Шарын шашны хутагт хувилгаад тодруулах ёсон ба геополитикийн интервенц - II
9 дүгээр Жавзандамба гэж хэн бэ?
Түүнийөөрийнх нь хэлснээр ЖамбалнамдолынЧойжийжанцан (Соном Даргиа) нь 1932 оны 11 дүгээр сард Лувсанжамбалламын хүү болон мэндэлсэн бөгөөд түүний гэр бүл нь Төвдийн алдарт мэргэн ухаантан Раллозава (?)-гаас угсаа гарвалтай гэдэг. Түүний ээж Янжинлхам нь Хамбогийнх. Тэрээр дурсан ярихдаа: ”Намайг бага байхад гурван чойжин буулгаж, IX Богд Жавзундамбындүрд тодруулсан байсан. Гэхдээ тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалж энэ асуудал албан ёсоор яригддаггүйбайлаа” гэжээ. Тэрээр хүрээ хийдэд шавилан сууж, Барвингоминдацанд 12 жил суралцаж бурхан шашны зохистой боловсролыг эзэмшсэн ажээ. Тэнд тэрээр анх удаа монгол хүмүүстэй нүүр тулан учирсан бөгөөд түүний анхны багш нар нь халх, буриад хүмүүс байсан ажээ. Тэрээр дацан сургалтынхаа 12 дахь жил буюу сүүлийн жилд Төвдөөс Энэтхэг рүү дүрвэж, 1961 онд нэг жилийн хугацаанд Энэтхэг, Непалийн хооронд орших хилийн бүсэд амьдарч байгаад дараа нь Энэтхэгт амьдрах болжээ. 1986 онд тэрээр Лхас дахь Пунцаглин хийддээ эргэн ирсэн. Энэ үед түүний хуучин Темепек сүм нь үр тарианы агуулах болон хувирч, лам нар нь сураггүй болсон байв. Тэрээр Хятадын албаны төлөөлөгчидтэйуулзаж, хийдээ дахин ашиглалтандоруулах тухай өөрийн хүсэлтээ илэрхийлсэн. Хийдээ дахин нээх зөвшөөрлийг түүнд албаны хүмүүс олгосон төдийгүй сүмийн үйл ажиллагааг эхлээд 50, дараад нь 300 хүртэл лам нартайгаар явуулахыг зөвшөөрчээ. Сүмийн гол шүтээн болох ”100 Будда”-г дахин засварлан сэргээхэд зориулж 70.000 юань, сүмийг ашиглалтандоруулахад зориулж 200.000 юанийг Хятадын албаны хүмүүс түүнд гардуулж өгсөн. Хожим нь Хятадын эрх барих хүмүүс түүний хийсэн ажилд нь талархаж түүнийг хүлээн авч уулзсан байна. Түүний хоёр дүү нь Төвдөд төрийн байгууллагадажиллаж байгаа сурагтай. 1992 онд тэрээр дахин Төвдөд айлчилсан. Хятадын албаны хүмүүс бүүр түүнтэй эелдэг найртай хандаж байв. ”Харин 1990-иэд оны үеэс Монголын сүсэгтэн олон, сүм хийдийнхнийхүсэлтээр, албаны зарим нэг хүмүүсийн асууж лавлаж байсны дагуу 1992 онд Далай багш намайг Энэтхэгийн Дарамасалад IX Богдоор ширээнд залсан юм.” Тэрээр долоон наснаасаа Далай ламыг таних болсон бөгөөд АНУ, Канад, Оросоор аялан явж байжээ. 1992 оноос хойш тэрээр Монгол Улсад очих оролдлого хийж байлаа. Тэрээр үүнийг тайлбарлан ярихдаа: ”Долоон жилийн өмнөөс л Монголд ирэхийг хүсч чармайж байсан. Гэвч зарим нэг шалтгааны улмаас ирж чадаагүй ээ. Сүсэгтэн олон IX Богд Энэтхэгт байдаг гэдгийг мэдээд мөргөх юмсан гэж бодож байдаг юм билээ.” Энэ бүхэн бол Жамбалнамдол Чойжийжанцангийн өөрийнхөө тухай дүрсэлсэн зүйлс юм.
1995 оны 4 дүгээр сарын 12-нд нэгэн монгол сониндгарсан өгүүллээр Богдын тухай мэдээллийг баяжуулъя. Үүнд бичсэний дагуу эцэг эх нь хүүгээ балчир байхад нь 13 дугаар Далай ламд шавь оруулсан ажээ. 1933 оны 12 дугаар сарын 17-нд 13 дугаар Далай лам таалал төгссөний хойно Төвдийн нөлөө бүхий лам Цамба Чойдог (монгол бичлэгийн дагуу) хүүг том ламын хувилгаан дүр болохыг тодруулж Соном Даргэ хэмээх нэрийг хайрлажээ. Соном Даргэг 8 дугаар Жавзандамын хувилгаан дүр болохыг Төвдийн захирагч Васгрэнг Ринбүүчий (1933-1939 оны хооронд захирагч байсан) батламжилж, хүүг нууцгай газар аваачихыг Цамба Чойдогт даалгажээ. Ингээд түүнийг хүмүүс Дэцэн Даргэ, хожим нь Жамбал Намжил Чойжи Жалсан (монгол бичлэгийн дагуу) хэмээн нэрлэх болсон. 1956 онд тэрээр анх удаа олны нүдний өмнө гарч Энэтхэгт бурхан шашны томоохон баярт оролцож байсан гэнэ. 1959 онд тэрээр Непалаар дамжиж Энэтхэгт дүрвэн ирсэн. Энэтхэгт тэрээр ламын амьдралаасаагарч, хоёр эхнэр, дөрвөн хүүхдүүдтэйгээ тарчигхан амьдарч байжээ.
9 дүгээр Жавзандамбыгтодруулсан тухай дам яриа 1947 онд хэдийнээ тархсаныг дээрх өгүүллийн өөр хэсгээс мөн үзэж болно. Чингэхдээ 1926 онд Жавзандамбын 9 дүгээр хувилгаан дүр хэмээн Панчен ламын тодруулсан Т.Лувсандоржийнтухай төдийгүй мөн дээр дурдсан Соном Даргэгийн тухай ярьж байсан хэрэг. Монголын шарын шашны лам нарын дунд нэр алдар нь ихэд түгсэн лам нэрийн нэг болох 5 дугаар Дилав хутагт Жамсранжав IX Богдтой уулзахаар шийдсэн. IX Богдын хувилгаан дүрийг тодруулсан нь зүгээр л нэг хошин жүжиг байсан хэмээн янз бүрийн талууд түүнд ойлгуулсан байв.
Дээрдурдсан бодит баримтуудын үндсэн дээр доорхи зүйлсийг тогтоон тодорхойлж байна.
1. Улс төрийн амбиц ихтэй Төвдийн захирагч Васгренг Ринбүүчий 1932 онд мэндэлсэн Соном Даргэг 1935 онд Жавзандамбынхойд дүр болохыг тогтоож өгчээ. Энэ нь Далай лам таалал төгсөөд түүнийг залгамжлагч хараахан тодроогүй байсан тэр үед тохиосон юм. Харин тэгэхэд Панчен лам Төвдөөс алс хол байсан. Заншсан ёсоор мод шодож, Далай лам, Панчен-Эрдэнэ хоёроор батламжлуулахявдал тохиосонгүй.
2. 24 гаруй жилийн хугацаанд IX Богд хар хүний амьдралаар амьдарсан бөгөөд сая 1986 онд л ламын амьдралдаа эргэж орсон. Тухайн жил тэрээр хачирхалтайгаар Хятад уруу дахин аялан явсан. Улаанбаатарын Гандан хийдийн хамба лам Чойжамц 1983-1986 онуудад Дармасалад байх үедээ IX Богдтой уулзаж байсан хэмээн дурдсан байдаг.
3. Балчир хүүхэд ахуй насандаа албан ёсоор хувилгаанаар тодорч батламжлагддаг байсан бусад бүх Жавзандамба нартай харьцуулахад түүнийг сая 60 настайд нь л батламжлан өргөмжилжээ.
IX Богд Жавзандамбыг Монголд урьсан тухай:
I үе шат - Далай лам Жавзандамбыг батламжилсан нь
Монголд улс төрийн өөрчлөлт явагдаж буй тусгай нөхцөлүүдийн дунд Жавзандамба амьдарч буй эсэх тухай яриа маргаан дэгдсэн. Өнгөрсөн түүхтэй харьцуулж үзэхэд монголчууд мэдээж баяр жаргалаар бялхаж, энэ нь үр шим багатай, үндсэрхэг үзлийг хөндөж байв. Монголын улс төрийн түүхийг шинээр боловсруулах ажлын хүрээнд нэн тэргүүнд намтар судлал ихээхэн ач холбогдолтой юм. Монголын тусгаар тогтносон улс байгуулагдсан явдлыг өнөөг хүртэл монголчууд Жавзандамбатай холбож үздэг тул түүнд онцгой бэлэгдлийн хүч оршиж байдаг нь ер ойлгомжтой юм. 1990 оны 4 дүгээр сард Монголын Социал Демократ Нам 8 дугаар Жавзандамбын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Улаабаатар хотноо бага хурал зохион байгуулсан. Энэтхэгт амьдарч буй Жавзандамба нь 9 дүгээр Богд үнэхээр мөн эсэх талаар маргалдаж байх нь ямар ч ашиггүй атал энэ нь уг бага хурлын үндсэн чиглэл болчихжээ. 10 дугаар Жавзандамбыг Монгол Улсаас өөрөөр хэлбэл монголчуудын дотроос өөрсдөө тодруулах нь чухал юм гэжээ.Энэхүү байдал нь Далай ламд аятайхан бус сэтгэгдэл төрүүлээгүй нь ч бас ойлгомжтой юм. Бусад бүх шашны удирдагчын нэгэн адил Далай лам нь ч мөн адил өөрийн шашны нөлөөг нэмэгдүүлж, бэхжүүлэх амин чухал сонирхолтой. Монголын шарын шашинд хутагт хувилгаад чухал үүргийг үгүй бол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ. XX зууны 30-аад оноос хойш Монголд хутагт хувилгаад тодроогүй байв. Хэрвээ Монголд шарын шашныг дахин дэлгэрүүлэх үйл явцыг удаан хугацаагаар дэмжиж тэтгэе гэвэл хутагт хувилгаадыг тодруулдаг уламжлалыг шарын шашны зан үйл болгон урьдын адил нэвтрүүлэх ёстой.
Бурханы шашны нэгэн хутагт бөгөөд Далай ламын багш асан Бакула Ринбүүчийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1990 оны 1 дүгээр сарын 1-нээс Улаанбаатарт элчин сайдаар томилсон нь санамсаргүй явдал биш болов уу. Ингэснээр Бакула багш Монголд сууж байгаа цорын ганц хутагт хувилгаан болсон ажээ. Хүн ардыг нь гэгээрүүлэхийн тулд Бакула умар зүг оддог гэжээ. Түүхэн үүднээс авч үзвэл тэрээр маш их бэлэгдэл бүхий хутагт юм. БНЭУ-ын элчин сайд ч өөрийн Монгол дахь үүргийг ийнхүү ойлгосон мэт санагдсан. Монголын Засгийн газар хүлээцтэй хандсан тул тэрээр маш богино хугацааны дотор шарын шашныг дахин дэлгэрүүлэхэд тэргүүлэх байр суурийг эзэлсэн байв. Тэрээр 1990 онд хэдийнээ 73 нас сүүдрийг зооглож байсан тул түүнийг таалал төгссөний хойно Монголд хойд дүр нь тодрох болов уу гэж цөөнгүй хүмүүс таамаглаж байв.
1991 оны 9 дүгээр сарын 20-нд Далай багш ”бусдын хүсэлтийн дагуу” Соном Даргэг 8 дугаар Жавзандамбын хувилгаан дүр гэдгийг батламжилсан. Төвдийн ”Шис-бя” хэмээх нэгэн сэтгүүлд энэ тухай нэгэн мэдээ нийтлэгдсэн байна. Төвдүүдийн мэдээлснээр Монголын албаны болон хувь хүмүүс Далай ламд ”бусдын хүсэлт”-ийг дамжуулсан байна. Монголын Зохиолчдын Эвлэлийн дэд дарга Ж. Бямба, Монголын Ардчилсан Намын дарга Баасан лам нар 1991 оны 11 дүгээр сарын 29-нд Шинэ Дели хотноо Далай ламтай уулзах үедээ Жавзандамбыг сураглаж, түүнийг Монголд урих хүсэлтэйгээ илэрхийлжээ. Халхын ”IX Богд”-оор нэгэн төвд хүн тодорч, Энэтхэгт амьдарч буй нь үнэн болохыг Далай лам бээр нотолсон. Тэрээр Жавзандамбыг Монголд урих нь зөв гэж бодож буйгаа илэрхийлсэн ч түүнийг улс төрөөс холхон байлгаж, зөвхөн шашны асуудалд л зориулахыг зөвлөсөн байна. Түүнийг Монголын ард түмэнтэй танил дотно болгохын тулд Монгол уруу албан ёсны урилгатайгаар илгээх нь утга төгөлдөр гэжээ.
9 дүгээр Жавзандамбын тухай мэдээ тархсаны хойно Монголын хэвлэлд 1991 онд хоёр өгүүлэл нийтлэгдэж, егөөдсөн, зай барьсан байр суурь ажиглагдсан.
1992 оны 3 дугаар сард Монголын нэгэн дээд зиндааны улс төрч Энэтхэгт Далай багштай уулзсан. Тэрээр Монголын иргэдээс Жавзандамбыг урьсан янз бүрийн урилгаас цэрвэж буй бөгөөд үүний цаана улс төрийн далд санаа байж болзошгүй талаар тодорхой өгүүлсэн байна. Бээжин үүнд илтэд дургүйцэж хариу барих вий гэдгээс Монголын албаны хүмүүс зовниж байлаа. Дээр дурдсан өгүүлэлд ярианы тэмдэглэлээс эш татсан болов уу. Үүнд Далай лам аминчилан доорх зүйлсийг ярьсан байна. Үүнд: ”Богдыг Монголд залах талаар би жаахан өөр бодолтой байдаг. Богд Жавзандамба бол Монголын шашин, төрийг хослуулан барьж ирсэн түүхтэй. Монгол улс эрх чөлөөтэй байсан ч хуучин юм бүхнийг тэр хэвээр сэргээх албагүй. IX Богдыг олон хутагт, лам нар нийлж тодруулсан. Монгол улс эрх чөлөөтэй болсныг харахдаа би энэ богдыг албан ёсоор зөвшөөрсөн. Энэ бүхнийг би шашны талаас нь анхаарч хийсэн бөгөөд улс төртэй ямар ч хамаагүй. IX Богд Монголд богино ч гэсэн хугацаагаар очвол танай шашин, соёл сэргэн мандахад тус болох байх. Богд улс төрийн далд бодол сонирхолгүй бөгөөд Монголд удаан суурьших бодолгүй байгаа... Түүнийг Монголын зарим хүмүүс уриад байдгийг би мэднэ. Тодруулсны дараа нь ийм урилга ирэхэд IX Богдыг танай шашны байгуулага богино хугацаагаар урьж аваачаад буцаавал зүгээр гэж санадаг. Түүнийг Монголын улс төрийн амьдралд оролцохгүй гэсэн баталгааг шаардлагатай бол би бичгээр гаргаж өгч болно.”
Жавзандамбыг тойрсон эдгээр асуудал нь шарын шашинтай сүсэгтэн олон болон ард түмний өдөр тутмын улс төрийн сонирхлыг онцгой ихээр татаагүй байв. Монголчууд болж буй улс төрийн өөрчлөлтөнд хөтлөгдөн сэтгэл хөөрч, өөрийн ард түмний түүхэн их Эзэн Чингис хаанаа эргэн дурсах болжээ. Монгол Улс тун удахгүй ”Азийн бар”-сын нэг болно гэж Монгол Улсын Ерөнхийлөгч ярьж байв. Ингэхэд юуны өмнө шийдэж чадахгүй асуудал байхгүй мэт санагдаж байсан. Гэвч эдийн засаг унахын хирээр ард түмний дунд гутрангуй үзэл түгэж байв. Социализмын үед хэвшсэн ёс суртахууны зарчмуудыг хэрэгсэхгүй болсон бөгөөд шинэ зарчим хараахан гараагүй байлаа. Хүн амын ихээхэн хэсэг нь эрс ядуурч, өршөөлгүй хатуу нийгэм бүрэлдэн бий болохын зэрэгцээ гэмт хэрэг огцом өсөж байсан нь хүмүүсийг бүрэн туйлдуулсан. Хөгжлийн эдгээр олон үзэгдлийг шилжилт хийж яваа хуучин социалист системийн бусад орнуудад ч бид бас ажиглаж болно. ”Ватиканы сүсэг бишрэлийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн” тэр үеийн Кардинал Ратцингер маш оновчтой бичсэн байна. Тэрээр ”өдгөө бүх зүйл улам доройтон буурч байна, учир нь бид бөхөж буй үзэл суртлын оронд тэтгэн сэлбэгч сэтгэлийн хүчийг бий болгох чадваргүй юм”гэжээ. Ийм нөхцөлд олон монголчууд шарын шашинд илүүтэй хандах болсон. Гэвч шашны хүрээнийхэн дотор бишрэл төрүүлэхүйц ихэс дээдэс илт үгүйлэгдэж байлаа. Далай лам болон Бакула гэгээнийг залан ирүүлэхэд бүгд анхаарлаа хандуулж байв. Бакула багш олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд түүний үгийг хүмүүс анхааралтай сонсох болжээ.
II үе шат - Жавзандамба монголчуудын ухамсарт алхам алхмаар нэвтэрч эхэлсэн нь
1993 оны 5 дугаар сарын 1-нд уран бүтээлчид болон сэхээтнүүд түүний дотор 8 дугаар Жавзандамбын өргөмөл хүү нь Улаанбаатарт Богдын сангүүсгэн байгуулсан. Уг сангийн гишүүд нь Богд Гэгээний ордны цогцолборыг тордож, Жавзандамбын намтрыг судлах явдлыг эн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон. Сэхээтнүүд болон бизнесийн хүмүүс дээрх сангийн ар талын санхүүжилтын 90 хувийг хийж, дэмжлэг үзүүлж байлаа.
1994 онд дээрх сангаас эрхэлж өмнөх Жавзандамбын амьдралыг харуулсан ”Богд минь өршөө” хэмээх сэтгүүлийг хэвлүүлэн гаргасан. МАХН-ын хэвлэл болох Үнэн сонинд Жавзандамбын намтрыг судлах асуудлыг анхлан дэвшүүлэн тавьсан. 1994 оны 8 дугаар сарын 30-ны Үнэн сонинд Лха. Дарьсүрэн ийнхүү шаардаж бичсэн нь: ”Үнэнийг хэлэхэд, эдүгээ Манжийн түрэмгийлэлийн эсрэг тэмцэж явсан Монголын зарим хутагт хувилгаадын тэмцлийн түүхийг сэргээн тодруулж, Монголын түүх судлалыг олон жил сүүдэртүүлсэн бараан толбыг гялтайлгах цаг хэдийнээ хаяа дэрлэчихээд байгааг бид анхаарах ёстой бус уу!”Өмнөх Жавзандамбууд нэн ялангуяа 8 дугаар Жавзандамбын тухай эрчимтэй судалснаар нь түүний дараагийн хувилгаан дүрийг тодруулах асуудлыг зайлшгүй хөндөх болжээ. Энэхүү дүр нь монголчуудын дунд өсөн нэмэгдэж буй үндэсний ухамсрын улмаас монгол хүн байх ёстой нь дамжиггүй байв. 1926 онд нэгэн монгол хүнийг IX Богдоор тодруулж батламжилсан нь Монголын сүсэгтэн олон түмэнд төдийлөн танигдаж мэдэгдэлгүйгээр өнгөрсөн болов уу.
”IX Богд Жавзандамба Энэтхэгт байдаг гэсэн. Тэр хүний биед үнэхээр Наймдугаар гэгээний сүнс оршдог гэдэгт итгэх ямар үндэс бий вэ?” гэсэн асуултанд хариулж Бакула 1995 оны 1 дүгээр сарын 13-нд сонинд ярилцлага өгөхдөө: ”Энэ бол хариулахад тийм ч амар асуулт биш л дээ. Гэхдээ би Жавзандамба хутагтыг яах аргагүй Энэтхэгт төрсөн гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл IX Жавзундамбад өргөмжлөгдсөн тэр хүн суралцах хугацаандаа VIII гэгээний бүхий л шинжийг давтаж байсан юм. Зүгээр нэмж хэлэхэд, Богд хааны тухай ойлголтыг шашны гэгээн хэмээх ойлголттой ямар нэг байдлаар хутгах санаа надад үгүй юм шүү.”Асуултыг цааш лавшруулбал асуудлын харин нөгөө тал болох улс төрийн хэсэгт халтиран орох нь хариултын төгсгөлд бага зэрэг хачин санагдаж болох юм. Бакула багшийн хэлсэн энэхүү үгсийг монголчууд дуулгавартайгаар дагасан юм. Ийнхүү түүнийг 9 дүгээр Жавзандамба гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Цаг хугацааны хувьд эцэст нь Жавзандамба Монголд ирсний дараа хоёрдахь асуулт зайлшгүй урган гарч ирэх байлаа.
1996 оны 9 дүгээр 11-ний өдрийн Засгийн Газрын Мэдээ сонины тэргүүн нүүрэнд Монголын Сүсэгтний Холбооны мэдэгдэл нийтлэгдсэн байв. ”Сүсэгтэн олон, сүм, хийд болон Монголын шашны байгууллагуудын хүсэлтээр” 9 дүгээр Богд Жавзандамба энэ оны 10 дугаар сард Монголд морилон ирэх болсныг уг холбооноос сонордуулсан байлаа. Хэрвээ 9 дүгээр Богд 10 дугаар сард ирвэл Гандан хийд дэх Улсын шүтээн Мигжид Жанрайсигийг шүншиглэх ёслолд оролцох болно гэдгийг Монголд хүн бүхэн тааварлаж байв. Энэ нь шинэ эвслийн Засгийн газрын зарим албаны хүмүүсийн толгойны өвчин болсон юм. 8 дугаар Жавзандамба нэгэнт Их Хүрээнд (хожим Нийслэл хүрээ, Улаанбаатар) суудаг байсан бөгөөд Улсын шүтээн байрлах Гандан хийд дэх урьдны алдартай шарын шашны дацан сургуулиудыг Жавзандамба удирддаг байжээ.
30-аад оны үед сүм, хийдийн өмч хөрөнгийг шударга бусаар хурааж авсныг эгүүлэн олгох асуудлаас Монголын Засгийн газар 1990 оноос хойш цааргалан зайлсхийж байсныг харгалзан үзэхийн зэрэгцээ өнгөрсөн түүхийг сөхөн үзвэл Жавзандамба нь ”төр, шашныг хослуулан барих” эрхийг өөрийн биедээ хаа нэгэнтээ ямар нэгэн хэмжээгээр агуулсан (тус улсын шүтээний) ”гэрийн эзэн” биш байсан гэж үү?! Түүнд төрийн шүтээнийг шүншиглэх ёслолд оролцох боломж олгох нь өөрийн улсын ард түмэнд төдийгүй БНХАУ-ын Өвөр монголчуудад ч гэсэн элдэв санаа, сэтгэгдэл төрүүлэх вий. Олон түмний санаа бодлыг сонсолгүйгээр Жавзандамбыг дахин олны өмнө гаргаж ирсэн. Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл асуудалтай тулгарсан. IX Богдын хувьд хувилгаан тодруулсан дэглэм тодорхойгүй байсан тул түүнийг Монголд айлчлахад виз олгохгүй байх шийдвэр гаргахад хүрчээ. Гадаад Яам Шинэ Делид байгаа Элчин Сайдын Яамандаа зохих зааврыг өгсөн байв. Үүнээс хойш IX Богдын тухай яриа тасарсан.
Гэвч Богдын сан, Гандан хийд нь Жавзандамбыг Монголд урих зөвшөөрөл олгохыг Засгийн газраас гуйж байлаа. Монголын Төвд судлалын Төв, Монгол-Төвдийн найрамдлын нийгэмлэг, Буддын судлалын Норовлинга-Институтын салбар болон ЮНЕСКО-ийн үндэсний байгууллагуудын холбооноос өргөдөл хүсэлт ирсээр байв. 1998 оны 2 дугаар сард Монголын ГХЯ дээр болсон уулзалтан дээр Хамба Чойжамц Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал. Эс тэгвээс дараагийн Богдыг Хятадад тодруулж болзошгүй аюулыг тэрээр урьдчилан харсан болов уу. Үүнтэй холбогдуулж тэрээр магад ”Ерөнхийлөгч саарал ордондоо Богд нь Гандан дээрээ заларч, хоорондоо тэнцүү харилцаж бас бие биеэ хүндэтгэн үзэх”гэжээ. Хэрвээ Чойжамц үнэхээр тэгж хэлсэн бол түүний эдгээр өгүүлбэрээс авч үзэхэд тухайн хүний дотоодод асар их тэсрэлт явагджээ гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна. 1998 оны зун 20 лам (түүний дотор өмнө дурдсан Баасан лам байв) Улаан-Үүд (Буриад\Орос) явж, IX Богдтой уулзсан байна.
Үүний дараахан буюу 1998 оны 9 дүгээр сарын 7-12-нд Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал Улаанбаатар хотноо зохиогдсон бөгөөд үүнд уг хурлын ерөнхийлөгч Бакула багш үг хэлэхдээ: ”Бид шинэ мянганд ормогцоо ирээдүй үеийнхээ төлөө их хариуцлага өвөрлөнө. Байгаль орчныг хамгаалан хадгалах хэрэгцээг ард түмэн, ялангуяа залуучуудад ухааруулах анхдах үүрэг байх ёстой. Сүүлийн жилүүдэд Азийн хэсэг хээхэн өөрчлөгдлөө. Буддистууд бидний хувьд хүн төрөлхтөнд шинэ амгалан үе нь баясгалант бэлгэдэл юм. Бурханы шашны өрнөдөд дэлгэрч байхад бурханы шашин Азийн олон оронд өөрийн язгуур чанараараа цэцэглэж байна гэхээр аятай мөч билээ. Бид одоо үймээн түйвээн, балмад танхайг харж байна. Олон оронд бурханы шашин тэр орныхоо соёлын салшгүй хэсэг болсон тул бурханы шашны доройтол нь үндэсний өвөрмөц чанараа алдана гэсэн үг юм”гэжээ.
III үе шат - IX Богд Монголд морилон ирсэн нь
Халимагийн Ерөнхийлөгч Илюмжиновын урилгаар IX Жавзандамба 1999 оны 7 дугаар сард Халимаг (ОХУ) руу явсан. 1999 оны 7 дугаар сарын 22-нд тэрээр Москвад суугаа Монголын ЭСЯ-ны консулын ажилтан Б. Энхбаяраас 30 хоногийн хугацаатай жуулчны виз авсан. Консулын газар тэрээр өөрийгөө Энэтхэгт цагаачлан амьдарч буй Жампил Намжил хэмээн танилцуулсан бөгөөд өөрийн нутгийн хүн болох Чойжил-Юндэнг дагуулан явж байгаа гэжээ. Монгол Улсын иргэн Л. Баясгалан болон Чимгээ (Баянзүрх дүүрэг, Улаанбаатар) нарын гарын үсэг бүхий хувийн урилгыг тэрээр үзүүлсэн байна. IX Богд 1999 оны 7 дугаар сарын 13-нд Монголд нэвтрэн ороход Монголын Гадаад Харилцааны Яамны ажилтнууд түүнийг Монголоос гарч явахыг шаардсан. Уг яам Богдын аяллын хөтөлбөрийн тухай мэдээллийг хэдийнээ авсан байв. Богд тэдгээр ажилтанд Халимагт суугаа Монголын консул Ш.Будбаярын урилгыг үзүүлж, үүнийг Монголын Засгийн газрын албан ёсны урилгатай адилтган үзэхийг нотолж байв. Үүний үндсэн дээр түүнийг Монголд нэвтрүүлжээ. Баталгаатай эх сурвалжаас үзэхэд дөнгөж 7 дугаар сарын 13-нд л Гандан хийдийнхэн Богд морилон ирсэн тухай сураг сонссон байна. Тэд айлчлалын хөтөлбөрийг зохиохын тулд 3 хоног зөвлөлдсөн байна. Хөтөлбөрийг зохиож, нийтээр зөвшөөрсөн боловч, зарим хүрээ хийдийн тэргүүн нарын үйл ажиллагаагаар уг хөтөлбөр ёсоор болж чадсангүй. Үүнд Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийд хоёроор айлчлуулахаар төлөвлөсөн байсан бөгөөд 8-р сарын эхээр Эрдэнэ Зуу хийдэд ерийн айлчлалт хийх байсан боловч зөвлөгөөнөө зөрчиж, Жавзандамба хэмээн албан ёсоор зарлан, албаны тамга гардуулсан нь байдлыг улам хүнд болгожээ.
Гэвч IX Богд 7 дугаар сарын 18-нийг хүртэл олон нийтийн өмнө гарч ирсэнгүй. БНХАУ-ын Ерөнхийлөгч Зян Зэминь 7 дугаар сарын 18 хүртэл Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийсэн бөгөөд дипломатын хувьд эвгүй байдалд орохоос хүмүүс эмээж байлаа. Зян Зэминь Монголд байх үеэр олны өмнө гарахгүй гэдгээ Богд өөрөө илэрхийлсэн байна. 7 дугаар сарын 19-нд Өдрийн сонин-д Богдтой хийсэн ярилцлага нийтлэгдсэн. Богд гэгээн өөрийн аяллынхаа талаар танилцуулж, янз бүрийн асуудлыг хөндөж ярьж байв. Тэрээр Төвд, Монголыг ”Шарын шашны ноён оргилууд” хэмээн тодорхойлж, ”VIII Богд бол Манжаас Монголыг тусгаарлахад гавъяа байгуулсан хүн” гэжээ. X Богдыг Монголоос тодруулах эсэх талаар асуухад тэрээр хариулахдаа: ”Олон түмний тусын тулд Богд тодрох нь зөв. Гэхдээ хаана вэ гэдэг нь чухал. Өндөр гэгээний урьд дүр Жонон Дарнат хойд дүрээ Монголд тодруулахыг хүссэн. Ёсоор болгосон. I, II Богд Монголд тодорсноос хойш бүх Богд Төвдөөс тодорсон. Гэхдээ сүнс, тангараг нийлж, зохилдох шалтгаан бүрдвээс Монголоос тодорч болохыг үгүйсгэхгүй.”гэсэн байна. Дараагийн өдрүүдэд Богд Гандан хийдийн Дашчойлон хийд, Дүйнхор дацанд морилж, сүсэгтнүүдийнхээ өмнө заларсан. Ард олон түүнийг нэн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.
7 дугаар сард Далай ламын төлөөлөгч Жадо Ринбүүчий Монголд ирээд Гандан хийдийн хамба лам Чойжамцын хамт Архангай аймаг руу явсан ба тэнд тэд Далай ламын тамга бүхий захидлыг задалсан бөгөөд 1972 онд Цэцэрлэгт төрсөн Самбуугийн БаяртайгЗая Гэгээний 6 дугаар дүрээр тодруулсан байна. 1990 онд Далай лам 5-25 насны 500 монгол хүүхдийн нэр, хаягыг цуглуулж, тодорхой шалгуураар 16 хүртэл цөөрүүлж, эцэст нь үлдсэн нэг хүүхдийг хувилгаанаар тодруулжээ. Энэ мэдээ хэдээнээ дуулиан болон дэгдэх ёстой атал Монголын хэвлэлд энэ талаар бараг юу ч гарсангүй. Хэзээд ам хуурай байдаггүй Монголын хэвлэл хувилгаан тодруулсны хойно ч энэ тухай үг цөөтэй өнгөрөөсөн юм.
8 дугаар сарын 5-нд Богд Өвөрхангай аймгийн Эрдэнэ-Зуу хийдэд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр ийнхүү онцгой газар шорооноо хөл тавьсан. Энд 1 дүгээр Жавзандамба Өндөр Гэгээн Занабазар үйл хэргээ явуулж, энд мөн Занабазарын эцэг Түшээт ханыг оршуулсан билээ. Хийдийн хажуухан Монголын Эзэнт Их гүрний нийслэл Хархорин нэгэнтээ оршиж байв. Эрдэнэ Зууд айлчлуулах үед Бурханы шашны мандал өргөх зан үйлийн явцад зарим лам тамга өргөж, ”Богд” хэмээн өргөмжилсөн. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй газар Мэндбаяр, Нацагдорж, Дамбажав ламтан нарын зохион байгуулсан Бурхан шашны Чуулган чуулж, ”Халхын цагийг эзэлсэн Богд Гэгээн 9 дүгээр Жавзандамба хутагтыг” Монголын шарын шашны тэргүүнээр тодруулсан. Дашдоржийн Баярхүү тус чуулганы тухай нарийн мэдээллийг тодорхой нэг байгууллагын захиалгаар сонинд нийтлүүлсэн бөгөөд түүний энэхүү полемик маягийн өгүүлэлд магадгүй Монголын Засгийн газрын байр суурь тусгагдсан байх. Энэ өгүүлэлд бичсэнээр ”Ерөнхий Чуулган” (Нарийн бичгийн дарга Амгалан лам)-ы зэрэгцээ Эрдэнэ-Зууд болсон үйл явдлын талаар Д.Баярхүүгийн бичсэн нь үнэн байдалд нийцээгүй байдаг.
Эрдэнэ-Зууд болсон мандал өргөх ёслолын дараа лам нарын шашны хүрээн дэх үйл ажиллагаа цаашид идэвхжсэн байна. Дипломат алба хашдаг боловч Богдоос цэрвэлгүй харилцаж байна уу даа гэх сэтгэгдэл төрүүлэх Бакула хувилгаан Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн нээлтийг (уг нээлтэнд Энэтхэгийн дэд зөрөнхийлөгч Кришан Кант оролцсон) тохиолдуулан хэлсэн үгэндээ Монголын залуучуудад Бурхны шашин хэрэгтэй болохыг сануулсан бөгөөд ”Нэгэнт өвөг дээдсийнхээ олон зуунд шүтэж ирсэн, бурхны шүтээн , түүх, соёлоо хүндэтгэх учиртай... Гуравт, олон янзын шашин руу явж сэтгэл санаа хоёрдоод байвал өвөг дээдсийнхээ түүх, соёлыг гээж, түүгээр ч барахгүй улс орныхоо тусгаар тогтнолыг алдаж болох юм.”хэмээжээ. Монголчууд өөрийн орных нь тусгаар тогтнолын тухай ярихад маш эмзэг хүлээн авдаг. Үүнийг Бакула багш маш сайн ойлгосон бололтой. Ингээд Гандан хийдийн хамба лам, Далай ламын цагаач Засгийн газар, Монголын Засгийн газар хоорондоо бичгээр идэвхтэй харилцсан. Жавзандамбыг эгүүлэн татахыг Монголын Засгийн газар Далай ламаас магадгүй дахин дахин шаардаж байсан. Ямар ч атугай түүний визийн хугацаа хэдийнээ дууссан байлаа. Энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь байсан бөгөөд нөгөө тал ”дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэдэг үгээр тайлбарлагдаж байсан бөгөөд энэ нь хугацаа дууссан визийн тухай зөвхөн яригдаагүйг харуулж байна.
8 дугаар сарын 16-нд Улаанбаатарт Жавзандамба хэвлэлийн бага хурал хийх үедээ иймэрхүү зүйлд хариу өгөхөөр шийдсэн бололтой. Тэрээр ”Миний энэ айлчлал ямар ч улс төрийн зорилго агуулаагүй...”гэж тайлбарласан.
Монголын хэвлэл уг асуудлыг хэт их дэлгэн харуулж байлаа. Монголын хэвлэлд Гандан хийд болон Далай ламын Засгийн газрын факс-захианы хуулбарууд сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд гарах болсон. Дээрх хуулбарт дурдсанаар ”Богд Жавзандамбын манай улсад эзлэх шашны статусын тухай албан ёсны тогтоол шийдвэрийг” хүлээж байгаа тухайгаа 8 дугаар сарын 23-нд Гандан хийдийн хамба лам Чойжамц Далай ламд мэдэгдсэн байна. Энэ шалтгааны улмаас ч түүний буцахыг хойшлуулсан гэжээ. Монголын Засгийн газрын үйл ажиллагаа Монголын олон нийтэд огт анзаарагдалгүй өнгөрсөнгүй бөгөөд магадгүй үүнийг эсэргүүцсэн нийтлэлүүд гарах болсон. Мөн 8 дугаар сарын 7-нд ”Зууны мэдээ” сонин IX Богдыг ямар нэгэн далд санаатайгаар ”Зууны манлай шашны удирдагч” хэмээн өргөмжилж, Гандан хийдийн төлөөлөгчид мөн өдөр сүсэгтэн олноос цугласан 2,5 сая төгрөгийн хандивийг Богдод барьсан. 9 дүгээр 14-нд ”Өдрийн сонин” ярилцлага өгөх боломжийг Жавзандамбад олгосон. Монголын Засгийн газар түүнд хэрхэн хандаж буй талаар асуухад Богд хариулсан нь: ”Төр засгаас намайг ирсэнтэй холбогдуулж хүрээ хийдэд элдэв янзын саад садаа хийгээгүй байх. Чухам төр засаг ямар бодолтой байдгийг би яаж мэдэхэв.” Сэтгүүлчид цааш лавшруулан асуусан нь: “Таныг Монголд удаж, шашны тэргүүнээр өргөмжилсөнд Далай лам таагүй байгаа тухай яригдах юм. Тэр бүү хэл, түргэн ирэхийг шаардсан ч гэх шиг.” Хариулт нь товч бөгөөд тодорхой байв: “Далай багш намайг дуудаагүй.”
Богд Энэтхэг рүү буцаж байгаа тухай мэдээ төдий удалгүй 9 дүгээр сарын 17-нд Монголын хэвлэлд гарчээ. Тэрээр Оросоор дамжин харих замыг сонгосон байна. Гандан хийдийн дэд хамба Ё. Амгалан лам, Б. Гүндсамбуу лам нар түүнийг дагалдан явж үдсэн. Богд дараа жилээс Монголд ирж суух санаатай байгаа тухай хэвлэл дээр мөн мэдэгдсэн байна.
Зууны Мэдээ сонины 1999 оны 10 дугаар 13-ны дугаарт УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга, Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн дарга Н. Энхбаяр, Монгол улсаас БНЭУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О. Нямдаваа нарыг далай ламтай уулзсан тухай бичихдээ:
”1. Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлыг сонирхон, мөн бурхан шашны онол орчин үеийн шинжлэх ухаантай хэрхэн зүйн хэлхээ холбоотойг тайлбарлаж чадах олон сайхан эрдэмтэд өрнөдийн оронд байдгийг тэмдэглээд тэдгээр хүмүүсээр Монголын залуучуудад лекц уншуулж болохыг онцлон тэмдэглэв. Бурханы шашин шинжлэх ухааны үндэслэлтэйг тайлбарлан таниулж чадах олон эрдэмтэн Монголд байдаг. Тэд нарынхаа үгийг сайн сонсож ойлгох цаг Монголд бий болж байгааг мөн айлдав. Цааш нь, Халхын Жавзандамба Оросын нутгаар явна гэж гараад Монгол руу өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэм очиж, Монголын Засгийн газрын дэмжлэг авалгүй, дотоод байдалд нь хутгалдан визийн хугацаагаа хэтрүүлснийх нь төлөө түүнийг эгүүлэн дуудсан гэдгээ давхар нотлов. Тэрээр Халхын Жавзандамбын энэхүү хууль бус үйлдлийг буруушаагаад, Монголд түүнийг дахин очуулахгүй, Монголын дотоод хэрэгт Түвдийн цагаачид, тэдний хөөгдмөл Засгийн газар оролцохгүй, оролцох сонирхол ч үгүй, тэрхүү Богдыг Энэтхэгт буцаж ирмэгц нь арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв.
2. Өртэй жижиг буурай орнуудын өрийг хүчингүй болгож, 2000 онд шилжин орохдоо өргүй болгох хөдөлгөөнийг сүүлийн үед өрнөдийн орнуудын улс төр, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтнүүдээс өрнүүлж түүнд Далай лам нэгдэн оролцож гарынхаа үсгийг зураад байгаа юм байна. Иймд тэр хөдөлгөөндөө Монгол Улсыг хамааруулж ОХУ-д төлөх ёстой Монголын өрийг хүчингүй болгоход туслах хүсэлтийг УИХ-ын эрхэм гишүүн Н. Энхбаяр Далай ламд тавив.”
Монголд Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-ны нарийн бичгийн даргын мэдээлснээр Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүүчий энэ оны 12 сард Монголоос бүрмөсөн нутагтаа буцах болсон тухай Өдрийн Сонин-ы 1999 оны 10 дугаар сарын 28-ны дугаарт мэдээлжээ.
Ингэснээр ”Монголд ясаа тавих” гэсэн Бакула багшийн хүсэл биелсэнгүй. Бакулагийн хувилгаан дүр умар зүгийн ард түмнийг шашинд оруулахын тулд хойд зүг одно гэдэг нь ийнхүү нэг мөр биелсэнгүй.
Copyright 2005 Udo B. Barkmann
Anti Baabar
Оноч