийсус татгалзав.Тэд түүний гар хөлийг загалмайд төмөр хадаасаар хаданцовдлов.Түүний хоёр талд алах ял авсан хоёр дээрэмчнийг мөн цовдолсон байв.Нэг дээрэмчин нь Ийсусыг дооглож тохуурхаж байхад нөгөө нь өөрийн гэмээ наманчилж байв. Ийсус гэмээ наманчилж буй түүнд хандаж “Өнөөдөр чи надтай хамт диваажинд очно” гэв.Цовдлуулсан зовлон 6 цаг үргэлжлэв. Ийсус амьсгал хураахын өмнө “Бурхан минь, Бурхан минь, Чи намайг яах гэж орхив” хэмээн хэлээд таалал төгсчээ. Ийсусыг өөд болоходнар хиртэж газар хөдлөв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус ийнхүү гуч гаруйхан насандаа хорон санаатны гарт амь үрэгдэв.Тэр үед түүний шавь нар,чин сүсэгтэн нар айн балмагдаж байсан ажээ.Тэрхэн үед түүнийг хүмүүсмартсан байлаа.Түүний нэрийг зөвхөн Палестин даяар мэддэг байв. Гэвч Ийсусыг таалал төгссөний дараа Павел хэмээх эрдэмтэй, ухаалаг хүн гарч ирээд олон нийтэд Христосын сургаалийг шашин болтол нь өргөн дэлгэрүүлэв. Христос шашныхан эгнээгээ тэлж өдрөөс өдөрт бэхжиж бүр сүүлдээ Ромын эзэн хааны хөргийн өмнө мөргөхөөс татгалздаг болов.Ромчууд үүнийх нь хариуд христосынхнийг мөрдөн мөшгиж эд хөрөнгийг нь хураан авч амь насыг нь бүрэлгэдэг байв. Гэвч энэхүү тэмцэл зөрчил гурав, дөрвөн зууны турш үргэлжилж эцэстээ Ром мөхөж, Христосын шашныханы ялалтаар төгсөв. Христосын сургаал Палестин, Ромд эхэлж дэлгэрээд зогссонгүй, улмаар Франц, Англи хүртэл бүх европ даяар дэлгэрэв. Христосын шашин дотроо католик,протестант,баптизм,несториан,үнэн алдартан,мормон… гэх мэтээр олон урсгалтай байдаг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо зарим үед өстөн дайснууд мэттулалдаж, алалдаж байсан цаг үе байсан нь түүхийн хуудаснаас харагддаг ажгуу.

Христийн сургаалд үйлийн үрийн тухай, дөрвөн үнэний тухай сургаал байдаггүй юм.Хойд нас, диваажин, тамын тухай, шүүгдэх өдрийн тухай бол байдаг.Харин манай буддын сургаалтай төстэй зарим нэг номлол байдаг нь анхаарал татдаг.Библийн номонд номхон хүлцэнгүйн талаар ”Хүн хэрэв чамтай заргалдажчиний цамцыг авна гэвэл дээлээ өг.Хүн чамтай 1 миль газар хамт явна гэвэл 10 миль газар хамт яв.Хүн чиний нэг хацрыг алгадна гэвэл хоёр хацраа алгадуул"гэж номлосон байдаг. Энэ нь “хүн чамайг хорловол хариу хор бүү хүргэ” гэдэг буддын зарчимтай нийцэж байгаа юм. Ийсусын гол номлол бол хүнийг хайрлах хайр юм. Буддын шашинд Хамаг амьтныг хайрлан нигүүлэсхийг номлодог. Ийсус хүнийг мөнгө хөрөнгөнд шунах биш, ариун сайхан сэтгэлтэй, шүтлэгтэй, хорон муу санаагүй байхыг сургасан байдаг.Насанд хүрсэн том хүнхүүхэд мэт цагаан цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй хэмээн сургадаг. Ийсус12 хүнийгөвчин, зовлонгоос нь салгаж энэрч асраад эдгээхэд ганц хүн л Ийсуст баярлаж талархсанаа хэлсэн гэдэг.Бусад нь юу ч дуугарахгүй явсан гэдэг.Тэхлээр амиа бодсон бэртэгчин хүмүүсамийг нь аварсан ачит хүндээ үгээ хүртэл харамладаг байх нь.Ийсус хэлэхдээ “Хүнээс баярласан талархсан үг дуулах гэж би хүмүүст туслаагүй, харин хүмүүст тусалж тэдний зовлонг нимгэлж буян үйлдэж байгаа буяны үйлдэлдээ л баярлах гэж тусалсан юм” гэдэг байжээ. Ийсусчин сэтгэлээсээ бие биеэ хайрлахыг хүмүүст сургадаг байсан боловч хүмүүс шунал, ашиг хонжоо хийгээд амиа бодсон бэртэгчин чанараасаа болжулам харгис ,шунахай амьтан болсоор ажгуу. Христийн шашныг эдүгээ дэлхийд 2.2 тэрбумхүн шүтэж байна. Христийн шүтэгчид олон зууны турш Христийн гайхалтай сүрлэг сүмүүдийг босгож,гайхалтай иконуудыг бүтээжөрнөдөд христийнтом соёл болон үлджээ.Өрнөдөд эртнээс дэлгэрсэн энэ агуу шашин өрнөдийн үс сахалдаа баригдсан зэрлэг харгис хүмүүсийг хүн дүрстэй болгож хайрыг тэдэнд түгээсэн шашин юм болов уу даа хэмээн би боддог юм шүү. 

Исламын шашин

Ислам гэдэг үг бол арабаар “даган шүтэхүй” гэсэн утгатай үг. Исламын шашныг 7 дугаар зуунд Арабт Мухаммед үндэслэсэн. Исламын шашин бол христийн болон иудаизмын шашны нөлөөн дор анх үүссэн.Исламын гол зарчмууд Коран сударт бичигдсэн байдаг. Гол үндсэн зарчим бол хамгаас хүчирхэг Аллах бурханд мөргөх юм. Мусульман хүн сэтгэл мөнх гэдэгт итгэдэг. Исламын шашин шүтэгч хүн 5 үндсэн үүргийг хүлээдэг. Үүнд:1. Аллахаас өөр Бурхан байхгүй хэмээн итгэдэг. Мухаммед бол Аллахын илгээсэн хүн- Шахад.2. Өдөр бүр 5 удаа мөргөл үйлдэнэ- Салат. 3. Ядуу хүмүүст нигүүлсэл үзүүлнэ - Закат. 4. Рамадан сард мацаг барина- Саун. 5. Меккад даян мөргөл хийнэ- Хаж.Исламын шашин Мухаммед таалал төгссөний дараа 632 онд суннизм, шиизм гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.Эдүгээ дэлхийд Исламын шашинг нэг тэрбум гаруй хүн шүтэж байна. Суннит нь нийт шүтэгчдийн90.0 хувь, шиит нь 10.0 хувийг эзэлж байна.

Исламын шашныг үндэслэгч Мухаммед

Исламын шашныг үндэслэгч агуу их зөнч мэргэн Мухаммед манай эриний 570 онд Аравын Мекка хотод эцэгАбдулла ибн Абд аль-Мутталиб, эх Амина бинт Вахбын хүү болонмэндэлжээ. Эцэг нь курайшит омгийн ахлагчийн хүү байв. “Мухаммед” гэдэг нэр бол арабаар “Магтаал хүртэгч” гэсэн утгатай нэр. Арави бол элсэн цөлийн орон.Ус ундаа, хоол хүнс олдоход бэрх хэцүү нутаг. Аравичууд нүүдэлчин хүмүүс байсан. Аравийн цөлд ердөө Мекка, Ясриб гэсэн хоёрхон хот байв. Арабчууд монголчуудтай төстэй, хүнд бэрх цаг агаарын нөхцөлд амьдарч, нэг нэгэндээ тусладаг, нөхөрсөг, хүнлэг, тэсвэр хатуужилтай, омог бардам, өөрийн нэр төрөө өндөр өргөж явдаг хүмүүс. Арабчууд монголчууд шиг “нэр хугарахаар яс хугар “гэдэг хатуу зарчимтай шударга хүмүүс.

Мухаммедыг төрөхөөс өмнөхөн эцэг нь нас баржээ. Эх нь Муххамедийг 6 настай байхад нь нас баржээ. Мухаммедийг нагац ах Абу Талибу нь өсгөж хүмүүжүүлжээ. Мухаммед идэр насандаа их сүсэгтэй, шашны мацаг барьдаг байв. Мухаммед жилд гурван удаа мацаг барихдаа зарим үед 7,9,40 хоногоор өглөөний нарнаас оройн шингэх нар хүртэл юу идэхгүй, юу ч уухгүй мацаг барьдаг байв. Мацаг гэснээс дэлхийн гол шашныг үндэслэгч Будда, Христос, Мухаммед гурав бүгд мацаг барьдаг, маш их тэвчээртэй хүмүүс байсан. Мацаг барьдаг энэ чухал чанар нь тэднийг гэгээрэхэд чухал нөлөө үзүүлсэн байж болно. Мухаммед заримдаа байнгын урт удаан мацаг барьж ч үзэв. Халуун бүгчим өдөр юу ч уухгүй байх л хамгийн хэцүү байдаг байв.Өдөр шөнөгүй, олон хоног юу идэхгүй мацаг бариад ч үзжээ. Гэвч энэ бол сайн арга биш гэдгийг Мухаммед ойлгов. Өчнөөн хоног мацаг барьж халуун элсэн цөлд ганцаар тэнүүчлэх нь зөв биш гэдгийг ойлгов. Мухаммед корейшит омгийн хүн байлаа. Мухаммед хорин хэдхэн насандаа худалдаачдыг даган Сири хүртэл аянд явдаг байв. Нэгэн удаа түүнийг Мекка хотын баян худалдаачин бэлбэсэн эмэгтэй Хадижи өөрийнхөө барааг Сирид аваачиж худалдахыг хүсчээ. Мухаммед хэдий залуу байсан боловч анх удаа бие даасан энэхүү хариуцлагатай ажилд томилогдож холын аянд явав. Мухаммед даалгаврыг амжилттай гүйцэтгэжМеккадаа бүрэн бүтэн эсэн мэнд буцан ирэв. Аян замд хамт бараа болон явсан Хадижийн зарц Майсур Мухаммедийн эрс шийдэмгий, ухаалаг, үнэнч шударга зан чанарын тухай өөрийн эзэн эмэгтэй Хадижид магтан ярьжээ. Үүнээс хойш энэхүү нэр хүндтэй ухаалаг залууХадижийн санаанд бүрэн нийцэх болов. Мухаммед тэр үедядуу амьдралтай, жирийн нэгэн араб залуу байсан. Баян худалдаачин эмэгтэй Хадижи үүнээс өмнө нь хоёр удаа нөхөрт гарсан боловчнөхөр нь дараалан нас барж бэлэвсэн хоцорчээ. Хадижа Мухаммедтай танилцах үедээ дөчин настай,амьдралын туршлагатай, ухаалаг, баян эмэгтэй байв. Хадижи Мухаммедийг ихэд тоож өөрийн зарцаар дамжуулан түүнтэй амьдралаа холбон нөхөрт гарах санаатай байгаагаа ойлгуулжээ. Мухаммед ч баярлаж тэд гэр бүл болцгоон хурим найрааёс журамтай тэмдэглэжээ. Мухаммед энэ үедээ 25 настай байлаа. Тэд бие биенээ үнэн сэтгэлээсээ хүндэтгэн хайрлаж байсан тул аз жаргалтай гэр бүл болсон гэдэг. Гэрлэсний дараа жил анхны хүү Аль- Касим нь төрлөө. Гэвч амьдралд нь уй гашуу тохиолдож хоёр жилийн дараа Касим хүү нь нас барав. Дараа нь эхнэр Хадижи нь Рукайя, Зейнаб, Улмм, Кульсум, Фатима гэсэн дөрвөн охин төрүүлэв. Дараа нь Хадижи дахин хүү төрүүлж түүнийг Мухаммедийн эцгийн дурсгалд зориулж Абдуллах хэмээн нэрлэв.Гэвч энэ хүү нь удалгүй нас барав. Дараа нь Мухаммедийн долоо дахь буюу гурав дахь хүү нь төрж Ат-Тахир гэсэн нэр өгөв. Гэвч хүү нь удалгүй нас барав. Хувь тавилан Мухаммедад хатуу хандаж хүүтэй болох гэсэн чин хүсэл нь ийнхүү биелсэнгүй. Хэдэн жил өнгөрсний дараа охидууд нь насанд хүрч Рукайя, Умм, Кульсум нь нөхөрт гарав. Гэрт хамгийн отгон охин Фатима нь үлдэв.

Мухаммед гэрлээд 10 жил болсны дараа 605 онд Мекка хотод нэгэн чухал үйл явдал болов. Корейшитууд мөргөлийн Каабыг шинэчлэхээр шийджээ. Каабыг дээвэртэй болгох ажил тулгарав. Каабын хана нь олон жилийн ус,бороо,гал,үертнэрвэгдсээр чанар нь муудаж бараг нурж унахаар болсон байна.Тэд шүтээнийхээ ханыг эвдэх нь санаа сэтгэлийн хувьд хэцүү, хойшлуулах нь бүр хүнд болов. Гэтэл тэр үед нэгэн шөнө хулгайч нар нурах дөхсөн ханаар нь дамжиж Каабад өргөсөн мөргөлчдийн үнэт эрдэнэсийг нь хулгайлжээ. Энэ муу мэдээ тэр дороо Мекка хотоор тарж удалгүй сайн дурын мөрдөгч нарын ачаар хулгайлагдсан үнэт эрдэнэс Дувейк гэгч этгээдийн гарт байсныг нь илрүүлэв. Дувейкийг эртний арабын заншлаар шүүж түүний баруун гарыг огтолжэртний ариун шүтээнийг бузарласан тул төрөлх хотоос нь арван жилийн хугацаатай хөөжээ. Арабчууд энэ үед Византийн худалдааны нэгэн хөлөг онгоц улаан тэнгисийн эрэг дээр далайн салхинаа туугдан хаягдсаныг олов. Энэ хөлөг онгоцны модыг ашиглажКаабыг засварлах боломжтой болов.Тэр үед арабын элсэн цөлөөс сайн чанарын мод олно гэдэг бүтэхгүй үлгэр байв. Ингээд удалгүй уг модыг ашиглан Каабыг засварлав. Арабчуудын шүтээн Каабыг байрлуулж шинэчлэхэд Мухаммед гол үүрэг гүйцэтгэлээ. Энэ үйл явдлын дараа Мухаммедийн амьдрал огцом өөрчлөгдөв. Мухаммед энэ үед 38 настай байлаа. Мухаммед эд баялагт ямар ч сонирхолгүй болжзөвхөн цэвэр ариун ёс суртахууныг эрхэмлэдэг болов. Худалдаа наймааны ажил ч түүний дуртай ажил байхаа болив.Мухаммед “Хүн ер нь байнга баяр цэнгэл хийх хэрэггүй , харин хүн байнга хөдөлмөрлөх хэрэгтэй” ,” Илүү идсэн,илүү уусан бүгд хүний зүрхийг муутгана” гэжүздэг байв. Мухаммед эв найртай,хайраар бялхсан сайхан гэр бүлд амьдарч байлаа. Гэвч ертөнцийн жам ёсоор гэргий Хадижа нь хөгширч, түүний охид нь насанд хүрч нөхөрт гарч гэрээ орхин одов.Мухаммед аажмаар Бурханы эрэлд автах болов. Яруу найрагч Лабидийн хэлснээр “ Бурхнаас бусад нь хий дэмий хөл хөөрцөг юм” гэсэн үнэн үгийг ч тэр байнгабодолхийлэх болов.Тэр үед Меккад хаан ч байсангүй, Засгийн газар ч байсангүй, бүх зүйлийг эртний арабын зан заншил, ёсжаяг, омгуудын ахлагч нарын зөвлөлгөөнөөр шийддэг байв. Мекка хотын иргэн бүр дайсан хотод ойртох ч юм уу ,ямар нэг чухал хэрэг гарсан үед хотын бүх иргэнийг цуглуулах эрхтэй байв. Мухаммед энээрхийг ашиглаж “Мекка хотын бүх корейшитомгийнхнийгцуглуулжанхны номлолоо сонсгоё “ хэмээн шийджээ. Нэгэн өглөө Мухаммед эртлэн босч хотын төвд байдаг Сафа хэмээх дов дээр гарч “ Абд –аль- Муталибын хөвгүүд ээ . Абд Манафын хөвгүүд ээ. Хашимын хөвгүүд ээ.” хэмээн корейшитийн бүх омгуудыг дуудаж эхлэв. Мухаммедийн хашгирах энэхүү дууг сонсоод корейшитийн дайчид сэлмээ шүүрэн авч Сафын довыг чиглэн гүйцгээлээ. Корейшитийн омгийн олон хүмүүс цугларч “ Дайн болов уу,юу болов?” хэмээн зарим нь бодож шуугилдаж байв.Бүгд чимээгүй болж Мухаммедийн юу хэлэхийг хүлээв. Гэтэл Мухаммедэнэ ертөнцөд ганц бурхан байдаг тухай ярьж эхлэв.Мухаммед энэ бурханаа бүхнийг чадагч “Аллах бурхан” хэмээн нэрлэж байв. Корейшитууд урьд өмнө нь Аллах бурханыг бусад олон бурхдын адил мэддэг байв. Корейшитууд ялангуяа далайд алс холын аянд гарахдаа Аллах бурханд мөргөвөл сайн гэж үздэг байв. Гэтэл Мухаммед газар дээр Аллах бурханыг шүтэхийн чухлыг ярихад цугласан олон ихэд гайхав.

Мухаммед зөвхөн нэг бурхан байдгийг ярьж улмаар аймшигт шүүх, хойд насны тухай ярьсаар байв. Гэтэл цугласан хүмүүс тарж эхэллээ. Ялангуяа Мухаммед өөрийгөө агуу их Аллах бурхны элч хэмээн зарлах үед хүмүүс бүр их шуугилдаж зарим нь инээж дооглож байв. Мухаммедийн авга ах Абд аль Узза өөрийн эхнэр Умм Жамилийн хамт Мухаммедийг ихэд дооглож бүр хэтрээд доромжилж эхлэв. Дараа нь Мухаммед нэг омгийн төрөл садан болох хашимитуудыг урьж номлолоо ярьсан боловч нэг их сайн хүлээж авсангүй. Харин түүний авга ах Абу Талибын хамгийн отгон хүү Али “ Бурханы элч минь. Би таны туслах больё” хэмээн хэлсэн аж. Мекка хотод Мухаммед амьдарч байхдаа Хира ууланд гарч мөргөл хийн бясалгал хийдэг байв. Мухаммед урьдын адил даруухан амьдарч байлаа. Дараа нь тэр Мединад амьдарч эхлэв.Тэр үед Мухаммедийг хөнөөх гэсэн дайснууд ч байдаг байв. Энэ үед нүүдэлчин омгийн шейхүүд Мединад очиж Мухаммедтай уулзаж ярилцан зөвлөлддөг байв. Тэдгээр нүүдэлчин омгууд ч Исламд орж эхлэв. Мухаммед эдгээр шейхүүдэд хандаж ”Бурхан ганц гэдэгт итгэ. Мөргөл үйлд, Өглөг өг, Одоохондоо та нар өөрсдийгөө мусульман гэж бүү нэрлэ, Одоохондоо та нарт итгэл хараахан төрөөгүй байна “гэдэг байв. 

Мухаммед 628 оны 2-р сард гэнэт өөрийн шашин нэгтэнгүүдэд Аллахын зөвлөснөөр Каабад мөргөл хийхээр явья хэмээн мэдэгдэв. Ингэж анх удаа Кааба бол мусульманчуудын ариун шүтээн хэмээн зарлагджээ.Каабад мөргөл хийх энэхүү аялал нь аюул ихтэй, дайнд хүргэж болзошгүй байсан боловч Мухаммедийн ялалтаар төгссөн юм. Мединаас Мухаммедтай хамт мөргөл хийхээр явсан нүүдэлчид корейшитууд бүгд аз хийморьтой байв. Тэд толгойныхоо үсийг хурц хутгаар хусч мусульман шүтлэгтэн болоод их л итгэлтэйгээр урагшилж байв.Тэд эхлээд Хайбар хотыг эзэлж ихэд баяжив. Фудак хэмээх элсэн цөл дэх баян бүрдийгбайлдаангүйгээр төвөггүйхэн эзлэн авав.Олзлон авсан алт, мөнгө, зэвсэг, хувцас, буудай энэ бүгдийг Мухаммед өөрөө биечлэн тэгш хуваан өгч байв. Мухаммед олзолсон бүх эд зүйлээ тав хувааж нэг хэсгийг нь Аллах бурхандаа, хоёр дах хэсгийг өөртөө, гурав дах хэсгийг ах, дүү, болон өнчин ядуу хүмүүст, дөрөв дэх хэсгийг өөрийн эхнэрүүддээ / Мухаммед 13 эхнэртэй байв/ , тав дахь хэсгийг ялалт байгуулахад гавьяа байгуулсан хамтран зүтгэгч мусульманчууддаа өгч байв. Аравийн элсэн цөлийн омгууд энэ үеэс эхлэн Исламд улам ихээр орж эхлэв. 631 оны сүүлч гэхэд Мухаммедийн эзэлсэн уудам газар нутгийн араб омгууд онгон шүтээнээ устгаж бүгд Исламд орсон байлаа. Тэр үеийн Исламын төлөө хийсэн арабчуудын дайн нь юуны өмнө Византий улсын эсрэг чиглэж энэ улсын нөлөөнөөс христиан шашинт арабчуудыг чөлөөлөх зорилт тавив. Энэ үед мусульманчуудын эгнээ хэдэн арван мянгаар өргөжин тэлж улам хүчтэй болж байв. 632 онд Мухаммедийн ганц хүүИбрагим гэнэт хүндээр өвчилж нас барсан нь Мухаммедийн хувьд сэтгэлийн хүнд уй гашуу болов. Мухаммед “Миний хүү минь. Бид бүгд бурханаас үүсч бурхандаа эргэж очно. Удахгүй би чиний араас очно” хэмээн уйлж байсан гэдэг. Удалгүй Мухаммедийн бие муудаж эхэллээ. Тэр нас барахын өмнө хадж хийх хэрэгтэй байлаа. Мухаммед Каабад мөргөл хийв. Олон мянган мөргөлчид Араф ууланд очих үед Мухаммед сүүлчийн номлолоо хүмүүст айлдлаа.

Мухаммед : “ Хүмүүс ээ. Та нарын цус бурхантай учрах өдөр хүртэл ариун байх болно. Энэ өдөр, энэ хадж ариун юм. Хүн та нарт тангарагласан бол түүнийг нь буцаа. Бурхан тангараг тавих, мөнгө хүүлэхийг хориглосон. Бусдад бүү шударга бус ханд. Харанхуй бүдүүлэг цаг үед урсгасан цусан өшөөг бүү ав, бөөгийн ёсыг бүү дага хэмээн бурхан хориглосон. Та нар ч бусдыг шүүхгүй. Би ч бусдыг шүүхгүй. Хүмүүс ээ. Бурханд итгэсэн шүтлэгтэн хүн шүтлэгтэн хүндээ ах нь болно. Исламын бүх шүтлэгтэн мусулманчууд ахан дүүс. Ах дүү нар чинь чамд өөрсдийн сайн дураар өгсөн юмыг нь авч бай. Гэмт хэрэг хийсэн бол хэрэг хийсэн хүн хэргийг хүлээнэ, өөр хүн хүлээхгүй. Эцгийн хэргийг хүү нь хүлээхгүй. Хүүгийн хэргийг эцэг нь хүлээхгүй. Шударга үнэнч эхнэрүүдээ хүндэтгэж тэднийгээ сайн хооллож хувцаслаж бай. Зарц боолуудаа сайн хооллож, сайн хувцасла. Тэд буруу зүйл хийвэл зүгээр л тэднээс сал. Бурхан ганц, та нарын эцэг ганц.Бүх хүншавраар бүтээсэн Адам Евагийн удам. Цагаан арьстан хар арьстан хүнээс давуу бус, хар арьстан цагаан арьстан хүнээс давуу бус. Бурханаас айдаг хүн бол хамгийн сайн санаат хүн. Би та нарт Аллахын номыг үлдээлээ.Энэ номыг баримталвал Үнэний замаас хазайхгүй. Бурхан ганц. Үхэл зайлшгүй.Үхсэн хойноо шүүгдэх нь гарцаагүй.Үүнд та нар итгэ” хэмээн номлолоо айлдав.

Энэхүү хадж хаврын гуравдугаар сард болжээ. Мөргөлчид Аллах бурхандаа өргөл өргөсний дараа толгойныхоо үсийг хусч энгийн амьдралдаа эргэн орлоо. Мухаммед өөрийн насны тоогоор 63 тэмээ төхөөрч Аллах бурхандаа өргөл барилаа.“Ууцгаа, идэцгээ, баярлацгаа. Аллах бурхан ингэж байна “ хэмээн Мухаммед хэллээ. Өргөлд өргөсөн бүх амьтны махны гуравны нэг нь ядууст ногдсон тул тэд цадталаа идэв.Хадж хийсний дараа Мухаммедийн өвчин намжсангүй. Мухаммед энэ үед мусульманчуудыг хойд зүгт Византий улсын эсрэг шинэ дайнд бэлтгэж байв. Гэвч түүний бие улам муудав. 632 оны зуны 6-р сард 63 насандаа их зөнч мэргэн Мухаммед таалал төгслөө.

Мухаммедийг таалал төгссөний дараа Абу Бакр арабын анхны халиф боллоо. Абу Бакр нас барсны дараа Омар халиф болов. Омар халиф мусульманчуудыг удирдаж 12 жил дайн хийж Палестин, Сири, Египет, Ливи, Персийг эзэлж иргэдийг нь Исламд оруулав. Ийнхүү Меккагаас гараагаа эхэлсэн Исламын шинэ залуу шашин долдугаар зуунд улам хүчээ аван тэлжөрнө зүгт Марокко, европын Испани хүртэл, дорно зүгт Перс , Дундад ази, Монголын Алтай хүртэл, зүүн өмнө зүгт Энэтхэг, Малайз, Индонез хүртэл, өмнө зүгт Судан, Африк хүртэл хүчтэй дэлгэрч эдүгээ дэлхийн хүн амын нэг тэрбум гаруй хүн шүтдэг дэлхийн хамгийн том шашны нэг болжээ.

Мухаммед Исламын шүтлэгтэн олондоо Коран судрыг үлдээсэн. Коран судрыг анх бүтээхдээ түүний хэлсэн номлолыг бүрэн оруулахыг хичээсэн. Коран судрыг бүтээх эхний ажил Абу Бакр халифын /632-635/ үед хийв. Харин гуравдугаар халиф Османы / 644-656/ үед Кораныг бүрэн бүтээв. Коран нь 114 бүлэг буюу сураас бүтдэг. Анхны сура “ Аль-Фатиха” нь Исламын үндсэн зарчмыг өгүүлдэг. Ийнхүү дэлхийн гурван том шашны нэг Ислам үүсч бэхжсэн түүхтэй. Ислам үүсээд 1400 жил өнгөрсөн ч гэсэн эдүгээ Аравын Мекка хотын ойролцоох Арафат ууланд жил бүрийн хаврын тэргүүн сард олон сая мөргөлчид “Хаж” хийж, зүйдэлгүй цагаан хувцас өмссөн мөргөлчин эрчүүд Каабыг үерийн ус мэт тойрон мөргөлөөүйлдсээр байна. Жил бүр гадаадаас хоёр сая шахам мөргөлчид Меккад ирж “хаж” үйлдэж байна. Олон зуун мал нядалж махыг нь исламын ядуу орны өлсгөлөн иргэдэд онгоцоор илгээж буян үйлдсээр байна. Исламын шашныг дөчин насан дээрээ үндэслэсэн , ард олондоо “бурханы элч” хэмээн алдаршсан Аравын Мекка хотын корейшит омгийн Абдаллахын хөвгүүн зөнч мэргэн Мухаммедийнсургаалийг эдүгээ дэлхийд 1.5 тэрбум хүн шүтэн биширч байна. Исламын шашин араб, дорно дахины олон орнуудадгайхалтай олон сүм мечеть бүтээж,исламын шашны соёлыг нандигнан хадгалж үлдээжээ.Агуу зөнч Муххамед долоон хүүхэдтэй байв. Муххамедийн удам бол орчин үеийн Марокко улсын эзэн хаадууд юм. Орчин үеийн Иордан улсын эзэн хаан Абдалла бол Мухаммедийн 43 дахь үе ажээ. 

Исламын шашны талаар анх би Азербайжаны их сургуульд Баку хотод оюутан байхдаа сонсож дуулж байлаа. Оюутны нэг өрөөнд амьдардаг Иордан улсаас ирсэн Мохаммед гэдэг араб оюутан надад: “Шашин шүтдэг хүн шашингүй хүнээс оюуны санааны хувьд илүү хүчирхэг байдаг юм” хэмээн хэлдэг байв. Исламын шашин шүтдэг араб оюутнууд их ёс зарчимтай байлаа. Тэд худал хэлэхгүй, хулгай хийхгүй, архи дарс амсах ч үгүй байдаг байв. Шүтлэгтэй арабууд Коран судраа нандигнан хадгалж өдөр бүр судраа уншиж,өдөрт маш олон удаа гараа угаадаг байв. Энэ цэвэрч байдал надад таалагдаж, би өдөрт олон удаа гараа угаадаг заншилтай болж билээ. 

Өнгөрсөн зууны ная, ерээд онуудад би дэлхийн том шашнуудын судруудыг харьцуулан уншаад эцэст нь “Бурхад бүгдийн дундаас Будда бурхан дээд. Шажин бүгдийн дундаас Шагжаамуний шажин дээд. Судар бүгдийн дундаас “Ламрим” судар дээд” гэсэн дүгнэлт хийв.Мөн би Марксын “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн дүгнэлтийг худал буруу дүгнэлт байна хэмээн ойлгов. Марксын эцэг нь 19 дүгээр зуунд Германд амьдарч байсан еврей шашны номлогч Мордехей гэдэг хүн байв. Марксын шашны тухай тодорхойлолт тэр үед Германд дэлгэрсэн католик шашныг л хэлсэн бололтой. Гэтэл манай монголчууд улаантнуудын ухуулгаар Маркс бүх шашныг мунхруулга хэмээн хэлсэн гээд дэлхийн бүх шашнуудыг сайн судалж учрыг нь ололгүй түүний үгэнд сохроор итгэчихсэн байгаа юм. Монголчууд өөрт байгаа алтан сахиусаа харалгүй, бусдын зүүж явсан төмөр сахиусыг шүтсэн гэсэн үг л дээ.Тэгээд би Бурханы шашны талаар “Бурханы шашин бол Хамаг амьтныг авран гэгээрүүлэгч оюун санааны охь манлай мөн” гэсэн дүгнэлт хийв. Энэ бол хэн нэгнийг аль нэгэн шашинд оруулах гэсэн ухуулга биш. Зүгээр л судар ном их уншсан жирийн нэгэн монгол сэхээтний чин сэтгэлийн үг юм шүү.

Ийнхүү би шашны тухай бодлоо уншигч та бүхэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцлаа. Хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй. Дахин хэлье. Шашин бол мунхруулга биш. Шашин бол сургаал юм шүү. Эрхэм уншигч Танд аль нэг шашныг өөрийн оюундаа тунгааж сонгоод тухайн шашиндаа чин сэтгэлээрээ сүсэглэж Амар амгаланг олохыг ерөөе.

2023.01.3


Ашигласан ном зүй

Жадо римбүүчий,Бодь мөрийн зэргийн бясалгахуйнхөтөлбөр, 2011 он, УБ хот

Д.Сүхбаатар,“Бурхан -Хүмүүн ертөнц”ном,2005 он,Улаанбаатар хот

Д.Сүхбаатар , “Гэгээрэл” ном,2018 он,Улаанбаатар хот

Д.Сүхбаатар,“Алтан сургаал” ном ,2022 он,Улаанбаатар хот

“Настольная книга атеиста” ,1980, Москва

“Наука и Жизнь”сэтгүүл1985-1990, Москва